x

Холимог тулааны “MGL-1 Fight Night 7” тэмцээнийг Баянхонгорт зохион байгуулна

Монголын холимог тулааны тамирчдын чансаа тогтоох зорилготой “MGL-1 Fight Night 7” Баянхонгор аймагт ээлжит тулаанаа зохион байгуулахаар болжээ.

Орон нутагт холимог тулаан сонирхогчид нэлээд байдаг бөгөөд тулаан зохион байгуулах хүсэлт цөөнгүй ирдэг байна. Тиймээс энэ удаа тулааныг тус аймагт явуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү тэмцээнд мэргэжлийн дөрөв, сонирхогчдын хоёр тулаан болохоор товлосон бөгөөд шилдэг залуу тулаанчид ур чадвар, хүч чадлаа харуулж, “MGL-1” холбооны албан ёсны чансаанд багтах эрхийн төлөө өрсөлдөх юм. Энэхүү тэмцээний оргил тулаан нь Б.Цэндсүрэн, З.Балжинням нарын хооронд өрнөнө. Б.Цэндсүрэнгийн хувьд есөн тулаан хийхдээ тав ялж, дөрөв ялагдсан. Харин З.Балжинням гурав ялж, дөрөв ялагджээ.

Түүнчлэн 70 кг-ын жинд “One Team Fighting Club”-ын тамирчин Э.Баттулгатай өрсөлдөх тамирчин гэмтлийн улмаас тулаанд оролцох боломжгүй болсон тул үзэгчдэд “Жалам хар” нэрээрээ алдаршсан Ө.Баярмандах халз тулааны дуудлагыг хүлээн авч түүнтэй рингэнд гарахаар болжээ. Тус тэмцээнийг “MGL-1” болон Гурван бүсийн холимог тулаанчдын холбоо хамтран зохион байгуулж буй юм. Тулаан энэ сарын 18-нд Баянхонгор аймгийн Спортын ордонд болно.

Ташрамд дурдахад, 2022 онд Гурван бүсийн холимог тулаанчдын  холбооноос Баянхонгор аймагт холимог тулааны тэмцээн зохион байгуулж байсан юм. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Bram Orrie (149.102.238.165)
    HOW I RECOVER $850 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE I’m grateful to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for helping me recover my stolen Bitcoin. After losing funds to a fake platform, I felt hopeless. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT Contact: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 10 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 24 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 27 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 28 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 31 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 32 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 34 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 37 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 54 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 56 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 3 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 29 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 30 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 30 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 35 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 36 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 37 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 39 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 40 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 51 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top