x

Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих магадлалтай

"Засгийн газар огцрох тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих магадлалтай учир огцроход хэцүү"

УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьснаар уг асуудлыг өнгөрсөн баасан гарагаас эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж байна. Ерөнхий сайдыг огцруулах анхны хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт болсон ч ажлын цаг дууссан шалтгаанаар өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцүүлэх дэгтэй байв. Гэвч тус байнгын хорооны ирц хүрээгүй гэх шалтгаанаар хуралдааныг хойшлуулсан.

Зарим гишүүдийн хувьд баасан гаригийн хуралдаан даваа гарагтаа үргэлжлүүлэн хуралдаж байгаа учраас анх бүртгэсэн ирцээрээ л хуралдаан үргэлжлэх ёстой гэдэг байр суурийг хэлээд байгаа юм. Уг асуудал нь УИХ-ын Дэгийн тухай хуулиараа ч дахин ирц бүртгэн явуулах үндэслэлгүй гэж заасан байна. Мөн УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 101.1-д зааснаар “…гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг долоо хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заажээ.

Тэгэхээр өнгөрсөн баасан гаригт эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан энэ долоо хоног дуустал үргэлжилж болох зохицуулалттай байна. Өөрөөр хэлбэл, өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан энэ долоо хоногийг дуусахаас өмнө ямар нэгэн шийдвэр гаргах хуулийн заалттай гэсэн үг. Улмаар байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганаар авч хэлэлцэнэ. Энэ хэлэлцэх хугацаа хуулиараа 10 хоног. Өөрөөр хэлбэл, хэзээ нэгдсэн чуулганд байнгын хорооны санал дүгнэлт орох вэ, тэр өдрөөс эхлээд 10 хоногийн дотор уг асуудлаар УИХ шийдвэр гаргах хуулийн заалттай байна.

Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэгд “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно” гэж заажээ. Аль ч хуулиараа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ хэлэлцэж эхэлсэн л бол уг процессийг 10 хоногийн дотор дуусгах хуулийн хугацаатай юм байна. Дээрх хуулиас харахад чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулбал нийт гишүүний олонх нь дэмжиж байж огцруулна гэж байгаа. Энэ нь нийт гишүүнийг 126 гэж үзвэл олонх нь 64 гишүүн болж таарч байна.

Тэгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо энэ долоо хоногтоо багтаан Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар шийдвэр гаргаж УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулах шаардлагатай болж байна. Ингэснээр нэгдсэн чуулганд байнгын хорооны санал, дүгнэлтийг авч хэлэлцээд Ерөнхий сайдыг огцруулах саналаар санал хураалт явуулан 64 гишүүн дэмжвэл Ерөнхий сайдыг огцорсонд тооцон тогтоол гарган баталгаажуулах аж. Товчхондоо Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх хоёр долоо хоногийн хугацаа УИХ-д байна гэсэн үг. Хэрэв хуулийн хугацаандаа Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргаж чадахгүй бол энэ нь процедурын зөрчил болно. Өөрөөр хэлбэл, УИХ-ын удирдлагууд болон байнгын хорооны удирдлагууд, мөн УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцогдоно гэсэн үг. Товчхондоо УИХ ажлаа хийхгүй байна гэж үзэх үндэслэл болно гэж хуульд заасан байна. Өчигдрийн хуралдааныг хуралдаан даргалагч баасан гарагийн ирцээр нь үргэлжлүүлэн явуулсан тохиолдолд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гэж харагдахгүй гэдгийг хуульчид тайлбарлаж байсан. Гэвч байнгын хорооны хуралд оролцох гишүүдийн тоо хэт цөөн байсан нь асуудлыг шийдэхэд хүндрэлтэй гэж тус байнгын хорооны дарга хувьдаа үзсэн бололтой юм.

Хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй байхад ирц хүрээгүй гэх шалтгаанаар нэгэнт эхэлчихсэн хурлыг хойшлуулах хууль, дэг байхгүй гэсэн үг. Товчхондоо ТББХ-ны дарга дэгийн хуулийг зөрчсөн үйлдэл болов уу гэж ойлгогдож байгаа юм. Дэгийн хууль дээр ирцэд орчихоод тухайн асуудлаар санал өгөхөд байгаагүй бол эсрэг санал өгсөнд тооцно гэсэн зохицуулалт байдаг. Үүгээр өчигдөр хуралдаан үргэлжилсэн бол ирцэд орсон гишүүд ирээгүй байсан ч эсрэг саналд тооцогдоод явах байсан. Юу гэхээр Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих санал хураалт явууллаа гэхэд ирээгүй гишүүдийн санал эсрэг гарч дэмжих санал нь дэмжигдэхгүй гэсэн үг. Хэрэв хуралдаан хойшлоогүй байсан бол Ерөнхий сайдыг огцрох асуудлыг дэмжихгүй гэдэг санал гарч, улмаар нэгдсэн хуралдаан байнгын хорооны дэмжигдээгүй саналыг үргэлжлүүлэн авч хэлэлцэх байв. Гэвч байнгын хорооны хурлыг хойшлуулснаар Ерөнхий сайдад ашиггүй, харин Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж байгаа гишүүдэд боломж олгосон шийдвэр боллоо гэж харагдахаар байна.

Нөгөөтэйгүүр хуралдааныг даргалагч УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нь өөрөө Засгийн газрыг огцруулах санал дээр гарын үсэг зурсан гишүүдийн нэг. Энэ ч утгаараа тэрээр хуралдаан удирдахад ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэгдэх үндэслэлтэй юм. Гэвч үүнийг УИХ-ын гишүүд ярьсангүй, хөндсөнгүй. Хэрэв Ерөнхий сайдыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээд УИХ-ын нэгдсэн чуулганд оруулбал яах вэ гэж. Энэ Засгийн газрыг дэмжсэн гол субьект бол Ерөнхийлөгч. Энэ утгаараа огцруулахыг дэмжсэн байнгын хорооны саналыг нэгдсэн чуулганаар хэлэлцээд шийдвэрлэвэл Ерөнхийлөгч хориг тавих магадлал өндөр юм. Ингэснээр Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцэж эхэлнэ.

Хэрэв УИХ-ын нийт гишүүний гуравны хоёр нь хоригийг хүлээж авбал Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлгүй болно. Харин УИХ-ын 84 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй бол Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоол хүчин төгөлдөр буюу Ерөнхий сайд огцорно. Нэг үгээр хэлбэл, Г.Занданшатарт хоёр амь байгаа гэж ойлгож болох юм. Нэг амь нь мэдээж Ерөнхийлөгч. Тэгэхээр улс төрийн хувьд ч, хуулийн хүрээнд ч энэ Засгийн газрыг огцруулах асуудал тийм ч хурдан шийдэгдэхгүй болж байх шиг. Улс төрд “хоёр амьтай” байна гэдэг том давуу тал болох нь мэдээж. Харин Ерөнхий сайдыг огцруулахтай зэрэгцээд УИХ-ын даргыг огцруулах асуудлаар нэр бүхий гишүүд гарын үсэг цуглуулж, мөн УИХ-д өргөн барьсан. Уг асуудлыг Ерөнхий сайдын асуудлын дараа авч хэлэлцэх товтой гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж байгаа.

Харин УИХ дахь АН-ын бүлэг дээрх хоёр асуудлыг нэг дор УИХ авч хэлэлцэх шаардлагатай гэдгийг өчигдөр мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын даргыг огцруулах асуудал хуулийн хувьд ч, шалтгааны хувьд ч өөр байгаа. Тухайлбал, УИХ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлд УИХ-ын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах гэсэн дөрвөн үндэслэл байна. Үүнээс 12.2.3.Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэл бүхий санал гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, 12.3.Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, чөлөөлөх, огцруулах асуудлыг ил санал хураалтаар шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно гэж тус тус зааж.

Тэгвэл УИХ-ын даргыг огцруулахын тулд 64 гишүүний гарын үсэг албан ёсоор зурагдсан байх шаардлагатай. Гэхдээ хуульд нэг үг байгаа нь хэдий 64 гишүүн гарын үсэг зурсан ч гаргаж байгаа санал нь тодорхой үндэслэл бүхий байна гэж байгаа. Хууль гэдэг бол нэг цэг, таслалаас эхлээд л утга агуулга нь өөрчлөгддөг зүйл гэж хуульчид ярьдаг. Үүнээс харвал Д.Амарбаясгаланд хуулийн “үндэслэл бүхий санал” гэдэг гурван үг аминд нь орж мэдэхээр. Тэгвэл яг одоогийн байдлаар УИХ-ын даргыг огцруулахаар 67 гишүүн гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан. Харин асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо авч хэлэлцэх ёстой. Өөрөөр хэлбэл, эдгээр 67 гишүүний гаргасан санал хэр зэрэг үндэслэлтэй вэ гэдгийг авч хэлэлцээд улмаар санал хураалтаар байнгын хорооны шийдвэр гаргана. Түүнийгээ УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж, нийт гишүүдийн олонхоор асуудлыг шийднэ. Үүнд Ерөнхий сайдыг огцруулах асуудал шиг тодорхой хугацаа зааж өгсөн хуулийн зохицуулалт алга байна.

Ямартаа ч асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо шийдэхээр байгаа юм. Засгийн газар бол УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага. Харин УИХ дотоод хариуцлагын асуудлааа дотроо шийддэг учраас тодорхой цаг хугацаа тогтоосон зохицуулалт байдаггүй гэж хуульчид хэллээ. Гэхдээ Төрийн байгуулалтын байнгын хороо энэ долоо хоногт Ерөнхий сайдын асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргачихаад ирэх долоо хоногт УИХ-ын даргын асуудлыг авч хэлэлцлээ гэхэд тус хурлаар байнгын хорооны гишүүдийн олонх нь огцруулахыг дэмжчихвэл УИХ-ын чуулганаар шууд хэлэлцэнэ. Гэхдээ үндэслэл бүхий санал олох хэрэгтэй болно. Тэр нь Цэцийн шийдвэр, бүх төрлийн шүүхийн шийдвэр л байх болов уу. Түүнээс хэвлэлийн мэдээ л лав биш.

Нэг гэм нь Д.Амарбаясгаланд хоёр дахь амь гэж байхгүй. Ердийн олонхын саналаар асуудал нь шийдэгдээд явна. Харин Г.Занданшатарт эрх зүйн болоод улс төрийн хоёр дахь боломж байгаа юм. Үүнээс харвал Ерөнхий сайдыг огцрохоос өмнө УИХ-ын дарга огцрох магадлал процессын хувьд илүү наана шийдэгдэх дүр зураг ажиглагдаж байгаа юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Connie Caley (102.90.98.234)
    I was recently scammed out of $36,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing Parkinson surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of GLOBALFUNDSRECOVERY, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered GLOBALFUNDSRECOVERY`s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but GLOBALFUNDSRECOVERY commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance contact WhatsApp Number +974 5119 6981
    2025 оны 11 сарын 07 | Хариулах
  • Bram Orrie (149.102.238.165)
    HOW I RECOVER $850 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE I’m grateful to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for helping me recover my stolen Bitcoin. After losing funds to a fake platform, I felt hopeless. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT Contact: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 10 сарын 16 | Хариулах
  • Robert Alfred (173.239.194.84)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I'm sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication Email: Capitalcryptorecover@zohomail. com Telegram: @ Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice. com Call/Text: +1 (336) 390-6684
    2025 оны 10 сарын 15 | Хариулах
  • Д.АМАРБАЯСГАЛАН (66.181.177.116)
    БИ ОГЦРОХГҮЙ ЭЭ ! ОГЦОРВОЛ 461 - Т ӨРӨӨТЭЙ БОЛЧИХ МАГАДЛАЛ МАШ ӨНДӨР !!!
    2025 оны 10 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 3 цаг 32 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 3 цаг 45 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 3 цаг 56 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 4 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 5 цаг 19 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 21 цаг 24 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 21 цаг 26 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 21 цаг 26 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 21 цаг 27 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 21 цаг 44 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 21 цаг 45 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 21 цаг 45 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 21 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Өчигдөр 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Өчигдөр 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Өчигдөр 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Өчигдөр 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Өчигдөр 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top