x

Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ

Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаанаас худалдааны салбарт Хятадад үзүүлж буй шахалтаа улам чангатгаж, Америкийн боомтуудад ирж зогсож буй Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүлжээ.

АНУ-ын засгийн газрын агентлаг болох Худалдааны төлөөлөгчийн газраас энэ талаарх мэдэгдлийг пүрэв гарагт гаргасан байна. Энэ нь Хятадын давамгайлал бий болсон энэ үед Америкийн хөлөг онгоцны үйлдвэрлэлийн салбарыг сэргээхэд чиглэсэн төлөвлөгөөний хүрээнд авч буй арга хэмжээ юм.

Энэхүү арга хэмжээ нь Хятадын далбаатай болон Хятадад үйлдвэрлэсэн хөлөг онгоцнуудын эзэд, оператор компаниудад хамаарах ажээ. Нэмэгдүүлсэн хураамжийг 6 сарын дараа авч эхлэх бөгөөд цаашид үе шаттайгаар өсгөнө. Хураамжийн хэмжээ нь ачааны цэвэр жин ба чингэлгүүдийн тооноос хамаарна.

Энэ шийдвэрийг гаргахдаа Худалдааны тухай хуулийн 301 дүгээр заалтад үндэслэсэн бөгөөд худалдааны түншүүдийн зүгээс шударга бус үйлдэл гаргасан тохиолдолд дээрх арга хэмжээг авахыг уг заалтын дагуу зөвшөөрдөг байна.

Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Жеймисон Грир мэдэгдэхдээ, энэхүү шийдвэр нь Хятадын давамгайлалтай тэмцэх эхлэлийг тавьсан бөгөөд Америкийн нийлүүлэлтийн сүлжээнд учирч буй аюулыг арилгах, АНУ-д үйлдвэрлэсэн хөлөг онгоцуудын эрэлтийг нэмэгдүүлэх дохио болно гэлээ.

Харин түүний энэ мэдэгдэл Хятадын талын эрс дургүйцлийг хүргэжээ. Баасан гарагт БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Лин Цян мэдэгдэхдээ, энэхүү арга хэмжээ нь бусад улсад төдийгүй АНУ-д өөрт нь сөрөг үр дагавартай гэдгийг дурдсан байна. Үүний уршгаар далайн тээврийн өртөг нэмэгдэж, дэлхийг хамарсан нийлүүлэлтийн сүлжээ доголдоно гэдгийг тэрбээр тэмдэглэн хэллээ.

NHK

 

“Олон талын тохиролцоонд үндэслэсэн дүрэм журмыг хүндэтгэхийг Вашингтонд уриалахын сацуу өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд Хятадын тал шаардлагатай бүх арга хэмжээг авна” гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгджээ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 28 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 36 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 37 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 40 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 42 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 46 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 48 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 49 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 51 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 2 цаг 49 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 2 цаг 50 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 2 цаг 51 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 2 цаг 53 мин Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл “маш их” байна 2 цаг 57 мин Энэ онд төрсөн хүүхдүүдэд Тэнүүн, Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ 2 цаг 59 мин Малайз улс нийгмийн сүлжээний платформуудыг заавал бүртгүүлэх шаардлага тавина 3 цаг 1 мин Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг хиймэл оюун, технологид суурилан шинэчилнэ 3 цаг 7 мин Саудын хунтайж “Барселона”-г 10 тэрбум еврогоор авч магадгүй 3 цаг 9 мин The Game Awards 2025 наадмын оны шилдэг тоглоомоор “Clair Obscur: Expedition 33” шалгарлаа 4 цаг 29 мин Беларусийн теннисчин А.Соболенко оны шилдгээр хоёр дахь удаагаа шалгарав 4 цаг 37 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top