x

О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг бөхчүүдийн чансаа дахин шинэчлэгдэж, улсын аварга О.Хангай тэргүүлж эхэллээ. Тэрбээр улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаанд үзүүрлэж, 1100 оноо нэмж авснаар чансааны нэгдүгээрт бичигдэв. Харин өмнөх чансааг тэргүүлж байсан улсын заан М.Лхагвагэрэл энэ удаад дунд шөвөгт шалгарч, хоёрдугаар байр руу ухарсан бол улсын начин Э.Батмагнай зодоглоогүй ч гуравдугаар байртаа хэвээр үлдсэн байна.

Энэхүү барилдаанд түрүүлсэн аймгийн хурц арслан Д.Алтанцоож 1600 оноо нэмж авснаар нийт 6600 оноотой болж, чансааны дөрөвдүгээрт дэвшжээ. Улмаар улсын начин Ч.Батчулуун тавд, улсын заан Б.Бат-Өлзий зургаад жагссан бол арслан Ц.Бямба-Отгон долоод, хурц арслан Н.Өсөхбаяр наймд, начин Д.Амарсайхан есөд, заан Д.Хүдэрбулга аравдугаар байрт бичигдэв.

Шинэчилсэн “топ-20” чансаа дараах байдалтай байна:

  1. Улсын аварга О.Хангай – 7300 оноо

  2. Улсын заан М.Лхагвагэрэл – 7100 оноо

  3. Улсын начин Э.Батмагнай – 6650 оноо

  4. Аймгийн хурц арслан Д.Алтанцоож – 6600 оноо

  5. Улсын начин Ч.Батчулуун – 6400 оноо

  6. Улсын заан Б.Бат-Өлзий – 6300 оноо

  7. Улсын арслан Ц.Бямба-Отгон – 6100 оноо

  8. Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр – 6000 оноо

  9. Улсын начин Д.Амарсайхан – 5800 оноо

  10. Улсын заан Д.Хүдэрбулга – 5650 оноо

  11. Улсын заан С.Сүхбат – 5450 оноо

  12. Улсын арслан Б.Орхонбаяр – 4900 оноо

  13. Улсын начин Б.Түмэндэмбэрэл – 4900 оноо

  14. Улсын харцага Н.Золбоо – 4850 оноо

  15. Улсын начин Л.Энхсаруул – 4800 оноо

  16. Улсын начин Х.Цогтгэрэл – 4450 оноо

  17. Улсын начин Б.Түвшинтөгс – 4300 оноо

  18. Аймгийн арслан Ч.Алтангэрэл – 4300 оноо

  19. Аймгийн арслан Ц.Төмөрцоож – 3900 оноо

  20. Аймгийн арслан Е.Көптилек – 3850 оноо

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АИ-92 бензин 2590 төгрөгт хүрлээ 1 мин “Энержи Ресурс”, “Чайна Энержи” групп 2026 оны нүүрсний үнэ, худалдааны хэмжээг тохиролцлоо 4 мин Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойд зориулсан үндэсний чуулган зохион байгуулна 8 мин Асаалттай орхисон автомашинууд хулгайд өртөх тохиолдол олширчээ 9 мин Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэрээ, Оюутолгойн дэргэд “ялаа” шүү 1 цаг 4 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд нэмэлт ял тулгажээ 1 цаг 45 мин Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр 1 цаг 47 мин Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ 1 цаг 53 мин Угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд сэрэмжлүүлэг өглөө 2 цаг 7 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 8 мин Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шинэ арга зүйг төрийн албан хаагчид судалж эхэллээ 2 цаг 12 мин 2026 оны улсын төсвийн хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ 2 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 2 цаг 15 мин Хулгайлагдсан боломж 15 цаг 2 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 16 цаг 32 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 17 цаг 24 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 17 цаг 27 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 17 цаг 28 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 17 цаг 30 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 17 цаг 32 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Хулгайлагдсан боломж Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top