x

Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа

Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөж, хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилготой Туулын хурдны замын төслийн гүйцэтгэгчийг сонгох олон улсын нээлттэй тендерийг дахин зарлаж байна. Тендерийг анх энэ оны нэгдүгээр сарын 27-нд зарласан ч оролцогчид шаардлага хангаагүй тул дахин зарлах шийдвэр гаргасан талаар холбогдох албаныхан мэдээллээ.

Уг төсөл нь Улаанбаатар хотын авто замын төв ачааллыг бууруулах, зүүнээс баруун тийш нэвтрэх урсгалыг хурдасгах үндсэн зорилготой юм. Туулын хурдны зам нь олон улсын экспресс замын стандарттай, гэрлэн дохиогүй, зогсолтгүй зорчих боломжтой байдлаараа онцлог бөгөөд хөдөлгөөний дундаж хурдыг 14 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Хамрах хүрээ, техникийн шийдлүүд:

  • Зүүн цэгээс: Баянзүрхийн товчоо, Улаанбаатар–Налайхын авто замын огтлолцол

  • Баруун цэг хүртэл: Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог

  • Нийт урт: 32 км

  • Зургаан эгнээтэй авто зам

  • 2 түвшний уулзвар – 8 байршил

  • Гүүр – 13 байршил, нийт 9870 метр урт

  • Туннель – 7 байршил, нийт 370 метр урт

Төсөл хэрэгжсэнээр нийслэл хотыг тойрсон бүрэн тойрог замын сүлжээ бүрэлдэн бий болох ба энэ нь хотын төлөвлөлт, логистикийн оновчлолд шинэ түвшний дэвшил авчрах хүлээлттэй байна.

Эх сурвалж: Нийслэлийн Зам, тээврийн хөгжлийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Өчигдөр 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Өчигдөр 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Өчигдөр 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Өчигдөр 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Өчигдөр 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Өчигдөр 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Өчигдөр 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Өчигдөр 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Өчигдөр 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Өчигдөр 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Өчигдөр 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Өчигдөр 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Өчигдөр 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Өчигдөр 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Өчигдөр 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Өчигдөр 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо
Top