x

Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар улаанбурхан өвчний дэгдэлтийн эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах үүргийг холбогдох сайд нарт даалгалаа. Улсын хэмжээнд улаанбурхан өвчний халдвар эрчимтэй тархаж буйтай холбогдуулан дархлаажуулалт, эмнэлгийн бэлэн байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Тодруулбал:

  • Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд улаанбурхан өвчний дэгдэлтийг зогсоох, халдвараас сэргийлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, вакцин, хүний нөөцийг бүрдүүлж, дархлаажуулалтын бодлого боловсруулан хэрэгжүүлэх үүрэг өгсөн байна.

  • Боловсролын сайд П.Наранбаярт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг товлолын дагуу дархлаажуулалтад хамруулсан эсэхийг эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран шалгах, нөхөн дархлаажуулалтыг зохион байгуулах, мөн анги, танхимын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах чиглэлийн даалгавар өгчээ.

  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд халдварын хариу арга хэмжээний хүрээнд оролцоотойгоор ажиллах үүрэг ногдуулсан байна.

Мөн улаанбурханы тандалт, дархлаажуулалт, хариу арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулах, шаардлагатай хөрөнгийн шийдвэрлэлтийг хийх, эрүүл мэндийн байгууллагуудад бүх шатанд дэмжлэг үзүүлэх, үндэсний товлолын дархлаажуулалтад иргэдийг идэвхтэй хамруулах арга хэмжээг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.183.29)
    Нөгөө л хуурамч чанаргүй вакцины гай шүү дээ
    2025 оны 04 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
"Барселона", "Интер" багууд 3:3-аар тэнцлээ 3 мин Гэр хорооллынхныг цахилгаан халаагуур, хийн түлшинд шилжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ 8 мин Роналдугийн баг Аваргуудын лигийн финалд шалгарч чадсангүй 42 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно 1 цаг 8 мин 2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 14 цаг 13 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 14 цаг 18 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 14 цаг 25 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 14 цаг 42 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 14 цаг 59 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 15 цаг 52 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 17 цаг 17 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 17 цаг 19 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 17 цаг 20 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 17 цаг 21 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 17 цаг 24 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 17 цаг 25 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 17 цаг 26 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 17 цаг 28 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 17 цаг 28 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 17 цаг 29 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top