x

АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно

Арабын Нэгдсэн Эмирт Улс (АНЭУ) шинээр хууль боловсруулах, одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгохын тулд хиймэл оюуныг (AI) бүрэн ашиглах шийдвэр гаргасан анхны улс болохоор зорьж буйг “Financial Times” мэдээллээ. Энэ нь зөвхөн техникийн шинэчлэл биш, хууль тогтоох үйл явцын үндсэн зарчмыг өөрчлөх алхам хэмээн олон улсын ажиглагчид онцолж байна.

АНЭУ-ын Ерөнхий сайд Мохаммед бин Рашид Аль Мактум хиймэл оюуныг ашигласнаар хууль боловсруулах хурд нэмэгдэж, илүү оновчтой шийдэлд хүрэх боломжтой гэж мэдэгдсэн байна.

Тус улсын Засгийн газар “Хиймэл оюуны удирдах газар” (Regulatory Intelligence Office) нэртэй шинэ байгууллагыг байгуулж, хууль тогтоох процессыг AI-тэй уялдуулан хэрэгжүүлэх үүрэг оноожээ. Энэ хүрээнд:

  • Төрийн болон орон нутгийн хууль тогтоомж, шүүхийн шийдвэр, төрийн байгууллагын мэдээлэл бүхий томоохон өгөгдлийн сан байгуулах

  • AI технологиор хуульд өөрчлөлт оруулах санал гаргах, нийгэм эдийн засгийн нөлөөллийг тооцоолох

  • Хууль боловсруулах хугацааг 70 хувиар богиносгох
    зэргийг зорьж байна.

Энэ санаачилга нь олон улсад анхаарал татаж буй ч, зарим шинжээчид болзошгүй эрсдэл дээр анхаарал хандуулж байна. Оксфордын их сургуулийн судлаач Винсент Штрауб "Хиймэл оюун ирээдүйтэй мэт боловч, хууль зүйн шийдвэр гаргалтад бүрэн найдах нь тогтворгүй байдал үүсгэж болзошгүй" гэж анхааруулжээ. AI нь зарим үед логик алдаа гаргах, бүр худал мэдээлэл санал болгох зэрэг эрсдэлтэй бөгөөд хууль тогтоох чухал үйл явцад энэ нь шууд нөлөө үзүүлэх магадлалтай гэдгийг судлаачид сануулж байна.

Дэлхий дахинд одоогоор хиймэл оюуныг хууль тогтоомж боловсруулахад туслах хэрэгсэл болгон ашиглаж байгаа ч, шууд шийдвэр гаргах түвшинд ашиглах оролдлого хийж буй анхны тохиолдол нь АНЭУ болж байна.

Эх сурвалж: Financial Times, Reuters, Gulf News

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 3 цаг 7 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 3 цаг 23 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 3 цаг 27 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 3 цаг 33 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 3 цаг 37 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 3 цаг 51 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 3 цаг 57 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 5 цаг 41 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 6 цаг 0 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 6 цаг 19 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 6 цаг 21 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 23 цаг 8 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 23 цаг 33 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 23 цаг 47 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 23 цаг 50 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 23 цаг 53 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Өчигдөр 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top