x

“Эрхийн тэнэгүүд” болгох Төрийн бодлого

Монголчууд бид баяр наадмаар 10 хоног амарсан ч, их баяр цэнгүүний үе ид үргэлжилж байна. Ар хударгаар харин олон юм өөрчлөгдлөө. Жишээ нь, Засгийн газрын 2026 оны долдугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор өнөөдрөөс эхлэн олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээ 2-5 дахин нэмэгдлээ.

12 хүртэл хүний суудалтай автомашин - 5,000 төгрөг

12-24 хүний суудалтай автобус - 8,000 төгрөг

24-өөс дээш хүний суудалтай автобус - 12,000 төгрөг

Хоёр тэнхлэгтэй, 3.5 тонн хүртэлх ачааны автомашин - 10,000 төгрөг

Хоёр тэнхлэгтэй, 3.5-18 тонн хүртэлх ачааны автомашин - 12,000 төгрөг

Гурван тэнхлэгтэй, 18 тонн хүртэлх - 14,000 төгрөг

Гурван тэнхлэгтэй, 18-25 тонн хүртэлх - 16,000 төгрөг

Дөрөв болон түүнээс дээш тэнхлэгтэй, 25 тонн хүртэлх - 18,000 төгрөг

Дөрөв болон түүнээс дээш тэнхлэгтэй, 25 тонноос дээш - 20,000 төгрөг

Мотоциклоос 2,000 төгрөгийн татвар авдаг боллоо. Манайхан мэдээгүй л найгацгааж яваа байх.

Махны үнэ бөөний захууд дээр бага зэрэг буурсан гэх ч өнөөдрийн байдлаар үхрийн мах “Их наяд” худалдааны төвд нэг килограмм нь 41000 төгрөг байна. Бүх юмны үнэ өссөн учраас дагаад махны үнэ нэмэгдэж таарна. Энэ бол учрыг нь олж ядаад байхааргүй тайлагдашгүй шалтгаантай хүндрэл ч биш. Махны үнэ өмнөх оны мөн үеэс 50 гаруй хувиар өссөн. Харин монгол нутгаар тархан суугаа 200 гаруй мянган малчин өрхийн амьдралын түвшинд нөлөө үзүүлж чадаж байна уу, үгүй юу. Би бол үгүй л гэж хэлнэ.

Яг одоо улс даяар шатахууны хомсдол харанга дэлдчихлээ. Энэ бол менежментийн шийдлүүдгүй аргацааж яваа энэ Засгийн газрын байж байгаа царай. Хот хөдөөгүй бензин тасалдаж, цахим ертөнц хэрүүл хараалаар үерлэж байхад хариуцсан яамны ишгэн дарга нар нь “Иргэд олон хоног наадамлаж, хөдөө орон нутаг руу зорчсоноос болж нөөцгүй болчихлоо” хэмээн мэдэгдэж байх юм. Уг нь автобензин, дизель түлш, бусад дагалдах бүтээгдэхүүний экспортыг бүрэн хориглох талаарх ОХУ-ын Засгийн газрын тогтоол батлагдчихсан байсан. Энэ тогтоолын дагуу бензин, дизель түлшийг 2027 оны 2-р сарын 1-ний өдөр хүртэл экспортлохыг хориглосон. Тогтоолыг 2026 оын 8-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Гэтэл энэ талаар хариуцлагатай албан тушаалтнууд мэдээгүй байсан төдийгүй, иргэдийг буруутгасан мэдэгдэл хийгээд сууж байгаа нь нийгмийн уур бухимдлыг улам өдөөж орхилоо.

Энэ асуудлаас болоод бид хамаг л стратегийн шинжтэй мэдээллүүдээ дэлгэн хоохондоо хэрэлдэцгээж байна. Улсын хэмжээнд 42 хоногийн л шатахууны нөөц бүрдүүлэх боломжтой бөгөөд, энэ нь төмөр замаар тээвэрлэж байгаа шатахуун ачсан вагоноор тооцсон тоо гэнэ. Харин агуулахын багтаамж маань 30-хан хоногийн нөөц хадгалах боломжтой. Монголчууд бид энэ бүхнээ үгдээрээ ил задгай хэлэлцэн хашгирцгааж байна.

Өмнөх засгийн газрууд бензин түлшний үнээ тогтоож бариад зогсохгүй, нийлүүлэлтийг тасалдаггүй байсан. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдал хойд хөршид дөрвөн жил үргэлжилсэн дайны байдлаас шууд үүдэлтэй. Бензин шатахууны хувьд хойд хөршөөс хараат байдалд байгаа бид одоо хэнийгээ ч буруутгах билээ. Оросын цохилтод өртсөн 26 нефть боловсруулах үйлдвэрээс наймыг нь л сэргээсэн бөгөөд 11 нь хэсэгчлэн ажиллаж, долоо нь өнөөдрийг хүртэл бүрэн ажиллагаанд ороогүй байгааг дэлхийн мэдээллийн агентлагууд мэдээлж байна.

Гэтэл бид шатахууныхаа 97 хувийг Оросоос импортолдог. Тиймээс эрчим хүч, шатахууны энэхүү бүрэн хамаарлаа бидний хувьд эдийн засгийн төдийгүй үндэсний аюулгүй байдлын асуудал гэдгийг л ясандаа тултал ойлгож байх шиг байна. Манайх газрын тосны нөөц ордуудтай ч бүгдийг боомилон зогсоодог “эх орончид”-оосоо айгаад хөдөлдөггүй. Бид хэдий болтол ийм арчаагүй амьдрах юм бэ. Монголчууд бид өөрсдөө дотоодын нөөц бололцоогоо өндийлгөж ирмээр байна шүү дээ.

Эрх нь дэндсэн монголчууд бид одоо ухаан сууж “том болмоор байна” . Ажил хийдэггүй, үйлдвэрлэл байхгүй. Гагцхүү найр наадамд умбаж, морь, бөх, лам гурваас өөр шүтэх юмгүй болж дүйнгэтсэн, ийм эрхийн тэнэг ард түмэн биднээс өөр хаана байна вэ.

Дайн эхлээд дөрвөн жил болчихоод байхад оросоос бензин горьддог хэвээрээ. Орос нь өөрөө сүйрч байна. Гэтэл бид ид ажил хийдэг зуны гурван сараа хөл толгойгүй ужиг цэнгэлд умбаж өнгөрүүлдэг янзаараа. Ийм мансуурлын байдалд л хагас ухаантай, манарч тэнэгэрсэн гэмээр хэдэн хүн хоорондоо алалцан амьдарч байдаг болоод удаж байна.

Ажилгүй атлаа машинаа тавиад гэртэй суудаггүй. Хэрэлдэж зодолдож байж балга бензин олж аваад тэрийгээ найр наадамд үрээд дуусгадаг. Нарийн яривал Төр ч заавал бензинээр хангах албагүй. Цэрэг арми, цагдаа, эмнэлгээ цахилгаан, бензинээр хангадаг юм байгаа биз. Хувийн хэвшлийнхэн энэ бизнесийн зах зээлээ илүү өргөн оролцоогоор тэлэх хэрэгтэй. Хэдхэн компанийн монополь дор л явж ирлээ шүү дээ.

Гол зүйл, Монгол Улс байгалийн арвин их баялагтай ч стратегийн чухал түүхий эд болох газрын тосны хувьд өвөрмөц парадокс байдалд оршдог. Энэ нь дотооддоо түүхий тос олборлож, гадагш нь экспортолдог атлаа бэлэн бүтээгдэхүүн болох шатахуунаа 100 хувь импортоор авдаг хараат байдал юм.

Тэгвэл Монгол улсад газрын тосны ямар нөөц байна вэ, өнөөгийн олборлолт болон ирээдүйн мега төслүүдээр энэ дүр зургийг хэрхэн яаж өөрчлөх вэ гэдэг рүүгээ бодлого хийх цаг ирчихээд байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар хайгуулаар тогтоогдсон геологийн нийт нөөц 250 сая орчим тонн гэж үнэлэгддэг. Үүнээс эдийн засгийн үр ашигтай, техник технологийн хувьд олборлох боломжтой, баталгаат ашиглалтын нөөц нь хэдэн арван сая тонноор хэмжигддэг.

Монгол Улс жил бүр дунджаар 1.0-оос 1.2 сая тонн түүхий тосыг газрын хэвлийгээс олборлож байна. Үндсэн олборлолтыг БНХАУ-ын төрийн өмчит "Петрочайна Дачин Тамсаг" компани Засгийн газартай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний (БХГ) дагуу гүйцэтгэдэг. Олборлосон түүхий тосоо ямар нэгэн боловсруулалт хийлгүйгээр шууд БНХАУ-руу түүхийгээр нь гаргадаг.

Бидний явж ирсэн энэ загвар дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хэлбэлзэх, эсвэл импортлогч улсуудад нийлүүлэлтийн доголдол үүсэх тоолон монголын эдийн засаг, иргэдийн амьдрал шууд хүндэрдэг сул талаар байнга илэрч байдаг. Энэ зовлонг бид өнөөдөр эдэлж явна. Монгол Улс нефтийн баялаггүй биш, харин түүнийгээ эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэлийн гинжин хэлхээгүй. Хэрэгжиж буй мега төслүүд амжилттай дуусч, үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны салбар нь зөвхөн уул уурхайн олборлолт биш, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын маш том тулгуур багана болох ирээдүй ойрхон буй хэмээн өр шир тавин зүтгэж, итгэж найдан байгаа ч ажил хийх дургүй, амаа ангалзуулж халамж нэхсэн энэ байдлаараа байцгаах юм бол амьдралын түвшин маань сайн чанарт шилжихгүй.

Төр нь зориуд нийтээр нь согтууруулж, найр наадмаар хулдаж, овоо тахиж, бөх морь тойрсон наадааныхаа хөлд шороонд булуулан хэрэлдэцгээж, мэдээллийн сувгуудаар нь зөвхөн их бага наадмууд үзүүлэн мунхруулах бодлого зориуд явуулж байна. Үүнийгээ больцгооё.

Б.Ганчимэг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • IT IS RAYMONT RICHARD (217.138.203.124)
    I recommend a trusted cybersecurity PRO with experience in authorized device access, security testing, and data recovery. SHE work only with the owner's consent and follow all legal and privacy rules on meta data. With permission, this specialist can recover lost files, check device security offline & online, and review texts, call records, or hidden data (spy or lurk around a cheating partner or colleuge). Strict confidentiality agreements protect the information, and client details remain private. The work is careful, efficient, and suited to complex cases. For help securing or recovering information from a phone or another electronic device, use the details below 2 consult Cyberspacetechexpert@gmail.com +44 7476618364 I trust her secrecy a living witness. Her discretion is unmatched, ensuring your privacy is always maintained
    2026 оны 08 сарын 10 | Хариулах
  • BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (38.95.111.138)
    BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Do you know that The Best Bitcoin & USDT Recovery Expert currently is WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER To anyone searching for reliable assistance in recovering lost assets or navigating digital fraud, reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Their proven track record and compassionate approach set them apart as leaders in the industry. I am forever grateful for their support and would confidently endorse their services to anyone who needs help. I’m super happy and grateful for the services
    2026 оны 08 сарын 09 | Хариулах
  • BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (38.95.111.138)
    BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Do you know that The Best Bitcoin & USDT Recovery Expert currently is WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER To anyone searching for reliable assistance in recovering lost assets or navigating digital fraud, reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Their proven track record and compassionate approach set them apart as leaders in the industry. I am forever grateful for their support and would confidently endorse their services to anyone who needs help. I’m super happy and grateful for the services
    2026 оны 08 сарын 09 | Хариулах
  • kent millie (45.91.23.44)
    2. Cutting-Edge Technology From legacy wallets locked for years to complex, multi-layered scam networks, TFCR utilizes state-of-the-art blockchain technology. We employ advanced tracing tools that can follow the footprints of stolen funds across different exchanges and mixing services, providing a clear path to recovery. 3. Precision and Discretion We understand that financial loss is sensitive. Every case is handled with the utmost discretion and precision. Whether you are an individual investor or a corporate entity, our process is designed to protect your identity while aggressively pursuing your assets. 4. Transparency and Integrity Our mission is clear: to help victims recover their losses through transparency. We provide clear communication throughout the recovery process, ensuring you understand the steps being taken to unlock your Bitcoin, Ethereum, USDT, or other leading altcoins. Reclaim What Is Yours Don't let a mistake or a crime define your financial future. While the blockchain is immutable, the loss of access is not always permanent. Reach out to us at https://techyforcecyberretrievals.com If you are facing the nightmare of lost or stolen crypto, TechY Force Cyber Retrieval is ready to apply its years of hands-on experience to your case. Join the thousands of investors who have turned a devastating situation into a success story. Your assets may be hidden, but they are not necessarily lost. Let us help you find them.
    2026 оны 08 сарын 08 | Хариулах
  • TAMIKA HARRELSON (185.217.71.228)
    Be careful with crypto recovery services that promise guaranteed refunds or quick access to stolen funds. S*cammers often ask for an upfront fee, then demand more money for taxes, legal bills, or account releases. No private service can promise to recover stolen crypyto, especially if the funds passed through mixers or overseas exchanges. Never give anyone your wallet seed phrase, private keys, passwords, or remote access, even if they claim they can help. Keep your transaction records and report the theft to the exchange, local police, and the right financial crime agency. I did that, and they only filed my reports. Nothing happened for over 4 months until a friend recommended Agent Jasmine Lopez. She helped me recover everything I lost and has helped other people too. I can connect you with her ( RECOVERYFUNDPROVIDER@GMAIL.COM WHATSAPPP) +44 7490351966
    2026 оны 08 сарын 04 | Хариулах
  • WIZARD GEO COODINATES RECOVERY HACKER (37.221.113.153)
    THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I had the most terrible moments of my life, a few weeks back when I lost all my savings to a self acclaimed bitcoin investment platform which promised me a massive return on my investment. I was so confused about these scammers, I had to do what everyone in my situation would do, I did some research and came across a lot of Testimonials about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I got to reach out to the expert. It took them 48 hours to help me recover my funds. Bitcoin recovery is very much real. I am a living testimony. Hope this helps as many people who have lost their hard earned money to scammers out of trust, you can reach them through the contact below for help to recover your scammed funds. Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 318 ) 203-3657 Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 08 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 22 цаг 33 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 22 цаг 39 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 23 цаг 31 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 23 цаг 41 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? Өчигдөр 11 цаг 18 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө Өчигдөр 08 цаг 50 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ Өчигдөр 08 цаг 40 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ Өчигдөр 08 цаг 33 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн Өчигдөр 08 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Өчигдөр 08 цаг 18 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top