x

“Хүйс толгойн бичиг”, “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамжид бүртгэгдлээ

2025 оны дөрөвдүгээр сарын 2–17-нд Францын Парис хотноо болсон ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 221 дүгээр чуулганаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Хүйс толгойн бичиг” болон “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” хэмээх хоёр баримтат өвийг Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад албан ёсоор бүртгэжээ.

“Хүйс толгойн бичиг” нь Монголын эртний брахми бичгээр сийлэгдсэн, 1400 гаруй жилийн түүхтэй, эртний монгол хэл, соёлын ховор дурсгалт эх сурвалж юм. Тус бичээс нь монголчуудын бичиг үсгийн үүсэл, түүх, хэл шинжлэл, соёлын судалгаанд онцгой ач холбогдолтойд тооцогддог.

Харин “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” нь XVIII зууны уламжлалт ангаах ухааны гар бичмэл бөгөөд тухайн үеийн Монголын анагаах ухааны сургуулиудад хэрэглэгдэж байсан эмнэлзүйн чухал эх сурвалж юм. Энэхүү бичвэрт хүний биеийн бүтцийн нарийвчилсан бүртгэл, оношлогоо, эмчилгээний аргууд багтсан нь түүхэн болон шинжлэх ухааны өндөр үнэ цэнтэй хэмээн үнэлэгдсэн байна.

Монгол Улс өмнө нь 2011 оноос хойш ЮНЕСКО-гийн энэхүү хөтөлбөрт нийт зургаан баримтат өвийг бүртгүүлээд байсан бөгөөд энэ удаагийн бүртгэл нь манай улсын соёлын өвийг дэлхийн түвшинд таниулах, хамгаалах, хадгалах үйл ажиллагаанд чухал түлхэц болж байгааг Гадаад харилцааны яамнаас онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам, ЮНЕСКО.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 7 цаг 38 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 8 цаг 5 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 8 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 8 цаг 21 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 9 цаг 23 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 9 цаг 34 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 10 цаг 20 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 11 цаг 1 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 11 цаг 10 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 11 цаг 50 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 13 цаг 56 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 14 цаг 15 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 14 цаг 32 мин Хулгайтай тэмцэхээ боль! 14 цаг 50 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 15 цаг 8 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 15 цаг 15 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 15 цаг 31 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 15 цаг 36 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 15 цаг 41 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 15 цаг 46 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top