x

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ

Голомт банк болон Азийн хөгжлийн банк (АХБ) эрчим хүчний хэмнэлт, дулаан алдагдлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, ус дахин ашиглах, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг иргэдэд хүртээмжтэй хүргэх чиглэлд хамтран ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд Голомт банк эрчим хүчний хэмнэлттэй шийдлийг дэмжсэн “Ногоон өрх” хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнийг шинээр нэвтрүүллээ.

Энэхүү зээлийг эрчим хүчний болон усны хэмнэлттэй дулаалга, гэрэлтүүлэг, цахилгаан бараа, халаалтын цахилгаан зуух гээд гэр хорооллын агаар, хөрсний бохирдлыг буруулах бүх төрлийн хэрэгслээс өрхийн хэрэглээндээ худалдан авахаар төлөвлөж буй хувь хүн, иргэнд олгох юм.
Агаар, хөрсний бохирдлыг буруулах бүх төрлийн хэрэгсэл гэдэгт дараах худалдан авалтын төрлүүд багтана.

  • Эрчим хүчний хэмнэлттэй байшингийн дулаалга
  • Сэргээгдэх эрчим хүч
  • Эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг, тоног төхөөрөмж болон цахилгаан бараа
  • Усны хэмнэлт болон ариун цэврийн сайжруулалт
  • Халаалт, нүүрснээс татгалзах цахилгаан зуух
  • Усны нөөц, орчны сайжруулалт

“Ногоон өрх” хэрэглээний зээл нь энгийн хэрэглээний зээлтэй харьцуулахад урт хугацаанд, бага дүнгээр төлдгөөрөө давуу талтай. Амьдарч буй орчныхоо эрчим хүчний үр ашиг, байгаль орчны тогтвортой байдлыг сайжруулахыг зорьж буй айл өрх, иргэн бүрд “Ногоон өрх” хэрэглээний зээлийг санал болгож байна.

Зээлийн нөхцөл:

  • Зээлийн хэмжээ: 50,000,000₮ хүртэл
  • Хугацаа: 60 сар
  • Хүү /сарын/: 1.3%
  • Урьдчилгаа: Шаардлагагүй

Жич: Худалдан авч буй бараа бүтээгдэхүүн нь Ногоон таксономиийн 1.2.2 буюу жижиг хэмжээний нарны цахилгаан үүсгүүр, 3.3 эрчим хүчний ашиглалт багатай барилга болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх шийдэл байх тохиолдолд 60 хүртэлх сараар олгох боломжтой.

“Ногоон өрх” хэрэглээний зээлийн дэлгэрэнгүй нөхцөлтэй урьдчилан танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Мөн Голомт банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 21 цаг 38 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 21 цаг 44 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 22 цаг 36 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 22 цаг 46 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? Өчигдөр 11 цаг 18 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө Өчигдөр 08 цаг 50 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ Өчигдөр 08 цаг 40 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ Өчигдөр 08 цаг 33 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн Өчигдөр 08 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Өчигдөр 08 цаг 18 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top