x

Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул уурхайн салбар давамгайлж байна

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2025 оны нэгдүгээр улиралд Монгол Улсад 103 улсын 9.9 мянган гадаад иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 мянган хүнээр өссөн үзүүлэлт юм.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаад иргэдийн 8.5 мянга нь эрэгтэй, 1.4 мянга нь эмэгтэй байна. Насны бүлгээр нь авч үзвэл, 35-39 насныхан хамгийн олон буюу 1.8 мянга, 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 115 байна.

Боловсролын түвшнээр:

  • Техникийн болон мэргэжлийн боловсролтой: 3.7 мянга

  • Бакалавр болон дипломтой: 3.5 мянга

  • Бүрэн дунд боловсролтой: 1.3 мянга

  • Тусгай мэргэжлийн дунд: 1.1 мянга

  • Магистр, доктор: 289

  • Суурь болон бага боловсролтой: 105

  • Боловсролгүй: 4 хүн байна.

Гадаад иргэдийн 60.2 хувь нь БНХАУ-ын, 6.4 хувь нь Энэтхэгийн, 5.3 хувь нь Вьетнамын, 4.9 хувь нь Филиппиний иргэд байгаа бол үлдсэн хувь нь ОХУ, БНСУ, АНУ, Турк, Австрали болон бусад улсын харьяат байна.

Ажил эрхэлж буй салбарууд:

  • Уул уурхай, олборлолт: 2.5 мянга

  • Боловсрол: 1.3 мянга

  • Худалдаа, засвар үйлчилгээ: 1.2 мянга

  • Боловсруулах үйлдвэрлэл: 1.1 мянга

  • Барилга: 1.1 мянга

  • Тээвэр, агуулах: 608

  • Бусад салбар: 1.5 мянга

  • Олон улсын байгууллага, төлөөлөгчийн газар: 648 хүн ажиллаж байна.

Уул уурхай, олборлолтын салбар 747 хүнээр нэмэгдсэн бол барилгын салбарын гадаад ажилчдын тоо 219 хүнээр буурсан үзүүлэлттэй байна.

Ажил олгогч байгууллагын ангиллаар:

  • ХХК-д: 8.8 мянга

  • ТББ-д: 279

  • Төрийн өмчит ААН-д: 85

  • Төсөвт байгууллагад: 29

  • Хувьцаат компанид: 19

  • Нөхөрлөлд: 5

  • Бусад байгууллагад: 622 хүн ажиллаж байна.

Байршлын хувьд:

  • Улаанбаатар болон Төвийн бүс тус бүрд 4.2 мянган хүн

  • Зүүн бүсэд: 932

  • Баруун бүсэд: 303

  • Хангайн бүсэд: 214 хүн ажиллаж байгаа бөгөөд хамгийн их гадаад ажилчинтай аймаг нь Өмнөговь (1.9 мянга), Дорноговь (1.2 мянга), Төв (889), Дорнод (543) байна.

Монгол Улсаас гадаад руу зуучлагдсан ажиллах хүчний тоо буурчээ

2025 оны эхний улиралд Монгол Улсаас 213 хүн хөдөлмөрийн гэрээгээр гадаадад зуучлагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 111 хүнээр буурсан үзүүлэлт юм. Тэдний 178 нь БНСУ, 35 нь Япон улсыг зорьсон байна.

Зуучлагдсан иргэдийн 175 нь эрэгтэй, 38 нь эмэгтэй бөгөөд:

  • 25-29 насныхан 32.9 хувийг эзэлж байгаа бол

  • 45-54 насныхан хамгийн бага буюу 1 хувь байна.

Боловсролын түвшнээр:

  • Бүрэн дунд боловсролтой: 65

  • Бакалавр: 38

  • Тусгай мэргэжлийн дунд: 11

  • Техникийн болон мэргэжлийн: 5

  • Боловсролгүй: 94 хүн бүртгэгджээ.

Салбарын хувьд тэдний ихэнх буюу 164 нь боловсруулах үйлдвэрлэлд, хамгийн цөөн нь буюу 1 нь худалдаа, засварын салбарт ажиллаж байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна 1 цаг 27 мин Япон, Хятад хоёрын хооронд дипломат маргаан дэгдэв 1 цаг 39 мин АИ-92 бензин 2590 төгрөгт хүрлээ 1 цаг 40 мин “Энержи Ресурс”, “Чайна Энержи” групп 2026 оны нүүрсний үнэ, худалдааны хэмжээг тохиролцлоо 1 цаг 43 мин Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойд зориулсан үндэсний чуулган зохион байгуулна 1 цаг 47 мин Асаалттай орхисон автомашинууд хулгайд өртөх тохиолдол олширчээ 1 цаг 48 мин Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэрээ, Оюутолгойн дэргэд “ялаа” шүү 2 цаг 43 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд нэмэлт ял тулгажээ 3 цаг 24 мин Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр 3 цаг 26 мин Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ 3 цаг 32 мин Угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд сэрэмжлүүлэг өглөө 3 цаг 46 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 47 мин Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шинэ арга зүйг төрийн албан хаагчид судалж эхэллээ 3 цаг 51 мин 2026 оны улсын төсвийн хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ 3 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 55 мин Хулгайлагдсан боломж 16 цаг 41 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 18 цаг 11 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 19 цаг 3 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 19 цаг 6 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 19 цаг 8 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэр... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top