x

“Ромео Жульетта” жүжиг 59 жилийн дараа Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа дахин амилна

Улсын хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид энэ хавар Английн алдарт зохиолч Уильям Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог драмын жүжгийг дахин тайзнаа амилуулах гэж байна. Энэхүү жүжгийг тавдугаар сарын 9-нөөс эхлэн УХЗТ-ын тайзнаа тоглох бөгөөд уран бүтээлийн багт шилдэг уран бүтээлчид багтжээ.

Ерөнхий найруулагчаар Б.Энхээ, зураачаар Г.Ганбаатар, продюсероор гавьяат жүжигчин Н.Ариунболд, уран сайхны удирдагчаар Ардын багш Н.Ганхуяг ажиллаж байна. Дурлалт хосуудын дүрийг залуу жүжигчид Б.Түвшинбаяр (Ромео), М.Батгэрэл (Жульетта) нар бүтээж, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Б.Нармандах, соёлын тэргүүний ажилтан Ж.Даваасамбуу нар ч мөн тус бүтээлд дүр бүтээж оролцох нь онцлог юм.

Энэ бүтээл нь 1966 онд Улсын Хүүхэд, залуучуудын театрт “Ромео Жульетта хоёр” нэртэйгээр анх тоглогдож байсан бөгөөд найруулагчаар С.Гэндэн, Ромеогийн дүрд жүжигчин У.Готов, Жульеттад Б.Энхтуяа тоглож байжээ. Түүнээс хойш 30 жилийн дараа буюу 1996 онд УДЭТ анх удаа энэ сонгодог жүжгийг тайзнаа тавьж, найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, гол дүрд О.Гэрэлсүх, И.Одончимэг нар тоглосон юм.

2012 онд “Сонгодог мюзикл продакшн” Монгол-Францын соёлын төвтэй хамтран “Ромео, Жульета” дуурийг эх хэлээрээ анх удаа тавьж байсан бол 2015 онд УДЭТ үзвэрийн 85 жилийн ойн нээлтээ мөн энэ жүжгээр хийсэн. Тухайн бүтээлийг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулж, орчуулгыг МҮОНТ-ийн нэрт кино орчуулагч Х.Мэргэний бүтээлээр үзэгчдэд хүргэсэн байдаг.

Мөн 2022 онд “Ромео Жульетта хоёр” номыг орчуулагч Х.Мэргэний орчуулгаар дахин хэвлэж, сонгодог утга зохиолыг монгол уншигчдын гарт хүргэсээр байна.

Эх сурвалж: Улсын Хүүхэд, залуучуудын театр, УДЭТ, Монгол-Францын соёлын төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойд зориулсан үндэсний чуулган зохион байгуулна 1 мин Асаалттай орхисон автомашинууд хулгайд өртөх тохиолдол олширчээ 3 мин Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэрээ, Оюутолгойн дэргэд “ялаа” шүү 57 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд нэмэлт ял тулгажээ 1 цаг 38 мин Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр 1 цаг 40 мин Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ 1 цаг 46 мин Угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд сэрэмжлүүлэг өглөө 2 цаг 0 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 1 мин Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шинэ арга зүйг төрийн албан хаагчид судалж эхэллээ 2 цаг 5 мин 2026 оны улсын төсвийн хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ 2 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 2 цаг 9 мин Хулгайлагдсан боломж 14 цаг 55 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 16 цаг 25 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 17 цаг 17 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 17 цаг 20 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 17 цаг 22 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 17 цаг 23 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 17 цаг 25 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 17 цаг 29 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 17 цаг 30 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Хулгайлагдсан боломж Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top