x

Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ

/BBC/ Балбын уулчин Нирмал Пуржагийн цогцсыг аврагчид олсон тухай Пакистаны уулын клуб мэдээлжээ. Пакистаны нутаг дахь Броуд-Пик ууланд авирч байсан Пуржа болон бусад 9 уулчин цасанд нурангид дарагдан амиа алдсан билээ.

Пуржа амь эрсэдсэн болохыг Балбын Ерөнхий сайд Балендра Шах батлаад “дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржа болон Балбын 5 уулчин, гадаад орнуудын 4 уулчин Каракорумын нуруунд эмгэнэлтэйгээр амиа алдсан нь биднийг цочролд орууллаа” хэмээн мэдэгдлээ.  

43 настай Пуржа Балбад төрсөн бөгөөд Их Британийн армид алба хааж байжээ. Тэрбээр 2019 онд бусад уулчдын хамтаар 189 хоногийн дотор 8 мянган метрээс дээш өндөртэй бүх 14 оргилд гарснаар дэлхий даяар алдартай болсон юм. Үүнээс хоёр жилийн дараа Netflix компани түүний авиралтын тухай “14 оргил: боломжгүй зүйл гэж үгүй” гэдэг баримтат кино хийсэн байна.   

Пуржа Британийн армид 16 жил, үүнээс 10 жилийн хугацаанд тусгай хүчний ангид алба хаажээ. 2018 онд талийгаач хатан хатан уулын спортод гаргасан амжилтыг нь өндрөөр үнэлэн  түүнд MBE ордон гардуулан өгсөн байна.

Пуржа эхнэр, гурван настай охины хамт Английн өмнөд нутгийн Хэмпшир хотод амьдарч байжээ. Х нийгмийн сүлжээнд хамгийн сүүлд оруулсан постондоо тэрбээр Броуд-Пик оргилд авирах талаар төлөвлөсөн зүйл алга хэмээн бичсэн байна. Харин G2 буюу Гашербрум II гэдэг Каракорумын өөр нэгэн оргилд гарахаар төлөвлөсөн байжээ. Гэвч Пакистан явахынхаа яг өмнө тэрбээр бодлоо өөрчилж, Броуд-Пик оргилд гарахаар шийдсэн бөгөөд 8 мянгаас дээш өндөртэй бүх 14 оргилд хоёр удаа хүчилтөрөгчгүйгээр гарсан түүхэн дэх анхны хүн болох зорилго тавьжээ. Броуд Пикт авирсны дараа дахиад нэг оргилд гарах ёстой байв. 

Броуд-Пик бол авирахад хамгийн хэцүү уулсын нэг юм. Хамгийн анх удаа 1957 онд Австрийн уулчид уг оргилд гарснаас хойш тийшээ олон хүн авирсан бөгөөд хэдэн арван хүн амиа алджээ. 2013 онд гэхэд 6 хүн амиа алдсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (38.95.111.138)
    BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Do you know that The Best Bitcoin & USDT Recovery Expert currently is WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER To anyone searching for reliable assistance in recovering lost assets or navigating digital fraud, reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Their proven track record and compassionate approach set them apart as leaders in the industry. I am forever grateful for their support and would confidently endorse their services to anyone who needs help. I’m super happy and grateful for the services
    2026 оны 08 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 4 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 16 цаг 14 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 17 цаг 10 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 17 цаг 14 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 17 цаг 22 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 19 цаг 39 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 22 цаг 47 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 23 цаг 20 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 23 цаг 26 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 23 цаг 31 мин Шатахууны хямрал ба бодит байдал 23 цаг 41 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 23 цаг 54 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл Өчигдөр 11 цаг 12 мин Байгаль эхийн хилэн Өчигдөр 11 цаг 03 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө Өчигдөр 10 цаг 51 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр 10 цаг 47 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ Өчигдөр 10 цаг 40 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … Өчигдөр 10 цаг 31 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ
Top