x

Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ

Манай улс олон жилийн дараа одоо л нэг юм уран олборлохоор болж байна. Үүнд сайн тал их бий. Гол нь уранаар хамгийн хурдан мөнгө олох боломж бүрдэнэ. Мэдээж мөнгө олох өөр ажил их бий л дээ.

Гэхдээ бидэн шиг залхуу, дээрээс нь хэл амтай, бас хоёр хөршийн байнгын хараа хяналтад байдаг манай улсын хувьд мөнгө хийх, юм бүтээх маш урт бөгөөд ядаргаатай зам туулах болдог. Харин гурав дахь хөршүүдийн хөрөнгө оруулалтыг татах замаар үүнийг хийж болдог нь харагдаж байна. Тэр гурав дахь орон нь том хүчтэй, хоёр хөршийн дарамтаас айдаггүй орон байж гэмээнэ энэ ажил урагш явдаг бололтой. Гаднаа бол ийм. Дотооддоо бол бас их хэцүү зам туулах болдгийг бидний сүүлийн гучаад жилийн туршлага бэлхнээ харуулна.

Гадаад дотоодын хатгаас тэдний мөнгөөр уул уурхайг эсэргүүцдэг томоохон хүч, түүгээр амьдардаг бараг давхарга бий болоод хөгжжээ. Өнгөрсөн хугацаанд Оюу толгойг яаж эсэргүүцэж байв. Ховдын Халзанбүрэгтэйн ховор элментийг ажиллуулахгүйн төлөө ямар их хөрөнгө хүч хаяж байна. Монголын ямар ч аж ахуйн нэгж тэгж хурдан шуурхай зохион байгуулалттай ажил хийж байсныг бид хараагүй. Яг үүн шиг ураны эсрэг томоохон хүч ажиллаж байгаа. Уул уурхайг эсэргүүцэгчид түүн дотроо ураныг эсэргүүцэгчдийн ярьж байгааг бид мэднэ. За яахав, тэд заримдаа ураныг муулах гэж дэндүүлдэг ухвар мөчид юм хийдэг. Энэ бүгд нь эсэргүүцэгч ардууд боловсрол мэдлэг муу, бүдүүлэг харанхуй байгааг харуулдаг л даа. Ухаж эхлээгүй байхад зургаан хөлтэй, хоёр толгойтой төл гарлаа гэхчлэн дайралт хийх нь хүн үнэмшмээргүй. Урьд нь Мардай дээр уран олдворлож байхад яадаг ч үгүй байсныг мэддэг хүмүүс маш их бий. Тэнд багавтар хот байж орос, монгол хүмүүс зүв зүгээр амьдарч байсныг бүгд мэднэ.

Гэхдээ уран тийм хоргүй зүйл биш гэдгийг бүгд мэдэж байгаа. Мэдээж нөгөө эсэргүүцэгч гаруудын хэлээд байгаа шиг хэн ч ураныг устай найруулаад ууж болохгүй. Уран байтугай бензинийг ч устай найруулж уудаггүй гэж хариу тайлбар хэлээд байгаа үнэн л дээ. Юу үнэн гээд байна вэ гэвэл энэ химийн бодисууд тоглоом биш байдаг нь үнэн. Хоргүй гэж хөөрцөглөөд стандартыг нь барьж маш хянуур ажиллахгүй бол хор нөлөө үзүүлэх нь мэдээжийн хэрэг.

Түүн дотроо уран бол тоглоом биш. Үүнийг хоргүй сайхан зүйл гээд хэт туйлшран магтаад байх нь буруу. Хор нөлөөг нь сайн тайлбарлаж дэлхий даяар дагаж мөрдөх стандартыг нь бүгд дагаж мөрддөг болгох хэрэгтэй байна. Тэр уран гарсан Улаанбадрах суманд нь ийм таниулж мэдүүлэх ажлыг нь сайн хийх хэрэгтэй. Тэд юугаа ч мэдэхгүй байж байгаа бидний л ажил хойно. Нэг хэсэг нь хортой гэж орилолдоод л, нөгөө хэсэг нь хоргүй гэж ухуулаад л байж байгаа. Яг үнэндээ энэ суманд бараг гай нүүрлэчихээд байгаа шүү дээ. Улаанбадрахаас хүн мах, сүү авах уу даа. Яачихсан ч юм билээ гээд хүн бүр л болгоомжилно.

Энэ бүгдийнх нь хор холбогдол бас нөхөн төлбөрийг тэр Францын компаниар нь хангалттай хийлгэх хэрэгтэй байна. Тэнд энэ талаар хийсэн юм байгаа юу. Үнэхээр хүн амьдрахад хоргүй юм бол бусад сумын хүмүүс “Манайд уран нь илэрсэн ч болоосой” гэж амаа барьтал нөхөн төлбөр өгөхгүй бол яаж амьдрах билээ. Иймээс уран гэж ярьсан болгоныг тэнэг мангар гэж нийгмээрээ нийлж дуугуй болгоод энэ талын хяналт шалгалт бүгдийг нь байхгүй болгоно гэж бодож байгаа бол маш буруу.

Ийм нарийн юмыг бүр сайн хяналттай, олон нийтийн оролцоотой, дээрээс нь хэвлэл мэдээллийн хяналт маш сайн тавих хэрэгтэй болжээ. Бүгд нийлээд уран ярьсан болгоныг муулаад, сүүлдээ хэвлэл мэдээлэл ч ураны талаар сүүдэртэй юм хэлж чадахаа больсон байна. Францууд нь Монголын талын хэдэн нөлөөтэй хүнд юмыг нь өгчихсөн гэж санаа нь амарчихсан байдаг юм уу, лав л хэвлэл мэдээллээр ураны талаар юу ч нийтлэгдэхгүй байгаа нь их сэжигтэй гэдгийг бүгд анхаарах цаг болсон байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 1 цаг 11 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 1 цаг 48 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 2 цаг 14 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 2 цаг 25 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 2 цаг 31 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 2 цаг 37 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 2 цаг 42 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 2 цаг 46 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 6 цаг 18 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 6 цаг 21 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 6 цаг 22 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 6 цаг 27 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 6 цаг 30 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 6 цаг 33 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 7 цаг 44 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 8 цаг 38 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 22 цаг 22 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 23 цаг 34 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 58 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top