x

Үндэсний хиймэл дагуулын хөгжүүлэлт: Харилцаа холбооны хүртээмжийг сансраас шийдэх алхамд орлоо

Монгол Улсын нийт газар нутгийн ердөө 24 хувь нь харилцаа холбооны дэд бүтэцтэй буюу гар утасны сүлжээ, интернэт холболттой байгаа нь орон даяар хүртээмжтэй, тэгш үйлчилгээ үзүүлэхэд томоохон сорилт хэвээр байгааг харуулж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) 2024 онд алслагдсан 139 цэгт үүрэн холбооны сүлжээ суурилуулах ажлыг эхлүүлжээ. Гэсэн ч шилэн кабел татах, өндөр ууланд станц суурилуулах нь асар их өртөг шаарддаг тул олон улс хиймэл дагуулыг илүү оновчтой хувилбар гэж үзэх болжээ.

Жишээлбэл, Япон улс харилцаа холбооны дэд бүтцээ хиймэл дагуулын системээр шинэчилж, нарийн төвөгтэй газар зүйн нөхцлийг хямд өртгөөр даван туулж чадсан байна. Монгол Улс ч мөн энэ жишгээр үндэсний хиймэл дагуулын хөгжүүлэлтийг эхлүүлж, сансрын технологийн тусламжтайгаар малчин айл, алслагдсан бүс нутгийн иргэдийг төрийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт шууд холбох зорилт тавиад байна.

Дэлхий дээр өнөөдрийн байдлаар 104 улс нийт 11,833 хиймэл дагуул хөөргөсөн бөгөөд эдгээрийн 70 гаруй хувь нь харилцаа холбооны зориулалттай. Харин XXI зууны эхэнд 14-хөн улс хиймэл дагуултай байсан бол сүүлийн 20 жилд 91 улс шинээр энэ салбарт нэгдээд байна. Үүний зэрэгцээ сансрын салбар нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн шинэ хөшүүрэг болж буйг мэргэжилтнүүд онцолж байна.

ЦХИХХ-ийн сайд Ц.Баатархүү “2023-2035 онд дэлхийн нэрлэсэн ДНБ жилд 5 хувиар өсөх хандлагатай байхад, сансрын эдийн засаг жилд 9 хувиар өсөж, 2035 он гэхэд 1.8 их наяд ам.долларт хүрнэ” хэмээн “Харилцаа холбооны хиймэл дагуулын бодлого зохицуулалт” форумын үеэр тэмдэглэсэн юм. Мөн хагас дамжуулагчийн салбар ч 2030 он хүртэл жилд 6-8 хувиар өсөх төлөвтэй байна.

Энэ өсөлтийн боломжийг ашиглахын тулд Монгол Улс сансрын тухай хуулийг анх удаа боловсруулж, төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хуулийн төслийг боловсруулсны дараа УИХ-д өргөн барих бөгөөд энэ нь үндэсний хиймэл дагуулын эрх зүйн суурийг тавих анхны алхам болох юм.

ЦХИХХЯ болон Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) хамтран зохион байгуулсан уг форумын гол зорилго нь үндэсний хиймэл дагуулын ач холбогдлыг олон нийт, бодлого боловсруулагч, бизнесийн салбар, шинжлэх ухааны хүрээнийхэнд нэгэн ойлголттойгоор таниулахад чиглэж байлаа.

Эх сурвалж: ЦХИХХЯ, “Харилцаа холбооны хиймэл дагуулын бодлого зохицуулалт” форум

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна 1 цаг 25 мин Япон, Хятад хоёрын хооронд дипломат маргаан дэгдэв 1 цаг 37 мин АИ-92 бензин 2590 төгрөгт хүрлээ 1 цаг 38 мин “Энержи Ресурс”, “Чайна Энержи” групп 2026 оны нүүрсний үнэ, худалдааны хэмжээг тохиролцлоо 1 цаг 42 мин Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойд зориулсан үндэсний чуулган зохион байгуулна 1 цаг 45 мин Асаалттай орхисон автомашинууд хулгайд өртөх тохиолдол олширчээ 1 цаг 47 мин Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэрээ, Оюутолгойн дэргэд “ялаа” шүү 2 цаг 42 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд нэмэлт ял тулгажээ 3 цаг 23 мин Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр 3 цаг 25 мин Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ 3 цаг 31 мин Угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд сэрэмжлүүлэг өглөө 3 цаг 44 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 46 мин Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шинэ арга зүйг төрийн албан хаагчид судалж эхэллээ 3 цаг 49 мин 2026 оны улсын төсвийн хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ 3 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 53 мин Хулгайлагдсан боломж 16 цаг 40 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 18 цаг 10 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 19 цаг 2 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 19 цаг 5 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 19 цаг 6 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэр... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top