x

Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шинэ арга зүйг төрийн албан хаагчид судалж эхэллээ

“Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл” зэргийн бус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа МУИС-ийн “Эрдмийн өргөө” танхимд өчигдөр боллоо.

Энэхүү сургалтын хөтөлбөр нь сүүлийн үеийн дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, технологийн ололт амжилт, туршлагад тулгуурлан “Хүн төв”-тэй үзэл баримтлалыг баримжаалсан проактив төрийн үйлчилгээний шинэ зураглалыг бий болгох, нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд шаардах арга зүйг төрийн албан хаагчдад эзэмшүүлэх зорилготой юм.

МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, “МУИС-ийн захиалгаар төрийн албан хаагчдад зориулсан цэргийн бус сургалтын хөтөлбөрт 10 гаруй байгууллагын 50 орчим албан хаагч оролцож, эхний ээлжийн сургалтаа эхлүүлж байна. Монгол Улсын их сургуулиуд зөвхөн сургалт, судалгааны зориулалттай байгууллага биш өөрийн сургууль дээр бий болсон сургалт судалгааны үр дүнгээр нийгэмд үйлчлэх зориулалттай  томоохон байгууллага юм. Бид нийгэмд ажиллаж буй төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх зорилготой уг сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын үндсэн зорилго нь төрийн албан хаагчдын чадамжийг дээшлүүлэх, салбар хоорондын оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний процессыг дахин инженерчлэх арга зүйн суурь ойлголтыг олгоход чиглэж байгаа” гэв.
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газар засаглалын чанар, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгын хүрээнд төрийн үйлчилгээний процесст дахин инженерчлэл хийх ажлыг 2023 оноос үе шаттай хэрэгжүүлж байна. Эдгээр ажлыг олон улсын арга зүй болон PPR зэрэг бизнесийн загварт тулгуурлан, үндэсний түвшний хуримтлуулсан туршлагатай нэгтгэн хэрэгжүүлж байна. Тухайн салбарын хуулийн чиг үүрэг, стратеги, хүний нөөц, гүйцэтгэл, эрсдлийн удирдлага зэрэг тогтолцоог цогцоор нь шинжилж дүгнэх арга зүйг боловсруулж УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар энэ чиглэлийн арга зүйн зааврыг гаргасан. Өмнө нь хөндлөнгийн байгууллагаар хийлгэдэг байсан процессын анализ, өөрчлөлтийн ажлыг төрийн байгууллага өөрсдөө гүйцэтгэж, өөрчлөлтөө удирдаж чаддаг болох нь чухал. Энэ зорилтын хүрээнд МУИС төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэлийн богино хугацааны хөтөлбөрийг эхлүүлээд байгаа нь төрийн албан хаагч болон хувийн хэвшил болон сонирхсон бүх хүнд нээлттэй, чухал ач холбогдолтой сургалт” хэмээв.

МУИС-ийн Улс төр судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн захирал С.Мөнхбат ярихдаа, “Энэхүү богино хугацааны сургалтын ач холбогдол нь төрийн үйлчилгээний чиг үүргийн давхардлыг арилгах, иргэдэд хүрч буй үйлчилгээний явцад тулгамддаг хүндрэл, асуудлыг тодорхойлж, тэдгээрт үндэслэн процессын сайжруулалт хийх юм. Тус сургалтад хамрагдаж буй оролцогчид төрийн албанд ажиллахдаа төрийн үйлчилгээний процессыг дахин инженерчлэх талаар анхдагч, сургагч багш нар болж хөгжих  боломжтой ” гэв.
“Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл” зэргийн бус хөтөлбөрийг ирэх сарын 10-ныг хүртэл зохион байгуулна.  Тус хөтөлбөрийг МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимд байршуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 12 цаг 45 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 12 цаг 46 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 12 цаг 47 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 12 цаг 48 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 13 цаг 5 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 13 цаг 5 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 13 цаг 6 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 13 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 15 цаг 24 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 15 цаг 25 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 15 цаг 38 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 15 цаг 40 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 15 цаг 42 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 15 цаг 42 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 15 цаг 44 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 15 цаг 47 мин Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэхэд санал авч эхэллээ 15 цаг 48 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хийж байна 15 цаг 49 мин Японы хойд нутагт 6.7 магнитудын газар хөдөлж, цунамийн сэрэмжлүүлэг гаргав 17 цаг 26 мин Ханиад, томуугийн үед баримтлах дархлаа дэмжих зөвлөмж 17 цаг 27 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top