/Reuters/ Хятадын нутгийг дайран өнгөрч буй хамгийн хүчтэй халуун орны Долфин хар салхи ням гаригт тус улсын зүүн эрэгт хүрч, ширүүн бороо, хүчтэй салхи дэгдсэн тул үер болон хөрсний гулгалт болж магадгүйг анхааруулжээ.
Энэхүү хар шуурга Японы өмнөд нутгийн Окинава мужийг дайрах үед зургаан хүн гэмтэж, 50 мянга гаруй барилга байгууламжийн цахилгаан тасарсан байна.
Долфин хар салхи ням гаригийн 17:30 цагийн орчимд зүүн Жөжян мужийн Юхуань хотод хүрсэн тухай Хятадын цаг уурын алба мэдээлжээ. Шуурга хуурай газарт хүрэх үед түүний гол хэсэгт 42 м/с (151 км/ц) хүртэл хурдтай салхилж байсан нь Саффир-Симпсоны шатлалаар I ангилалд орох хүчтэй салхи гэсэн үг юм.
Иймээс эргээс хол ажилладаг хүмүүсийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, хөлөг онгоцнуудыг боомт руу буцааж, усан сан, уулын горхи, нуралт үүсэх эрсдэлтэй газрууд, барилгын талбай болон аялал жуулчлалын газруудад хяналт шалгалтыг эрчимжүүлжээ.





