x

Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн салбарын дараа ордог

Эрчим хүчний салбарынхан ажил хаялт зарласантай холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Найдалаа /2026.6.29/ мэдээлэл хийлээ.

Б.Найдалаа:

-"Эрчим хүчний салбарт Үйлдвэрчний эвлэлийн хоёр холбоо байдаг. Тус хоёр холбоо цалинг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Энэ бол өмнө нь эрчим хүчний салбарт гарч байгаагүй зүйл. Хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, манай салбар төрийн алба биш. Төрийн өмчит 27 компани, мөн хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагын цалинг салбарын сайд тогтоодоггүй, төрийн албан хаагч ч шийдвэрлэдэггүй. Өөрөөр хэлбэл, хариуцлага нь сайдын бус, тухайн байгууллагын захирлын гарт байдаг. Цалингийн хувьд бид дур мэдэн тогтоодоггүй.

Гэхдээ байгаа боломжоо ашиглан энэ удаад цалингийн санг 10 хувиар нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ нийт ажилтанд жигд нэмэхгүй. Харьцангуй өндөр цалинтай захирал, захиргааны болон арын албаны ажилтнуудын цалинг нэмэхгүй, энэ удаад тэвчинэ. Харин галын шугамд ажиллаж байгаа ажилтнуудын цалинг нэмэгдүүлнэ.

Эрчим хүчний салбарын дундаж цалин 3 сая 747 мянган төгрөг байна. Харин улсын дундаж цалин 2 сая 989 мянган төгрөг. Дундаж цалингийн хэмжээгээр эрчим хүчний салбар тийм ч муу биш, уул уурхайн салбарын дараа ордог. Тиймээс эрчим хүчний салбарын цалин ажил хаялт хийх хэмжээнд хүрсэн гэж үзэхгүй байна.

Харин цалин жигд бус байгаа нь үнэн. Цалингийн тогтолцоо алдаатай. Бүтээмж багатай хэсэгт өндөр, хамгийн их ачаалал үүрч байгаа ажилтнууд бага цалин авч байгааг үгүйсгэхгүй. Цалингийн тогтолцоог шинэчилж, шударга болгохгүй бол энэ асуудал шийдэгдэхгүй. Тиймээс цалингийн тогтолцоог шинэчлэх, илүүдэл орон тоог цомхотгох, үр ашгийг нэмэгдүүлэх, ачаалалтай ажиллаж байгаа ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх бодлогыг баримталж байна. Одоо ч гэсэн нэмэгдэх 10 хувийг ачаалалтай ажиллаж байгаа ажилтнуудад олгоно. Боломжтой бол 30, 50, бүр 100 хувиар ч нэммээр байна. Гэхдээ байхгүй мөнгийг сайд байгаад ч, бурхан байгаад ч гаргаж ирж чадахгүй. Ид шидээр цалин нэмдэг зүйл гэж байхгүй. Ажил хаях биш, ажиллаж байж эрчим хүчний салбараа аваръя гэж уриалж байна. Эрчим хүчний салбарын ажилчдын цалинг 30 хувиар нэмэх боломжгүй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 31 мин Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн салбарын дараа ордог 1 цаг 6 мин Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлав 1 цаг 31 мин Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод 1 цаг 33 мин Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Израил хүлээн зөвшөөрчээ 1 цаг 47 мин Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ 1 цаг 56 мин А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ 2 цаг 0 мин Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав 2 цаг 5 мин Хүүхдийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1195 дуудлага мэдээлэл иржээ 2 цаг 12 мин Статистикийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2 цаг 16 мин Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай дулааны станцын барилгын ажил эхэллээ 2 цаг 24 мин Энхтайваны гүүрний эвдэрсэн хашлагыг засварлаж байна 2 цаг 50 мин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" болж байна 2 цаг 59 мин Баяр наадмын индрийн суудлыг тасалбараар худалдаална 3 цаг 38 мин Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд хэрэгжих “Ногоон хүртээмжтэй хотууд” төслийг нээлээ 5 цаг 30 мин Тайваний “Tri-Service” эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн баг ГССҮТ-д ажиллаж, тусламж үйлчилгээтэй танилцлаа 5 цаг 34 мин Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа 5 цаг 40 мин Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна 5 цаг 46 мин АН-ын бүлэг нийслэлийн газар олголтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай мэдээлэл сонслоо 5 цаг 53 мин Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээсэн нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж 6 цаг 36 мин
iИх уншсан
М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт ору... Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохио...
Top