x

Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна

Турк улсын засгийн газраас Курдийн Ажилчны Намыг (КАН) албан ёсоор тараах шийдвэрийг энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээр гаргахаар төлөвлөж буй талаар тус улсын засгийн газрыг дэмжигч Hürriyet сонин мэдээллээ. Тус намыг Туркт олон жилийн турш хориглож, террорист байгууллагуудын жагсаалтад оруулсан билээ.

Эрх баригч Шударга ёс ба хөгжлийн намын төлөөлөгч Омер Челик хэвлэлд өгсөн ярилцлагадаа, олон жилийн турш үргэлжилсэн курдүүдийн асуудалд тодорхой ахиц энэ сард гарч болзошгүйг дурдсан. Мөн курдүүдийн талыг баримтлагч DEM намын төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 22-нд тус намын удирдагч, бүх насаараа хоригдож буй Абдулла Өжалантай уулзсан тухай мэдээлжээ.

Сонины тоймч Абдюлькадир Сельвигийн бичснээр, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган КАН-ыг тараах шийдвэр гаргах төлөвтэй байгаа талаар эрх баригч хүрээнд мэдээлэл тархаад байгаа аж. Энэ нь өнгөрсөн хугацаанд ховор тохиолдож байсан дипломат алхамд тооцогдож байна.

КАН нь гол үйл ажиллагаагаа Иракийн Сүлеймания хотод төвлөрүүлдэг бөгөөд тус намын ээлжит их хурал тавдугаар сарын 5-нд болох бөгөөд энэ үеэр намыг тараах асуудлыг албан ёсоор хэлэлцэхээр төлөвлөжээ. Sözcü сонинд дурдсанаар, зэвсгээ хураах, татан буулгах үйл явцыг зургаадугаар сард дуусгахаар ажиллаж байгаа аж.

Абдулла Өжалан хоёрдугаар сард зэвсэгт бүлэглэлүүдэд хандан зэвсгээ хураалгах, Турктэй зөрчилдөөнөө зогсоох, КАН-ыг тараах уриалга гаргасан. Үүний хариуд нам гуравдугаар сарын 1-нд гал зогсоохоо зарлаж, тарах бэлтгэлээ хангаж байгаагаа мэдэгдсэн байна.

Туркийн эрх баригчид КАН-ыг 1984 оноос хойш үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй гэж үзэн, дотооддоо болон Ирак, Сирийн хойд хэсэгт зэвсэгт ажиллагаа явуулсаар ирсэн юм.

Эх сурвалж: TASS, Hürriyet, Sözcü.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 13 цаг 8 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 13 цаг 14 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 15 цаг 7 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 15 цаг 13 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 15 цаг 26 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 16 цаг 19 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 16 цаг 38 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 16 цаг 46 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Уржигдар 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Уржигдар 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Уржигдар 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Уржигдар 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Уржигдар 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Уржигдар 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Уржигдар 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Уржигдар 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Уржигдар 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Уржигдар 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Уржигдар 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top