x

Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө

Монголын хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан хөгжмийн зохиолч, сэтгүүлч, продюсер, телевизийн нэвтрүүлэг хөтлөгч, "Инээмсэглэл" хамтлагийн гишүүн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион 2025 оны дөрөвдүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод 70 насандаа таалал төгслөө.

Балчинжавын Долгион 1956 онд Улаанбаатар хотод төрж, үндэсний үзэлтэй сэхээтэн эцэг Балчинжавын гэр бүлд өсчээ. Тэрбээр бага насандаа Москвад суралцаж, тавдугаар ангиасаа гитар хөгжимд дурлан сургуулиа орхиж байсан ч дараа нь сэтгүүлч болох мөрөөдлөө биелүүлж, мэргэжлээрээ ажиллангаа хөгжмийн урлагт хөл тавьсан юм. Хожим тэрээр өөрийн авьяас, зүтгэлээрээ хөгжмийн зохиолч болж, рок поп урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Түүний хамгийн анхны уран бүтээл бол 1974 онд төрсөн “Урин хавар ирлээ” дуу юм. Үүний дараа “Зүрхний үг”, “Хослон дуулъя”, “Ганцхан чамдаа”, “Инээмтгий хүн”, “Сэхүүн салхи”, “Цасан үлгэр”, “Учралын блюз” зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон олон дууг зохиожээ.

Балчинжавын Долгион бол Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, “Пентатоник” академийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгчөөр ажиллаж, залуу уран бүтээлчдийг дэмжин хөгжүүлж ирсэн хүн юм. Түүний уран бүтээл, урлагийн үнэт өв өнөөгийн болон ирээдүйн хөгжмийн орон зайд мөнхөрч үлдэх нь гарцаагүй.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ? 20 мин Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана 36 мин Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо 47 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан, бороогүй 51 мин Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ 56 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван үерлэж байна 1 цаг 4 мин Г.Гантулга: АН-ын хамгийн том зовлон фракцын улс төр байсаар ирсэн 1 цаг 17 мин Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 22 цаг 6 мин Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн салбарын дараа ордог 22 цаг 41 мин Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлав 23 цаг 6 мин Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод 23 цаг 8 мин Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Израил хүлээн зөвшөөрчээ 23 цаг 22 мин Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ 23 цаг 31 мин А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ 23 цаг 35 мин Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав 23 цаг 40 мин Хүүхдийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1195 дуудлага мэдээлэл иржээ 23 цаг 47 мин Статистикийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 23 цаг 51 мин Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай дулааны станцын барилгын ажил эхэллээ 23 цаг 59 мин Энхтайваны гүүрний эвдэрсэн хашлагыг засварлаж байна Өчигдөр 15 цаг 41 мин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" болж байна Өчигдөр 15 цаг 32 мин
iИх уншсан
М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ АНУ, Ираны талууд харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролц...
Top