x

Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна

Нийслэлийн хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлийн хүрээнд энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалттай экскаваторуудаар техник хэрэгслийн баазыг шинэчиллээ.

Тодруулбал, БНХАУ-ын “Sany” үйлдвэрийн жижиг оврын зургаан экскаватор, дэлхийн шилдэг “Cat” брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Barlo World” компаниас 1.9 шоо метр багтаамжтай шанагатай “Cat330” том оврын экскаваторыг нийлүүлээд байна. Эдгээр техник хэрэгслийг Геодези, усны барилга, баригдсан байгууламжийн газар (ГУББГ), ОСНААУГ болон нийслэлийн дүүргүүдэд хуваарилан, хүлээлгэн өгөх юм.

Өнгөрсөн 2024 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар парк шинэчлэлийн хүрээнд зам, цас цэвэрлэгээ болон нийтийн ариун цэврийн чиглэлээр нийтдээ 80 гаруй техник, тоног төхөөрөмжийг худалдан авчээ. Тухайлбал:

  • 2024 оны аравдугаар сард таван төрлийн 33 машин техникийг хүлээлгэн өгсөн. Үүнд:

    • Цас цэвэрлэгч, түрэгч, давс цацагч – 10 машин

    • Шүүрт машин – 8

    • Бага оврын цас цэвэрлэгч – 10

  • Мөн оны хавар нь модны навч зэрэг хөнгөн хог хаягдал соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг оруулж ирсэн байна.

Нийслэлийн хэмжээнд байгалийн гамшиг, цаг агаарын эрсдэлтэй нөхцөл байдалд бэлэн байдлыг хангах, мөн хотын цэвэрлэгээ үйлчилгээ, ус зайлуулах байгууламжийн засвар арчлалтыг сайжруулах зорилгоор техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл үргэлжилж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Хот тохижилтын газар, ОСНААУГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 12 цаг 46 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 12 цаг 48 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 12 цаг 49 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 12 цаг 49 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 12 цаг 50 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 12 цаг 51 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 12 цаг 52 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 12 цаг 54 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 13 цаг 32 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 13 цаг 39 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 13 цаг 56 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 14 цаг 8 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 14 цаг 15 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 16 цаг 11 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 16 цаг 11 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 16 цаг 12 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 16 цаг 13 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 16 цаг 13 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 16 цаг 14 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 16 цаг 14 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top