x
Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвөөс 2022 оноос эхлэн бэлтгэлээ хангаж, 2025 оны гуравдугаар сарын 8-нд Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэлээ. Уг мэс заслыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор, УХТЭ-ийн эмч нар болон Солонгосын “Самсунг медикал” төвийн профессор Ким Жонгманаар ахлуулсан баг, мөн УНТЭ ба ХСҮТ-ийн туршлагатай эмч нарын зөвлөмжийн дагуу хийсэн байна.
2025-04-23
Өнөөдөр Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг дэлхий нийтээрээ Дэлхийн ширээний теннисний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Олон улсын ширээний теннисний холбооны (ITTF) санаачилгаар 2015 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд спортын хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн бүрийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, хүйс, нас, үндэс угсаа харгалзахгүйгээр тэгш оролцоог дэмжих зорилготой юм.
2025-04-23
Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ сарын 23-нд Лондонд болох Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх асуудлаарх олон улсын уулзалтад оролцох айлчлалаа цуцалсан талаар The New York Times сонин мэдээлжээ. Түүний энэхүү шийдвэр нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Крымийн талаар хатуу байр суурь илэрхийлсний дараа гарсан байна.
2025-04-23
Улаанбурхан өвчний тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна
Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээлснээр улаанбурхан өвчний халдвар өдөр бүр нэмэгдэж буйг онцлон анхаарууллаа. Өчигдрийн байдлаар лабораториор батлагдсан тохиолдол 688 хүрсэн бөгөөд үүнээс 158 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн улаанбурхантай хавьтсан тохиолдол 11,539 бүртгэгдсэн нь уг өвчний халдварлах эрсдэл хэр өндөр байгааг харуулж байна.
2025-04-23
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө
АНУ-ын нэр хүндтэй дээд боловсролын байгууллага болох Харвардын их сургууль Дональд Трампын удирдсан засаг захиргааг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Учир нь тус сургуулийн хөтөлбөрүүдэд төрөөс олгохоор төлөвлөсөн 2 тэрбум ам.доллар гаруй санхүүжилтийг царцаасан нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм.
2025-04-22
Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо
Дэлхийн эдийн засгийн форумыг (ДЭЗФ) үндэслэгч, олон улсын бодлого, бизнесийн салбарын нэр хүндтэй зүтгэлтэн Клаус Шваб даваа гарагт тус байгууллагын удирдах зөвлөлийн дарга болон гишүүний албан тушаалаасаа огцорч буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Швабын энэхүү шийдвэрийг дөрөвдүгээр сарын 20-нд болсон ээлжит бус хурлаар хүлээн авсан байна.
2025-04-22
Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна
Дэлхийн худалдаанд үүссэн тодорхойгүй байдал, АНУ, БНХАУ-ын хооронд хурцадсан худалдааны зөрчлийн улмаас алтны үнэ даваа гарагт 3405.19 ам.доллар хүрч, түүхэн дээд түвшинд дахин хүрлээ. Унц алтны үнэ энэ өдөр 2.3 хувиар өссөн бөгөөд хөрөнгө оруулагчид уламжлалт эрсдэл багатай хөрөнгөд хандах хандлага нэмэгдэж байгаа нь үүнд нөлөөлжээ.
2025-04-22
АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно
Арабын Нэгдсэн Эмирт Улс (АНЭУ) шинээр хууль боловсруулах, одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгохын тулд хиймэл оюуныг (AI) бүрэн ашиглах шийдвэр гаргасан анхны улс болохоор зорьж буйг “Financial Times” мэдээллээ.
2025-04-22
Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо
Монгол Улс олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” (TУУТ) стандартыг албан ёсоор нэвтрүүлж, энэхүү хариуцлагатай уул уурхайн үзэл баримтлалыг хэрэгжүүлэгч 13 дахь улс болж байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээллээ.
2025-04-22
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн зорилго, үйл явцын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэхүү хөтөлбөр нь 2024-2028 оны хооронд хэрэгжих бөгөөд ноолуурын салбарын боловсруулалт, үйлдвэрлэл, экспортын чадавхыг эрс нэмэгдүүлэх зорилготой.
2025-04-22
НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Тайландын Бангкок хотноо энэ сарын 21-25-нд болж буй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын (ESCAP) 81 дүгээр чуулганд Монгол Улсыг төлөөлөн оролцож байна.
2025-04-22
Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана
Монголын шатрын холбоо, Азийн шатрын холбоотой хамтран Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна. Тэмцээний нээлт маргааш буюу дөрөвдүгээр сарын 23-ны 14:30 цагт “Холидэй Инн” зочид буудалд болох бөгөөд тавдугаар сарын 2-нд аваргууд тодрох юм.
2025-04-22
Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөж, хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилготой Туулын хурдны замын төслийн гүйцэтгэгчийг сонгох олон улсын нээлттэй тендерийг дахин зарлаж байна. Тендерийг анх энэ оны нэгдүгээр сарын 27-нд зарласан ч оролцогчид шаардлага хангаагүй тул дахин зарлах шийдвэр гаргасан талаар холбогдох албаныхан мэдээллээ.
2025-04-22
“Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна
Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах “Баганат өргөө” цогцолбор хороололд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1500 хүүхдийн багтаамжтай сургууль барьж байна. Энэ нь тус бүсийн боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой чухал бүтээн байгуулалт болж байгаа юм.
2025-04-22
АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
Анагаахын шинжлэх ухаан болон физикийн уялдаа холбоог бэхжүүлж, цацрагийн аюулгүй байдлыг хангах өндөр мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС), Монгол Улсын их сургууль (МУИС) хамтран анагаахын физикч бэлтгэх бакалаврын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, хоёр тал хамтран гарын үсэг зурлаа.
2025-04-22
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна
2025 оны анхны хуралдаанаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл өнөөдөр Төрийн ордны “Нутгийн удирдлагын танхим”-д зохион байгууллаа. Дүрмийн 2.5-д заасны дагуу зохион байгуулагдсан уг хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар онол, практикийн үндэслэлтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
2025-04-22
“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно
Гурав дахь удаагийн “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу тоглолт тавдугаар сарын 24, 25-нд “Степп Арена” мөсөн ордонд зохион байгуулагдана. Энэ удаагийн шоуг дэлхийд нэрээ алдаршуулсан уран гулгалтын спортын одууд чимж, шилдэг үзүүлбэрүүдээ хүргэхээр Монголд ирэх гэж байна.
2025-04-22
Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйсан байна. Энэ нь улирлын байгалийн нөхцөл байдал хэвийн явцтай байгааг илтгэж байгаа боловч зарим бүс нутгуудад ургамлын ургалт муу байгааг мөн анхааруулжээ.
2025-04-22
“Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө
Америкийн Кино урлагийн академи “Оскар”-ын санал хураалтад оролцогч гишүүд ангилал тус бүрийн нэр дэвшсэн бүх киног үзсэнээ баталгаажуулах шаардлагыг 2026 оноос эхлэн албан ёсоор хэрэгжүүлэхээр болжээ. Уг шинэ журам нь олон жилийн турш маргаан дагуулж ирсэн, зарим гишүүн бүх киног үзэлгүйгээр саналаа өгдөг гэх асуудлыг шийдвэрлэх зорилготой юм.
2025-04-22
Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов
Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхдугаар хуралдаанаа зохион байгуулж, дэлхийн допингийн эсрэг дүрэм, стандартын дагуу 2025 оноос эхлэн шинэ бүтцээр ажиллах Допингийн эсрэг комисс байгуулах шийдвэр гаргалаа. Энэ комисс нь зөвхөн хяналт тавихаас гадна сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх чиглэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
2025-04-22
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 11 цаг 15 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 12 цаг 45 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 13 цаг 37 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 13 цаг 40 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 13 цаг 42 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 13 цаг 43 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 13 цаг 45 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 13 цаг 49 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 13 цаг 50 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 13 цаг 53 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 15 цаг 41 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 16 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 16 цаг 13 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 16 цаг 18 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 16 цаг 27 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 16 цаг 29 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 16 цаг 33 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 17 цаг 58 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 18 цаг 14 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 18 цаг 15 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Хулгайлагдсан боломж Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top