x

Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ сарын 23-нд Лондонд болох Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх асуудлаарх олон улсын уулзалтад оролцох айлчлалаа цуцалсан талаар The New York Times сонин мэдээлжээ. Түүний энэхүү шийдвэр нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Крымийн талаар хатуу байр суурь илэрхийлсний дараа гарсан байна.

Лондонгийн уулзалтаар АНУ-ын талаас танилцуулахаар төлөвлөж буй долоон заалт бүхий энхийн төлөвлөгөөнд Крым болон 2022 оноос хойш ОХУ-д нэгтгэсэн газар нутгийг Оросын нутаг дэвсгэр хэмээн хүлээн зөвшөөрөх, Украин улс НАТО-д элсэхээс татгалзах зэрэг санал багтсан гэж The Daily Telegraph сонин бичжээ. Гэтэл мягмар гарагт В.Зеленский Крымийг Оросын газар нутаг гэж хүлээн зөвшөөрөхийг эрс няцаасан мэдэгдэл хийсэн нь Рубиогийн шийдвэрт шууд нөлөөлсөн бололтой.

Уг уулзалтад оролцох эсэх нь тодорхойгүй байгаа ч АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткоффын оронд тус улсын Украины асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Кит Келлог оролцох нь баталгаажсан байна. Мөн Их Британи, Франц, Украины төлөөлөгчид болох Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак, түүний орлогч Павел Палиса, Гадаад хэргийн сайд Андрей Сибига, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нар оролцох ажээ.

Уулзалтад АНУ-аас дэвшүүлж буй гол саналуудын нэг нь Украин, Оросын хооронд шууд яриа хэлэлцээ хийх, гал зогсоох, Запорожье АЦС-ыг АНУ-ын хяналтад шилжүүлэх, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг цуцлах, эрчим хүч, ашигт малтмалын салбарт хоёр талын хамтын ажиллагааг эхлүүлэх зэрэг олон талт алхмуудыг багтаасан байна.

Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Financial Times-т өгсөн тайлбартаа, АНУ болон Оросын хоорондын энхийн хэлэлцээ хүнд бөгөөд цаг хугацаа шаардсан үйл явц байх болно гэдгийг онцолж, уулзалтаас шууд үр дүн хүлээхгүй байхыг анхааруулжээ.

Эх сурвалжууд: The New York Times, The Daily Telegraph, Financial Times

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.200)
    крым угаасаа оросын нутаг хүний газар авна гэж зүтгэх нь солиорол чаддаг юм бол булаагаад авах хэрэгтэй!
    2025 оны 04 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 17 цаг 29 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 17 цаг 36 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top