x

УИХ, Засгийн газрын ногоон шийдвэрүүд

/МОНЦАМЭ/ Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орны нэг. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын жилийн дундаж температур 2.58°С-ээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Үүний улмаас ган, зуд, аадар бороо, үер, хүчтэй салхи, шороон шуурга зэрэг цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж, экосистемийн тогтвортой байдалд эрсдэл учирч байна.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөнөөс гол мөрний урсац багасах, нуурын талбай агших хандлага ажиглагдахын зэрэгцээ сүүлийн 45 жилд мөстөл, мөсөн голын талбай эрчимтэй буурч цэвдгийн тархалт 33.7 хувиар багасчээ. Түүнчлэн ой хээрийн түймэр, хортон шавжийн тархалт, биологийн олон янз байдлын алдагдал нэмэгдэж,экосистемд ноцтой нөлөө үзүүлж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үндэсний үнэлгээгээр байгалийн нөөц болон нийгэм, эдийн засгийн голлох салбаруудын эрсдэл цаашид эрчимтэй нэмэгдэж, 2050 он гэхэд “эмзэг” түвшнээс “их эрсдэлтэй”, зарим тохиолдолд “маш их эрсдэлтэй” түвшинд шилжихээр байна. Тиймээс Монгол Улсын парламент, Засгийн газраас ирээдүйн эрсдлийг бууруулах, саармагжуулах хүрээнд ногоон шийдвэрүүдийг үе шаттаай гаргаж, хэрэгжүүлэлтийг хангахад анхаарч ажиллаж байна.

                      Уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай болов

Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцыг 1993 онд, конвенцын Парисын хэлэлцээрийг 2016 онд тус тус УИХ-аар соёрхон баталж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр олон улсын өмнө үүрэг, амлалт хүлээсэн. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д нүүрстөрөгч багатай, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх зорилтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүлэмжийн хийн тайлагналын тогтолцоог бэхжүүлэх, нүүрстөрөгчийн кредит, карбон зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр салбар дундын зохицуулалтыг сайжруулах зорилтыг тусгасан. Энэ хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг (Анхдагч хууль) УИХ-аас баталлаа.

Энэхүү хууль нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, шингээлтийг нэмэгдүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж буй юм. Мөн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх, ногоон санхүүжилт, карбон зах зээлийг хөгжүүлэх, хэмжилт‑тайлагнал‑баталгаажуулалтын нэгдсэн тогтолцоог бий болгоход чиглэж байна.

Түүнчлэн Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт, Парисын хэлэлцээр болон холбогдох олон улсын гэрээний хэрэгжилтийг хангаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг шинжлэх ухаанд суурилсан, ил тод, тогтвортой, тэгш хүртээмжтэй байдлаар хэрэгжүүлэх эрх зүйн орчин үүгээр бүрдэж байна. Мөн парламентаас Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Ойн тухай хуулийг /Шинэчилсэн найруулга/ хэлэлцэж байна.

Дээрх хуулиудаас гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажлын хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль (Шинэчилсэн найруулга), Хөрс хамгаалах, цөлжилтийг бууруулах тухай хууль (Шинэчилсэн найруулга), Байгалийн ургамлын тухай хууль (Шинэчилсэн найруулга), Амьтны тухай хууль (Шинэчилсэн найруулга), Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай (Нэмэлт өөрчлөлт) зэрэг эко, ногоон өгуулга бүхий хуулийн үзэл баримтлалыг батлуулж, хуулийн төслийг боловсруулж, парламентад өргөн барихаар бэлтгэж байна.

Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй "Ногоон дата төв" байгуулна

Засгийн газраас 2026 оны тавдугаар сарын 13-нд Монгол Улсад хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй "Ногоон дата төв" байгуулах төслийг Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-д танилцуулахаар шийдвэрлэлээ.

Монгол орны байгалийн сэргээгдэх эрчим хүчний нөөцөд түшиглэн хиймэл оюуны тооцоолуур бүхий "Ногоон дата төв"-ийг байгуулснаар олон улсын стандартад нийцсэн өгөгдлийн чөлөөт бүс бий болж, улмаар бус нутгийн дата хаб болон хөгжих боломжийг нээх юм.

Энэхүү төсөл нь Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт туссан их өгөгдлийн сан байгуулах, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтуудыг бодит ажил хэрэг болгох суурь алхам болно.

Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги, төлөвлөгөөг шинэчлэв

Монгол Улс дэлхийн экосистемийн олон төрөл, Төв Азийн хээр тал, говь цөл, өндөр уулын өвөрмөц тогтоц, олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газруудыг агуулдгаараа биологийн олон янз байдлын хувьд онцгой ач холбогдолтой орон. Манай улсад 14 мянга гаруй зүйл ургамал, мөөг, амьтан бүртгэгдсэнээс олон зуун зүйл нь ховор, нэн ховор ангилалд хамаарч байна.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, амьдрах орчны хомсдол зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр экосистемийн доройтол эрчимжиж, биологийн олон янз байдлыг хамгаалах нь үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн чухал асуудал болсон. Иймд Засгийн газрын 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги, төлөвлөгөөг баталлаа.

Монгол Улс Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын конвенцод 1993 онд нэгдэн орж, үндэсний стратеги, төлөвлөгөөгөө тогтмол шинэчилж хэрэгжүүлдэг. Энэ дагуу баталсан Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги, төлөвлөгөө нь Куньмин-Монреалын дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээний зорилттой уялдсан бөгөөд 2026-2030 онд хэрэгжүүлэх 20 зорилт, 108 үйл ажиллагааг багтаасан байна. Стратеги төлөвлөгөөний хүрээнд:

  • Доройтсон газар нутгийн 30 хувийг нөхөн сэргээх,
  • Улсын газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах, 
  • Экологийн коридор, холбоос нутгийн сүлжээг өргөжүүлэх, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх,
  • Хот суурин газрын ногоон, цэнхэр байгууламжийг нэмэх, ховор зүйл амьтан, ургамлыг хамгаалах зорилтыг үе шаттай хэрэгжүүлнэ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги, төлөвлөгөөг баталснаар Монгол Улс 2030 он хүртэл биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээгээ нэгдсэн байдлаар тодорхойлж байна. Мөн Монгол Улсын нэгдэн орсон Биологийн олон янз байдлын тухай конвенц, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенц, Цөлжилттэй тэмцэх тухай конвенц гэсэн Риогийн гурван конвенцын зорилтуудтай уялдсан, энэ хүрээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх суурь баримт бичиг болж байгаагаараа онцлог. Биологийн олон янз байдлын доройтолд газар ашиглалт, уул уурхай, дэд бүтэц, мал аж ахуй, ус ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Тиймээс энэхүү төлөвлөгөөнд салбар бүрийн хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг нэг зорилгын дор уялдуулсан хэмээлээ.

Нөгөө талаар Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж буй энэ үед энэхүү стратеги, төлөвлөгөөг баталсан нь олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх чухал алхам боллоо.

montsame.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (38.95.111.138)
    BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Do you know that The Best Bitcoin & USDT Recovery Expert currently is WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER To anyone searching for reliable assistance in recovering lost assets or navigating digital fraud, reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Their proven track record and compassionate approach set them apart as leaders in the industry. I am forever grateful for their support and would confidently endorse their services to anyone who needs help. I’m super happy and grateful for the services
    2026 оны 08 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 21 цаг 11 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 21 цаг 17 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 22 цаг 9 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 22 цаг 19 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? Өчигдөр 11 цаг 18 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө Өчигдөр 08 цаг 50 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ Өчигдөр 08 цаг 40 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ Өчигдөр 08 цаг 33 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн Өчигдөр 08 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Өчигдөр 08 цаг 18 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top