x

2025 оны Үндэсний их баяр наадмын найруулагчаар Н.Наранбаатар ажиллана

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан болж байна. Энэ удаагийн хуралдаанаар баяр наадмын хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулах, нээлт, хаалтын ёслолын бэлтгэл ажлын явц, төсвийн зардал, салбар хороодын бүрэлдэхүүн зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах хариуцлагатай үүргийг энэ жил Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар хүлээн авсан бөгөөд тэрээр өмнө нь ч үндэсний хэмжээний томоохон арга хэмжээг амжилттай найруулж байсан туршлагатай уран бүтээлч юм.

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Номин наадмын нээлт нь монголчуудын эв нэгдэл, түүх, өв уламжлалыг гадаад, дотоодын жуулчдад сурталчлах хамгийн том энтертайнмент үйл ажиллагаа гэдгийг онцлон, энэ жилийн нээлт, хаалтыг бүх үзэгчдэд хүртээмжтэй, 360 градусын тайзны зохион байгуулалттай байхаар төлөвлөж байгааг мэдэгдлээ. Мөн жуулчдад зориулсан оройн нэмэлт хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, ССАЖЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 12 цаг 49 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 12 цаг 51 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 12 цаг 52 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 12 цаг 52 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 12 цаг 53 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 12 цаг 54 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 12 цаг 55 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 12 цаг 57 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 13 цаг 35 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 13 цаг 42 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 13 цаг 59 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 14 цаг 11 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 14 цаг 18 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 16 цаг 14 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 16 цаг 15 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 16 цаг 15 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 16 цаг 16 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 16 цаг 16 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 16 цаг 17 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 16 цаг 18 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top