x

Налайх дүүрэг иргэдийн оролцоонд тулгуурласан нээлттэй хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Налайх дүүргээс сонгогдсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Отгонсүрэн, Д.Наянбаяр нар дүүргийнхээ иргэд, сонгогчидтой уулзаж, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг нь сонсон, улс, нийслэлийн төсвөөр хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлууд, төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн юм.

 

Хамгийн ойрын жишээ бол Налайх дүүрэгт төсвийн хөрөнгө оруулалтаар 79 МВт-ын хүчин чадалтай дулааны станцыг энэ жил барьж байна. Энэ хүрээнд 1.4 км шугам шинээр татаж, 0.5 км шугамыг өргөтгөн шинэчилснээр 7,900 өрх, 15,000 гаруй орон сууцыг дулааны алдагдалгүй тухтай өвөлжих боломжоор хангана.

Уулзалтад оролцсон иргэд дүүргийн бүтээн байгуулалт, авто зам, нийтийн тээвэр, инженерийн дэд бүтэц, орчны тохижилт, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний талаар санал хүсэлт тавьж, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлыг онцлов.

Тухайлбал, шинээр автозам барьж байгуулах, дулааны алдагдалтай хуучны барилгын пасадыг шинэчлэх, ТАЦ постыг дүүргийн хилийн цэс рүү гаргаж нүүлгэх, цагаан байрны дахин төлөвлөлтөд анхаарах зэрэг ажлыг нэн тэргүүнд шийдвэрлэхийг хүсэв.

Төлөөлөгчид иргэдийн саналыг хууль тогтоомжийн хүрээнд үе шаттайгаар шийдвэрлэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо. Мөн иргэдийн оролцоонд тулгуурласан, ил тод, нээлттэй хамтын ажиллагааг тогтмол өргөжүүлж ажиллана гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учралыг аврах “Рио”-той хамтарсан үзүүлбэрт улсаараа алга ташчих шиг боллоо... 39 мин Нийслэлийн хүрээний анги, салбарын 250 алба хаагч сургалтанд хамрагдлаа 53 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан 4 тохиолдол нэмэгджээ 58 мин “Playtime”-ыг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана 1 цаг 5 мин Налайх дүүрэг иргэдийн оролцоонд тулгуурласан нээлттэй хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 14 мин Ц.Туваан: Сумын дэлгүүрийн худалдагч “Танай хамаатан ноолуураа тушаасан гэсэн. Манайхаар үйлчлүүлээрэй” гэж иргэдээс гуйдаг болсон байна 1 цаг 30 мин Ихэнх нутгаар халах тул нарших болон болзошгүй эрсдэлээс сэрэмжлэхийг анхааруулж байна 2 цаг 21 мин Наадмаар Төв цэнгэлдэхэд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана 2 цаг 25 мин Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ? Уржигдар 15 цаг 46 мин Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана Уржигдар 15 цаг 30 мин Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо Уржигдар 15 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан, бороогүй Уржигдар 15 цаг 14 мин Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ Уржигдар 15 цаг 09 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван үерлэж байна Уржигдар 15 цаг 02 мин Г.Гантулга: АН-ын хамгийн том зовлон фракцын улс төр байсаар ирсэн Уржигдар 14 цаг 49 мин Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 2026-06-29 Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн салбарын дараа ордог 2026-06-29 Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлав 2026-06-29 Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод 2026-06-29 Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Израил хүлээн зөвшөөрчээ 2026-06-29
iИх уншсан
М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ... А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ АНУ, Ираны талууд харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролц... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт ору... Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Изр... УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асу... Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа
Top