x

АИ-92 бензин 2590 төгрөгт хүрлээ

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 10 дугаар сард 9.2 хувь болжээ. Энэ нь өсөлтийн хурдац 2024 оны мөн үеийнхээс 2.6 нэгж хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.2 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.4 нэгж хувиар нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Эдгээр нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа байгаа юм. Энэ нь нийт сагсны 55.3 хувийг эзэлжээ.

Мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ 2024 оны мөн үеийнхээс 16.7 хувиар нэмэгджээ. Тухайлбал, үхрийн махны үнэ 18.1 хувиар, хонь, ямааны махны үнэ 18.2 хувиар өссөн аж.  Талх, гурил, будааны бүлгийн үнэ 2024 оны мөн үеийнхээс 6.9 хувиар   өсжээ.

Улаанбаатар хотын инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс 2025 оны 10 дугаар сард 9.9 хувь болжээ. Энэ нь өсөлтийн хурдац 2024 оны мөн үеийнхээс 3.5 нэгж хувиар нэмэгдсэн дүн юм.

Хотын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.8 нэгж хувь, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 6.5 нэгж хувиар өссөн байна. Улаанбаатарын хэрэглээний сагсны 418 нэрийн бараа, үйлчилгээнээс 144 бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас өсжээ. Харин 61 бараа, үйлчилгээний үнэ буурч, 213 бараа, үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байна.

Нийслэлд худалдаалагдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 10 дугаар сард 24258 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 10 дугаар сараас 32.8 хувиар, 2024 оны 10 дугаар сараас 19.0 хувиар өсжээ Харин энэ оны 9 дүгээр сараас 107 төгрөг буурчээ.

1-р зэргийн гурилын дундаж үнэ 10 дугаар сард 2459 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 10 дугаар сараас 2.2 хувиар, 2024 оны 10 дугаар сараас 4.6 хувиар, энэ оны 9 дүгээр сараас 0.4 хувиар өссөн аж.

Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 10 дугаар сард 2590 төгрөг байна. Энэ нь 2024 оны 10 дугаар сараас 8.4 хувиар өсөж, харин энэ оны 9 дүгээр сараас өөрчлөлтгүй байна. Орон нутагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 10 дугаар сард 2024 оны мөн үеийнхээс 6.4-10.5 хувиар өссөн. Хэрэглээний бараа, үйлчилгээний 10 дугаар сард Булган аймагт 6.4 хувиар өссөн нь хамгийн бага, Дархан-Уул аймагт 10.5 хувиар өссөн нь хамгийн их байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 10 дугаар сард 2024 оны мөн үеийнхээс 9.2 хувиар өсөхөд:

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 11.9 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 9.8 хувь),
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 6.7 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 19.3 хувь,
  • гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 7.0 хувь,
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 11.3 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 12.8 хувиар нөлөөлсөн байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 8 цаг 14 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 8 цаг 15 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 8 цаг 16 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 8 цаг 21 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 8 цаг 22 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 8 цаг 23 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 8 цаг 24 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 8 цаг 26 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 10 цаг 36 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 10 цаг 38 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 10 цаг 40 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 10 цаг 42 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 10 цаг 43 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 10 цаг 44 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 10 цаг 47 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 10 цаг 47 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 12 цаг 25 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 12 цаг 26 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 12 цаг 28 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 12 цаг 29 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top