x

Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлснээр, 2025 онд улсын хэмжээнд ноолуур бэлтгэхэд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг вексель гарган бүрдүүлэх шийдвэрийг гаргалаа. Энэхүү алхам нь малчдын мөнгөн орлогыг тогтвортой байлгах, дотоодын ноолуурын үйлдвэрлэл, экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөн болон ноолуурын бэлтгэлийн хүрээнд энэ онд 30 гаруй компани нийт 230 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авч, 1525 тонн ноолуур бэлтгээд байна. 2025 онд 5600 тонн түүхий ноолуур бэлтгэх шаардлага бий болж байгаа бөгөөд энэ зорилтыг биелүүлэхэд вексель хэмээх санхүүгийн хэрэгслийг ашиглах боломжтой гэж үзэж, Монголбанканд вексель гаргах саналыг зөвлөсөн байна.

Дотоодын боловсруулах үйлдвэрүүд энэ жил:

  • 3500 тонн самнасан ноолуур экспортолж,

  • 2.5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулан,

  • салбарын орлогыг 1.8 их наяд төгрөгт хүргэх,

  • борлуулалтын орлогыг 600–700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа юм.

Уул уурхайн бус экспортын гол тулгуур салбар болох ноос, ноолуурын үйлдвэрлэл нь шат дараатайгаар дотооддоо боловсруулалтыг нэмэгдүүлэхийн сацуу, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспорт, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх стратегийг хэрэгжүүлж байна.

Үйлдвэрлэл тасалдахгүй байж, ноолуурын үнэ ханш уналгүй, малчдын амжиргаа, орлого тогтвортой хадгалагдахад энэхүү санхүүгийн шийдэл бодит дэмжлэг үзүүлэх хэмээн холбогдох албаныхан онцолжээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (102.89.69.61)
    Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой байна. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарвал Канадын банктай info@ibcunit.com хаягаар холбогдож тусламж авах боломжтой. Бүх зүйлд баярлалаа.
    2025 оны 04 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 2 цаг 5 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 2 цаг 12 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 2 цаг 22 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 2 цаг 45 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 2 цаг 51 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 3 цаг 18 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 4 цаг 17 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 4 цаг 40 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 4 цаг 47 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 4 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 20 цаг 42 мин ЭМГЭНЭЛ 20 цаг 51 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 20 цаг 51 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 20 цаг 52 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 20 цаг 53 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 20 цаг 54 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 20 цаг 55 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 20 цаг 56 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top