
Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлснээр, 2025 онд улсын хэмжээнд ноолуур бэлтгэхэд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг вексель гарган бүрдүүлэх шийдвэрийг гаргалаа. Энэхүү алхам нь малчдын мөнгөн орлогыг тогтвортой байлгах, дотоодын ноолуурын үйлдвэрлэл, экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилготой юм.
2025-04-23

Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар зэрэг дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэрийг гаргалаа.
2025-04-23

Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар улаанбурхан өвчний дэгдэлтийн эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах үүргийг холбогдох сайд нарт даалгалаа. Улсын хэмжээнд улаанбурхан өвчний халдвар эрчимтэй тархаж буйтай холбогдуулан дархлаажуулалт, эмнэлгийн бэлэн байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ.
2025-04-23

Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна
Дэлхийн Цаг Уурын Байгууллагаас (ДЦУБ) зохион байгуулж буй Азийн хоёрдугаар бүсийн 18 дугаар чуулган (РА II-18) энэ сарын 22-25-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж байна. Уг чуулган нь Азийн бүс нутгийн Үндэсний Цаг уур, усны байгууллагууд (ҮЦУУБ)-ын төлөөлөгчдийг нэгтгэж буйгаараа онцлогтой юм.
2025-04-23

Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ
Испанийн “Реал Мадрид” багийн довтлогч, Бразилын шигшээ багийн тоглогч Винисиус Жуниор ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн байж болзошгүй хэмээн шалгагдаж байгаа талаар Италийн Tuttosport сонин мэдээллээ. Уг асуудал нь түүний хувийн хөрөнгө оруулалттай холбоотой ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзэж байгаа аж.
2025-04-23

Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ
Завханы Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талын байгалийн цогцолборт газарт 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр, “Эх дэлхийн өдөр”-өөр энэ жилийн анхны тахийн унага мэндэлжээ. Энэхүү эр унага нь “Сарны гэрэл” нэртэй азарганы сүрэгт багтдаг, “Moonrider” нэртэй гүүнээс төрсөн бөгөөд ийнхүү Moonrider гүүний тав дахь унага болон бүртгэгдсэн байна.
2025-04-23

Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна
Турк улсын засгийн газраас Курдийн Ажилчны Намыг (КАН) албан ёсоор тараах шийдвэрийг энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээр гаргахаар төлөвлөж буй талаар тус улсын засгийн газрыг дэмжигч Hürriyet сонин мэдээллээ. Тус намыг Туркт олон жилийн турш хориглож, террорист байгууллагуудын жагсаалтад оруулсан билээ.
2025-04-23

Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан
Цаана нь бусад сонголт байна. Түр хэлэлцээр байгуулснаар дахиад 350 гаруй хүнсний болоод хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн татваргүй орж ирнэ. Өргөн хэрэглээний бараан дээр хямдрал үүснэ.
2025-04-23

О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой
Казакстан, БНСУ манайд янжуур тамхи экспортолдог. БНСУ-аас импортолдог компани Казакстан улсад үйлдвэрээ барьж эхэлж байгаа. Хэлэлцээр батлагдвал гаднаас орж ирж байгаа бүхий л тамхи, тамхины төрлийн бүтээгдэхүүн гаалийн татваргүй орж ирэх болно.
2025-04-23

Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна
Монголын баялаг аль нэг намын өмч огт биш. Хэн нэгэн улстөрчийн хувийн хөрөнгө биш. Зэс, нүүрс, уран, газрын ховор элемент, жонш, төмөр, алт, мөнгө бүгдээрээ Монголын баялаг. Төгрөг нуур, Ухаа худаг бүгд хамаарна.
2025-04-23

Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас шугам тоноглолд засвар, үйлчилгээ хийх болсонтой холбогдуулан өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдөр нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүргүүд болон Төв аймагт түр хугацаагаар цахилгаан хязгаарлах талаар мэдээллээ. Засварын ажлыг тоноглолоос бүрэн хүчдэлийг салгасны дараа эхлүүлдэг тул иргэд, аж ахуйн нэгжүүдээс хүлээцтэй, ойлголцтой хандахыг хүсэв.
2025-04-23

“Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ
2025 оны дөрөвдүгээр сарын 2–17-нд Францын Парис хотноо болсон ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 221 дүгээр чуулганаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Хүйс толгойн бичиг” болон “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” хэмээх хоёр баримтат өвийг Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад албан ёсоор бүртгэжээ.
2025-04-23

Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө
Монголын хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан хөгжмийн зохиолч, сэтгүүлч, продюсер, телевизийн нэвтрүүлэг хөтлөгч, "Инээмсэглэл" хамтлагийн гишүүн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион 2025 оны дөрөвдүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод 70 насандаа таалал төгслөө.
2025-04-23

Гэр бүлийн гадуурх харилцаанд оролцсон гуравдагч этгээдийг шийтгэх тухай өргөдөл олон нийтийн анхаарал татаж байна
Иргэн Д.Саранзул гэр бүлийн гадуурх харилцаанд орсон гуравдагч этгээдийг хуульчлан шийтгэх санал бүхий өргөдлийг D.Petition платформ дээр нийтэлж, олон нийтийн дэмжлэг авч эхэлжээ. Уг санаачилгын дагуу, гэр бүлтэй хүнтэй дотно харилцаанд орж, тухайн гэр бүлийн салалт, сэтгэл санааны хохиролд шууд нөлөөлсөн гуравдагч этгээдийг мөнгөн торгууль (5–10 сая төгрөг) болон баривчилгаа, албадан хөдөлмөрөөр шийтгэх шаардлагатай гэж үзсэн байна.
2025-04-23

Өнгөрөөж болохгүй энэ хаврын дөрвөн олон ангит кино
Энэ хавар стрийминг платформууд дээр цацагдаж буй онцлох дөрвөн олон ангит киног “Officelife.media” онцолжээ. Инээдмийн хошин шог, баримтат төрхтэй туршилт, сонгодог детектив, гэр бүлийн харилцааны шүүмжлэлт өнгө аястай олон ангит кинонууд үзэгчдийн анхаарлыг татаж байна.
2025-04-23

Өнөөдөр болох үйл явдлын тойм (Дөрөвдүгээр сарын 23)
08:30 цагт – “Монгол кино судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал Чингис хаан Үндэсний музейд болно. Энэхүү хурал нь Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулагджээ.
2025-04-23

Кашмирт зэвсэгт халдлага болж, олон жуулчин амь үрэгджээ
Энэтхэгийн Кашмирын бүс нутагт орших аялал жуулчлалын Пахалгам хотод мягмар гарагт зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 26 хүн амиа алдаж, тэдний дийлэнх нь жуулчид байсан талаар NDTV суваг болон Greater Kashmir сонин албаны эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Шархадсан хэд хэдэн хүнийг ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэсэн тухай AFP агентлаг мөн дамжуулсан байна.
2025-04-23

Пап Францискийг оршуулах ёслолын улмаас Сери А-гийн тоглолтууд хойшлов
Ромын Пап Францискийг оршуулах ёслолтой холбогдуулан дөрөвдүгээр сарын 26-нд явагдахаар байсан Италийн хөлбөмбөгийн Сери А лигийн 34 дүгээр тойргийн тоглолтуудыг хойшлуулахаар шийдвэрлэсэн талаар Италийн Иргэний хамгаалалт, далай тэнгисийн хэрэг эрхэлсэн сайд Нелло Музумечи мэдээллээ.
2025-04-23

Зүүн аймгуудаар цасан шуургатай, говь талд шороон шуурга шуурахыг анхаарууллаа
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдөр нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Харин бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.
2025-04-23

Лионел Месси хамгийн өндөр орлоготой тамирчдын тавдугаарт бичигдэв
Аргентины хөлбөмбөгийн домогт тоглогч, “Алтан бөмбөг”-ийн найман удаагийн эзэн Лионел Месси бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтын тавдугаарт бичигдлээ гэж Sportico цахим хуудас мэдээлсэн талаар РИА Новости дамжууллаа. Түүний тамирчны замналдаа олсон нийт орлого 1.85 тэрбум ам.долларт хүрч, өмнөх жилд эзэлж байсан 6 дугаартай байрнаас нэг шатаар урагшилжээ.
2025-04-23
