x

Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ

Испанийн “Реал Мадрид” багийн довтлогч, Бразилын шигшээ багийн тоглогч Винисиус Жуниор ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн байж болзошгүй хэмээн шалгагдаж байгаа талаар Италийн Tuttosport сонин мэдээллээ. Уг асуудал нь түүний хувийн хөрөнгө оруулалттай холбоотой ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзэж байгаа аж.

Бразилын Tiberis Holding do Brasil нэртэй компани ФИФА-гийн Ёс зүйн хорооны хяналт шалгалтын хэлтэст гомдол гаргаж, Винисиусийн тоглох эрхийг хоёр жилээр хасуулах санал хүргүүлжээ. Учир нь Винисиус өөрийн эцэг болон бие төлөөлөгчийн хяналтад байдаг ALL Agenciamento Esportivo компанийн дамжуулгаар мэргэжлийн хөлбөмбөгийн клубүүдийн хувьцааг эзэмших, заримынх нь худалдан авалтанд оролцсон нь ёс зүйн зөрчил хэмээн үзсэн байна.

Tuttosport-ын мэдээлснээр, тэрбээр Бразил болон Португалын клубүүдийн хувьцааг аль хэдийн эзэмшиж байгаа ба Испанийн нэгэн багийн хувьцааг худалдан авахыг сонирхож буй аж. Хэрэв зөрчил нь нотлогдвол:

  • Тоглох эрхийг тодорхой хугацаагаар хасах,

  • Мөнгөн торгууль ногдуулах,

  • Эзэмшиж буй хувьцаагаа зарахыг шаардна.

Винисиус Жуниор 2018 оноос “Реал Мадрид”-д элсэж, өнөөдрийг хүртэл нийт 311 тоглолтод оролцон 105 гоол, 79 оновчтой дамжуулалт хийсэн үзүүлэлттэй байна. Испанийн лиг, цом, Аваргуудын лиг болон олон улсын тэмцээнүүдэд нийт 9 удаагийн аваргын цом хүртсэн тэрбээр өнгөрсөн онд ФИФА-гийн хувилбараар дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр нэрлэгдсэн билээ.

Харин Бразилын шигшээ багт 39 тоглолтод 6 гоол оруулж, 6 дамжуулалт хийжээ.

Өмнө нь “Реал Мадрид”-ын удирдлага Винисиусийг Саудын Арабын клубт 240 сая еврогоор зарах боломжтой гэдгээ илэрхийлсэн бөгөөд энэ нь тоглогч зөвшөөрсөн нөхцөлд хэрэгжих юм. Түүний “Реал”-тай байгуулсан гэрээний хугацаа 2027 оны зун дуусгавар болохоор байна.

Эх сурвалж: Tuttosport, TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“И-Монгол” системийг ашиглан сонгуульд оролцох боломжийг судалж байна 55 мин Энэтхэгийн үзэгчдэд Монголын урлаг, соёлыг хүргэлээ 1 цаг 0 мин “Одиссей” хүүхэлдэйн театрын тайзнаа анх удаа амилна 1 цаг 2 мин Усанд сэлэлтийн домог Ариарн Титмус 25 насандаа зодог тайлав 1 цаг 3 мин Бага насны хүүхэдтэй эцэг эхэд уян хатан ажлын нөхцөл бүрдүүлэхийг уриаллаа 1 цаг 5 мин Хадгаламж, зээлийн хоршоодын хөрөнгийн ихэнхийг банкны зээл бүрдүүлж байна 1 цаг 6 мин Г.Занданшатарыг огцруулахыг ТББХ дэмжсэнгүй 1 цаг 33 мин Холимог тулааны “MGL-1 Fight Night 7” тэмцээнийг Баянхонгорт зохион байгуулна 2 цаг 38 мин Улаанбаатар-Арвайхээрийн замд хөдөлгөөний нөхцөл хүндрээд байна 2 цаг 38 мин Нийслэлийн мега төслүүдийн явц 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 41 мин Халтиргаа гулгаанаас сэргийлж 99 тонн давс, 6 тонн бодис цацжээ 2 цаг 42 мин “Apple” шинэ үеийн төхөөрөмжүүдээ танилцууллаа 2 цаг 55 мин Багш нар орон даяар хугацаагүй ажил хаялт эхлүүллээ 2 цаг 57 мин Ерөнхий сайдыг огцруулах саналыг Байнгын хороо дэмжсэнгүй 3 цаг 7 мин Улаанбаатар хотын замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх төлөвлөгөө гаргана 3 цаг 9 мин Хайлаастын уулзварыг үе шаттай өргөтгөж, хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлнэ 3 цаг 11 мин “102” аппликэйшнээр илгээсэн зөрчил бүрт иргэнд 10-20 хувийн урамшуулал олгоно 3 цаг 12 мин Боловсролын ерөнхий газраас сурагчдыг теле хичээлд хамрагдахыг уриаллаа 3 цаг 15 мин “Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр Улаанбаатарын түгжрэл 20 хувиар буурах тооцоолол гарчээ 3 цаг 26 мин ХАМАС барьцааны бүх хүний цогцсыг хүлээлгэн өгснөө зарлалаа 4 цаг 28 мин
iИх уншсан
"Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Нямбаатарын уршиг М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бо... Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд н... Д.Бумдарь: Шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчих... Хэрэггүй Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёс... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий...
Top