x

“Урт цагаан”-ы суурин дээр цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний шинэ төв сүндэрлэнэ

2024 оны нэгдүгээр сард нураасан “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгын суурин дээр далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил есдүгээр сард эхэлж, өнөөдөр барилгын ажил ид үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт хоёр хэсэгт хуваан барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард, үйлчилгээний барилгыг есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

“Бодь Пропертийз” компанийн ахлах инженер Д.Пүрэв-Очирын хэлснээр, төслийн төмөр бетон хийц болон далд зогсоолын ажил дуусах шатандаа орсон бөгөөд цэцэрлэгт хүрээлэнгийн дээр тохижилт бүхий авто зогсоол багтах юм. Харин B1 давхартайгаа нийлсэн гурван давхар үйлчилгээний барилга нь есдүгээр сард ашиглалтад орох төлөвтэй байна.

Зураг төслийг гүйцэтгэсэн “Интеллект Тауэр” компанийн архитектор С.Батзоригийн тайлбарласнаар, иргэд ая тухтай амрах боломжтой ногоон байгууламж бүхий хүрээлэн, нийтийн бие засах газар, худалдаа үйлчилгээ, жуулчдад зориулсан мэдээллийн танхим зэрэг олон нийтийн зориулалттай орон зайг цогцоор нь төлөвлөсөн. Мөн Урт цагааны хуучин барилгад худалдаа үйлчилгээ эрхэлж байсан хүмүүст зориулан түрээсийн талбай шийдэж өгсөн байна.

Төслийн гол онцлог нь нэрт архитектор Б.Дамбийнямын түүхэн барилгын суурин дээр шинэ төлөвлөлт хийгдэж буй явдал бөгөөд түүх, соёлын өвийн залгамж чанарыг хадгалах зорилгоор ач холбогдол өгч ажиллаж байгаа аж.

Тохижилтын хүрээнд:

  • Дугуйн болон явган хүний зам

  • Усан оргилуур, усан толио

  • Задгай театр зэрэг бүтээн байгуулалтууд багтаж буй бөгөөд нийслэлийн төвд иргэдэд зориулсан шинэ амралт, үйлчилгээний цогц орчин бүрдэх гэж байна.

Эх сурвалж: Бодь Пропертийз, Интеллект Тауэр, НЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Асаалттай орхисон автомашинууд хулгайд өртөх тохиолдол олширчээ 1 мин Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэрээ, Оюутолгойн дэргэд “ялаа” шүү 56 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд нэмэлт ял тулгажээ 1 цаг 37 мин Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр 1 цаг 38 мин Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ 1 цаг 45 мин Угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд сэрэмжлүүлэг өглөө 1 цаг 58 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 0 мин Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шинэ арга зүйг төрийн албан хаагчид судалж эхэллээ 2 цаг 3 мин 2026 оны улсын төсвийн хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ 2 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 2 цаг 7 мин Хулгайлагдсан боломж 14 цаг 54 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 16 цаг 24 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 17 цаг 16 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 17 цаг 19 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 17 цаг 20 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 17 цаг 21 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 17 цаг 23 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 17 цаг 27 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 17 цаг 29 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 17 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Хулгайлагдсан боломж Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top