x

Эмнэлэгт захиалсан цагтаа очиж амжихгүй бол И-Монголиа системээс захиалсан цагаа цуцалж болно

Эмнэлэгт үзлэгийн цаг авах дугаарлалтыг өмнө нь иргэд биечлэн очиж авдаг байсан бол төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор “эмнэлгийн цаг захиалах, цуцлах” үйлчилгээг И-Монголиа системээс шууд авах боломж бүрдээд багагүй хугацаа өнгөрсөн байна.

Одоогийн байдлаар И-Монголиа системд 73 төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, холбогдсон байгаа бөгөөд нийт хугацаанд цахимаар цаг захиалах үйлчилгээг 1,264,793 удаа авчээ. 

Хэдийгээр эмнэлэгт цаг захиалах үйлчилгээ цахимжсан ч иргэд захиалсан цагтаа ирэхгүй, эсвэл хоцрох тохиолдол түгээмэл байна. Судалгаагаар цаг захиалсан иргэдийн 40 орчим хувь нь үзлэгтээ ирдэггүй байна.

Энэ нь зөвхөн тухайн иргэнтэй бус, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа болон яаралтай тусламж шаардлагатай бусад иргэдэд ч хүндрэл учруулдаг.

Тиймээс Иргэн та Эрүүл мэндийн байгууллагын эмчийн үзлэгийн цагийг урьдчилан захиалсан боловч тухайн цагтаа очиж амжихгүй тохиолдолд:

  • И-Монголиа системд бүртгэлээрээ нэвтрэх;
  • Хайлтыг хэсэгт эмнэлгийн цаг цуцлах гэж хайн;
  • Цаг цуцлах үйлчилгээнээс цаг авсан эмнэлгийг сонгох;
  • Цэнхэр тэмдэглэгээ бүхий цаг авсан өдрийг сонгон баталгаажуулна.

 Хэрэв иргэн эмнэлгийн байгууллагад цаг авсан ч өөрийн буруугаас болж тухайн цагтаа тусламж, үйлчилгээ авч чадаагүй бол ЭМДҮЗ-ийн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаар тогтоолд заасны дагуу 20,000 төгрөгийг өөрөө төлнө. Энэ нь торгууль гэхээс илүү иргэдийг хариуцлагатай болгох зорилготой. Захиалсан цагаа цуцалж сурах нь дараагийн иргэнд цаг захиалах боломжийг бүрдүүлж, эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн, чирэгдэлгүй явагдахад чухал нөлөөтэй юм.

 Жич: 

  • Цахимаар үзлэгийн цаг авахын тулд 2016 оноос хойш ЭМД заавал төлсөн байх ёстойг анхаарна уу.
  • Та цахимаар авсан үзлэгийн цагаасаа 30 минутын өмнө ирж шаардлагатай зүйлсээ бэлдсэн байх хэрэгтэй.

Үзлэгийн цаг болон үзлэгийн кабинетыг сонгоход үзлэг хийх эмч сонгогдохгүй бол тухайн өдөр захиалах цаг дүүрсэн байгааг анхаараарай. 
 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна 1 цаг 22 мин Япон, Хятад хоёрын хооронд дипломат маргаан дэгдэв 1 цаг 34 мин АИ-92 бензин 2590 төгрөгт хүрлээ 1 цаг 36 мин “Энержи Ресурс”, “Чайна Энержи” групп 2026 оны нүүрсний үнэ, худалдааны хэмжээг тохиролцлоо 1 цаг 39 мин Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойд зориулсан үндэсний чуулган зохион байгуулна 1 цаг 43 мин Асаалттай орхисон автомашинууд хулгайд өртөх тохиолдол олширчээ 1 цаг 44 мин Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэрээ, Оюутолгойн дэргэд “ялаа” шүү 2 цаг 39 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд нэмэлт ял тулгажээ 3 цаг 20 мин Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр 3 цаг 22 мин Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ 3 цаг 28 мин Угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд сэрэмжлүүлэг өглөө 3 цаг 42 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 43 мин Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шинэ арга зүйг төрийн албан хаагчид судалж эхэллээ 3 цаг 47 мин 2026 оны улсын төсвийн хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ 3 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 50 мин Хулгайлагдсан боломж 16 цаг 37 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 18 цаг 7 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 18 цаг 59 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 19 цаг 2 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 19 цаг 3 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэр... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top