x

О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг УИХ хэлэлцэж эхлээд байгаа. Уг төсөл болон Тамхины хяналтын тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлээд байнгын хороодоор Евразийн худалдааны түр хэлэлцээрийг зөвшилцөж байна. Миний бие УИХ-ын даргын захирамжаар Тамхины хяналтын тухай хуульд дүн шинжилгээ хийх, шаардлагатай бол электрон болон янжуур тамхитай холбоотой хуулийн нэмэлт өөрчлөлт хийх ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Нэлээдгүй хугацаанд бодлогын яамнуудтай хамтарч ажиллаад хуулийн төсөл бэлэн болчихоод хэлэлцүүлгийн шат руугаа явж байх үед түр хэлэлцээрийн төсөл орж ирсэн. Төсөлд янжуур тамхины гаалийн албан татварын 30 хувийг тэглэх заалт орж ирснийг УИХ гишүүний хувьд, Монгол Улсын иргэн хүний хувьд эсэргүүцэж байна. Энэ талаар байр сууриа илэрхийлээд явж байгаа.

Янжуур тамхи ихэвчлэн импортын бүтээгдэхүүн байдаг. Тамхины хэрэглээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. 2024 оны гаалийн мэдээгээр нийт 3.5 тэрбум ширхэг тамхийг импортолсон байна. Монгол Улсын хүн амтай харьцуулаад үзэхэд жилд нэг хүнд 1000 ширхэг буюу 50 хайрцаг тамхи ногдож байна. Үүн дээр нэмээд ямар нэгэн зохицуулалтгүй электрон тамхины асуудал бий. Ялангуяа хүүхэд, залуучуудын дунд хэрэглээ нь өссөөр байгаа. 2024 онд 7.8 сая ширхэг электрон тамхи импортлогдсон байна. Тамхины төрлийн бүтээгдэхүүний нийт импортын 35 хувь Евразийн түр хэлэлцээрт орж байгаа таван улсаас импортлогддог. Ялангуяа Казакстан улсаас янжуур тамхи импортлогдож орж ирдэг. Энэ 35 хувь дээр гаалийн татварын тэглэнэ гэдэг нь ердөө энэ 35 хувийн зах зээлийн асуудал биш.

Казакстан, БНСУ бол манайд янжуур тамхи экспортолдог гол улсууд. БНСУ-аас импортолдог компани Казакстан улсад үйлдвэрээ барьж эхэлж байгаа. Хэлэлцээр энэ хэвээр батлагдах юм бол манайд гаднаас орж ирж байгаа бүхий л тамхи, тамхины төрлийн бүтээгдэхүүн гаалийн татваргүй орж ирэх болно. Тиймээс УИХ Евразийн худалдааны түр хэлэлцээрийг батлахдаа тамхины татвартай холбоотой заалтыг хасах шаардлагатай. Бид тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө боловсруулчихсан, Сангийн яамнаас татварын тооцооллыг хүлээж байна. Үүний дараа ирэх долоо хоногт олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэхээр зорьж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 43 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 1 цаг 4 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 17 цаг 51 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 18 цаг 16 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 18 цаг 30 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 18 цаг 33 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 18 цаг 36 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 18 цаг 54 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 20 цаг 39 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 20 цаг 40 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 20 цаг 51 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 22 цаг 47 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10
Top