x

Усанд сэлэлтийн домог Ариарн Титмус 25 насандаа зодог тайлав

Олимпын дөрвөн алтан медальт Ариарн Титмус усанд сэлэлтийн спортоос зодог тайлж байгаагаа пүрэв гарагт зарлаж, ийм шийдвэрийг гаргахад маш хэцүү байсныг онцлон хэлжээ.

Өдгөө 25 настай австрали бүсгүй Парисын Олимпоос хойш урт хугацааны завсарлага авсан боловч 2028 оны Лос-Анжелесын наадамд оролцохын тулд их спортдоо эргэн ирэхээр төлөвлөж байгаагаа өмнө нь илэрхийлж байсан юм.

“Хэцүү, үнэхээр хэцүү шийдвэр байлаа, гэхдээ би маш сэтгэл хангалуун байгаа. Миний бие үргэлж усанд сэлэх дуртай байсан, бяцхан охин байхаасаа л энэ бүхнийг хүсэж мөрөөдөж ирсэн. Гэхдээ их спортоос хөндийрсөн цаг хугацаандаа амьдралд маань үргэлж чухал байсан зарим зүйл усанд сэлэхээс илүү чухал гэдгийг ойлгосон” гэж тэрбээр “Инстаграм” хуудсандаа бичжээ.

А.Титмус Токио, Парисын Олимпоос 400 м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд алтан медаль хүртсэн бол энэ оны эхээр Канадын залуу тамирчин Саммер Макинтош түүний тогтоосон дээд амжилтыг эвдсэн юм. Гэхдээ А.Титмус 200 м-ийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшсэн хэвээр байна.

Ингэснээр А.Титмус Олимпын найм, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 9, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын 8 медаль зэрэг олон улсын тэмцээнүүдээс нийт 33 медаль хүртсэн амжилттайгаар зодог тайлж байна.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Bram Orrie (149.102.238.165)
    HOW I RECOVER $850 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE I’m grateful to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for helping me recover my stolen Bitcoin. After losing funds to a fake platform, I felt hopeless. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT Contact: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 10 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 26 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 29 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 30 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 33 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 34 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 36 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 39 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 56 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 58 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 5 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 31 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 31 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 32 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 37 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 38 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 39 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 41 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 42 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 53 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top