x

“Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөг амьтанд ээлтэй нийгмийн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ

Дэлхий даяар 60 секунд тутам нэг амьтан хүний хүчирхийлэлд өртөж, жил бүр 900 мянга гаруй нохой, муур устгалд орж буй судалгаа байдаг. Энэ нь хүний хариуцлагагүй байдал, хяналтгүй үржүүлгийн сөрөг үр дагавар гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Энэ асуудлыг олон нийтэд таниулж, амьтдад ээлтэй, хайр энэрэлтэй орчинг бий болгох зорилгоор “Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 12-нд зохион байгууллаа.

Өдөрлөгт хүүхдүүд болон насанд хүрэгчид үнэнч тэжээвэр амьтад болох муур, нохой, туулай, яст мэлхий зэргийг авч ирэн оролцсон бөгөөд тэдгээр амьтдын эрхийг хамгаалагч байгууллагууд, судлаачид идэвхтэй оролцлоо. Тухайлбал, “Адууны диваажин” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Наранбадрах, “Азтай савар” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн М.Ариунзул, Ц.Зориглон, мөн Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн амьтан судлаачид оролцож, санал бодлоо хуваалцсан юм.

Өдөрлөгийн үеэр дуучин Б.Маралжингоо, Мачо нар ая дуугаараа бяцхан найзууддаа мэндчилгээ дэвшүүлж, уриалга дэвшүүлэв. Зочид амьтанд хайртай байх нь хүүхдийн хүмүүжил, нийгмийн хандлагад хэрхэн эерэг нөлөө үзүүлдэг тухай байр сууриа илэрхийлсэн.

“Азтай савар” ТББ-ын тэргүүн Ц.Зориглон “Хаягдсан, өвдөж зовсон амьтдыг аварч, эзэнтэй болгох, мөн амьтдын тоо толгойг зохистой хэмжээнд барих зорилгоор спэй, засалгийн талаар олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг бид хийдэг” хэмээн онцлов. Мөн тэрээр гэрийн тэжээвэр амьтанд зориулсан стандарт журам, тэжээгчдэд тавигдах шаардлага, хариуцлагын тухай хууль гаргах хэрэгцээг дурдаж, нийгмийн дэмжлэгийг хүссэн юм.

Хяналтгүй үржүүлэг, амьтанд хэрцгий хандах, устгах аргын талаар ч хэлэлцэж, илүү энэрэнгүй, үр дүнтэй шийдлийг нэвтрүүлэх шаардлага байгааг онцоллоо.

Эх сурвалж: НИТХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтгэвэл эдийн засаг элгээрээ хэвтэнэ 3 мин М.Уолцыг халж, өөр албан тушаалд томилжээ 11 мин Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ 20 мин Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой 24 мин Хүннү хотын тээвэр логистикийн асуудлаар ажлын хэсэг байгууллаа 51 мин Душанбегийн “Их дуулга”-д манай улсаас 17 жүдоч оролцоно 1 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан, хур тунадас орохгүй 1 цаг 34 мин Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 14 цаг 33 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 14 цаг 40 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 14 цаг 47 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 14 цаг 56 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 16 цаг 11 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 17 цаг 59 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 18 цаг 0 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 18 цаг 1 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 18 цаг 2 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 18 цаг 3 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 18 цаг 4 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 18 цаг 10 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 19 цаг 36 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top