x

Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэнг өчигдөр /2026.06.25/ албан ёсоор нээж олон нийтэд дэлгэлээ. 

“Чингис хаан” үндэсний музей нь өмнө нь Франц, Чех, Швейцар, Япон, Итали зэрэг улсад Монголын түүх, соёлын өвийг сурталчилсан олон улсын тусгай үзэсгэлэнг зохион байгуулж ирсэн. 

Үзэсгэлэнг нээж “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун "Их эзэн Чингис хаан болон түүний үр хойчсын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр, дэлхийн хөгжилд үзүүлсэн нөлөө, түүхэн байр суурийг шинжлэх ухааны үндэслэлтэй дэлгэн харуулах, нүүдлийн иргэншилт монголчуудын өв соёлын онцлог, үнэт өвийг сурталчлахын зэрэгцээ Монголын болон олон улсын судлаачдын хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд хүргэж буйгаараа онцлог" болохыг тодотгов.

Үзэсгэлэнд Монгол Улсын музей, эрдэм шинжилгээний байгууллагуудын үзмэрүүд багтсанаас “Чингис хаан” үндэсний музей, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Хархорин музей, Дундговь аймгийн музей, Завхан аймгийн музейн сан хөмрөгөөс бүрдсэн нийт 255 дэсийн 437 үзмэрийг дэлгэн үзүүлж байна.  

Ийнхүү “Чингис хаан” үндэсний музей Их Британийн нэр хүндтэй музейн нэг болох Эзэн хааны зэвсгийн музейтэй хамтран томоохон хэмжээний олон улсын үзэсгэлэнг зохион байгуулсан нь хоёр улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэсэн, найрсаг харилцааны түүхэнд онцлох үйл явдал болснгы тус музейгээс мэдээлэв. 

Тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн, ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн, Монголын Үндэсний музейн захирал Д.Отгонсүрэн болон бусад албаныхан оролцов.  Уг үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл европын үзэгчдийн хүртээл болно.  

Ташрамд дурдахад, Эзэн хааны зэвсгийн музей нь Их Британийн үндэсний хэмжээний зэвсэг, хуяг дуулгын цуглуулгыг хадгалдаг бөгөөд дэлхийн хамгийн баялаг, нэр хүндтэй цуглуулгуудын нэгээр тооцогддог байна. 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан 29 мин Олон улсын Монголч Эрдэмтдийн XIII их хурал эхэллээ 33 мин Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна 1 цаг 13 мин “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа 1 цаг 26 мин Монголын таеквондочид багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа 1 цаг 40 мин Ирэх хаврын ерөнхийлөгчийн сонгуулиас эхэлцгээе... 4 цаг 16 мин “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэж байна 5 цаг 7 мин КОП17-д ажиллах онцгой байдлын бүрэлдэхүүн хамтарсан сургуулилт зохион байгууллаа 5 цаг 12 мин Хөл бөмбөгийн шүүгчдэд сексийн үйлчилгээ санал болгосон гэх дуулиан Өмнөд Солонгост дэгджээ 5 цаг 13 мин Долфин хар салхины улмаас сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ 5 цаг 29 мин Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь аргагүй... 5 цаг 40 мин Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ 6 цаг 13 мин Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхон байна Өчигдөр 10 цаг 40 мин "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөлөө Өчигдөр 10 цаг 36 мин Цагаан ордонд бүжгийн танхим барихыг шүүх хоригложээ Өчигдөр 10 цаг 23 мин Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр 10 цаг 00 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Өчигдөр 09 цаг 30 мин Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна Уржигдар 20 цаг 44 мин БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа Уржигдар 14 цаг 19 мин Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуун олгох зохицуулалт хийж байна 2026-08-07
iИх уншсан
Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзж... УИХ, Засгийн газрын ногоон шийдвэрүүд Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиад Астана хотод эх... COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль, цэцэрлэгийн ... Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Эрхийн тэнэгүүд” болгох Төрийн бодлого Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэл... Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б...
Top