x

Кашмирт зэвсэгт халдлага болж, олон жуулчин амь үрэгджээ

Энэтхэгийн Кашмирын бүс нутагт орших аялал жуулчлалын Пахалгам хотод мягмар гарагт зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 26 хүн амиа алдаж, тэдний дийлэнх нь жуулчид байсан талаар NDTV суваг болон Greater Kashmir сонин албаны эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Шархадсан хэд хэдэн хүнийг ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэсэн тухай AFP агентлаг мөн дамжуулсан байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди уг халдлагыг “жигшүүрт гэмт хэрэг” хэмээн буруушааж, холбогдох этгээдүүдийг хатуу шийтгэхээ илэрхийлсэн бол Жамму ба Кашмирын холбооны засаг захиргааны тэргүүн Омар Абдулла, “энгийн иргэд рүү чиглэсэн ийм хэмжээний халдлага сүүлийн жилүүдэд тохиолдоогүй” хэмээн мэдэгджээ.

Greater Kashmir сонинд дурдсанаар, халдлагын хариуцлагыг “Эсэргүүцлийн фронт” хэмээх босогчдын бүлэглэл хүлээсэн байна. Уг бүлэглэл Пакистанаас дэмжлэг авдаг бөгөөд Энэтхэгийн эрх баригчид түүнийг террорист байгууллага хэмээн үздэг. Тэд Кашмирын бүс нутгийг Энэтхэг эзлэн авсан хэмээн мэдэгдэж, зэвсэгт тэмцэл өрнүүлсээр байгаа юм.

Кашмир нь Индостаны хойгийн баруун хойд хэсэгт байрлах, Энэтхэг ба Пакистаны хооронд олон арван жилийн турш маргаантай хэвээр байгаа бүс нутаг юм. Мусульман шашинтнууд зонхилон амьдардаг энэ бүс нутаг хоёр улсын хооронд байнгын хурцадмал байдлыг үүсгэж ирсэн бөгөөд одоо ч тодорхой хил зааггүй, хяналтын шугамаар хуваагдсан хэвээр байна.

Эх сурвалжууд: DW, NDTV, Greater Kashmir, AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 3 цаг 30 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 4 цаг 20 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 5 цаг 2 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 5 цаг 9 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 5 цаг 36 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 6 цаг 15 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 21 цаг 20 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 21 цаг 47 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 21 цаг 54 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 22 цаг 3 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 23 цаг 5 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 23 цаг 16 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Өчигдөр 10 цаг 52 мин Хулгайтай тэмцэхээ боль! Өчигдөр 10 цаг 34 мин
iИх уншсан
Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу...
Top