x

Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын Засгийн газар хүртэл

Өнгөрөгч бямба гаригт Тавантолгойн бүлэг ордод хамаарах Бортээгийн ордын олборлолтын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, анхны шанагыг тавьсан. Уг ордод үйл ажиллагаа явуулж байсан "Админерал" компанийн үйл ажиллагааг зогсоож, баяжуулах үйлдвэрийг битүүмжилснээс хойш найман сарын дараа.

"Админерал" компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан тушаалаасаа огцорч, түүнтэй хамаарал бүхий гэх этгээдүүд хуулийн байгууллагаар шалгагдаж эхэлсэн. МАН-ын нарийн бичгийн дарга асан Ц.Чулуунзагд болон түүний төрсөн ах, "Админерал" ХХК-ийн захирал Ц.Ламжав нар.

2026 оны хоёрдугаар сарын 13-нд Г.Занданшатарын Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хөрөнгө оруулагчдын дунд нээлттэй тендэр зарласан. Сар гаруйн хугацаанд уг ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар дотоод, гадаадын 7 аж ахуйн нэгж, консорциум саналаа ирүүлсэн байдаг. /Сонгон шалгаруулалтын материалыг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13:00 цаг хүртэл хүлээн авсан/ Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа Ерөнхий сайд Г.Занданшатар огцрох өргөдлөө өгч, МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдаар томилсон. 

Ажлаа авснаас хойш хоёр сарын дараа буюу энэ сарын 3-нд Бортээгийн ордыг монголчууд өөрсдөө ашиглах "түүхэн" шийдвэр гаргасныг Ерөнхий сайд зарлав. Сонгон шалгаруулалтын үр дүнг яагаад зарлаагүй болон төрийн өмчит ЭТТ компани дангаар олборлолтыг гүйцэтгэх болсон шалтгаан, үр дагаврын талаар хожим яригдах биз. Ямартай ч уг ордын үйл ажиллагаатай холбоотойгоор үүнээс хойш Ерөнхий сайд Н.Учралын нэр хамт яригдахаар болов.

Асуудал нь төрийн өмчийн компаниудаа цөөлөх, олон нийтийн буюу хувьцаат компани болгох, төрийн өмчийн хувь эзэшлийг бууруулах, хувийн өмчид тулгуурласан эдийн засагтай болох нь үе үеийн Засгийн газруудын мөрөөдөл, ажил хэрэг болж өгдөггүй амлалт хэвээр явж ирсэн. Н.Учралын Засгийн газар ч ялгаагүй энэ жишиг рүү халтирлаа. УИХ-ын гишүүн Ж.Золжаргал үүнтэй холбоотойгоор "ЭТТ" компанид IPO хийж, иргэдэд нээлттэй хувьцаалах тухай өмнөх Засгийн газрын шийдвэр юу болсон бэ? Ажил хэрэг болох нь хэзээ вэ? гэдгийг асууж, сануулсан байна лээ.

Олборлолтын үйл ажиллагааг эхлүүлсний дараа ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Д.Амарбаясгалан 400 их наядын нөөцтэй ордын нүүрсийг борлуулах давуу эрхийг нүүрс баяжуулах үйлдвэр барих гэсэн халхавч тендерээр авсан байсан нь үнэн. Тэр нь илчлэгдэж хүчингүй болсон. Үр дүнд нь баялаг тэдэнд биш ард түмэнд хүртэх өнөөдрийн боломж бүрдсэн юм” хэмээн жиргэсэн байдаг. "Бортээгийн ордыг ард түмэнд авчирсан хүн нь би шүү" гэдгээ тодруулахыг хүссэн биз.

Бортээгийн орд нь 424.2 сая тн нүүрсний нөөцтэй, жилд 15 сая тн нүүрс олборлох хүчин чадалтай. Ордын дийлэнх нь сул коксжих нүүрс буюу зах зээлд эрэлт ихтэй, үнэ цэн өндөртэй нүүрс. Үүний улмаас Эрдэнэс Тавантолгой ХК-ийн экспортын орлого нэмэгдэх боломжтой, өсөлт нь +50% гэсэн байна. ЭТТ 2025 онд 27.6 сая тонн нүүрс борлуулсан Бортээгийн ордыг ашиглаж эхэлнээр энэ тоо 54.3%-иар өсөх тооцоог танилцуулжээ. Уг ордын нөлөөгөөр улсын нийт нүүрсний экспорт 18%-19% нэмэгдэх аж. 

Сул коксжих нүүрс эрчим хүчний нүүрснээс өндөр үнэтэй тул Бортээгийн ордын жилийн орлого нь $975 саяас $1.5 тэрбумд хүрэх боломжтой. Мөн уг ордын ашиглалттай холбоотойгоор говийн бүсэд 1,500 гаруй шинэ ажлын байр бий болж, эхний 10 жилд улс, орон нутгийн төсөвт ₮4.4 их наядын татвар хураамжийн орлого төвлөрөх гэнэ. Мөн хугацаанд ₮10.2 их наядын дотоодын хөрөнгө оруулалт хийгдэхээр амлаад байгаа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 1 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 2 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 4 мин Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чянтай уулзлаа 5 мин 3х3 сагсан бөмбөгийн "Sukhbaatar Challenger" тэмцээн эхэллээ 6 мин М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая төгрөгөөс дээш орлого олох боломжтой 1 цаг 5 мин Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын Засгийн газар хүртэл 1 цаг 19 мин Домогт "Соёл-Эрдэнэ" хамтлагийн 55 жилийн ойн тоглолт Сүхбаатарын талбайд болно 1 цаг 46 мин Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-нд болно 1 цаг 47 мин Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо 1 цаг 48 мин Засгийн газрын ээлжит хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж байна 1 цаг 49 мин Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт 3 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй 3 цаг 36 мин Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа 16 цаг 12 мин Монгол, Хятад, Оросыг дамнасан "Цайны замын авто ралли-2026" эхэллээ 16 цаг 13 мин Хууль зөрчсөн дөрвөн компанийн үйл ажиллагааг зогсоож, таван компанийг торголоо 16 цаг 15 мин Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлыг 4С ангиллын аэродром болгон өргөтгөнө 16 цаг 16 мин А.Ганбаатар: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгож, бусад асуудлыг судлан шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон 17 цаг 13 мин Бичигт боомтоос Дарьганга чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүллээ 18 цаг 12 мин Дэлхийн зах зээлд мөнгө, алтны үнэ буурлаа 18 цаг 14 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top