x

Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсад хавсран суух гадаадын таван орны Элчин сайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Эл үйл явдлын хүрээнд Малайз, Португал, Колумб, Ирланд, Босни Херцеговин улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар Төрийн тэргүүнд бараалхаж, үүрэгт ажилдаа орж байгаагаа албан ёсоор баталгаажуулсан байна.

Тодруулбал, дараах Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив:

  • Малайз Улсаас — Дато Мухамад

  • Бүгд Найрамдах Португал Улсаас — Пауло Насименто

  • Бүгд Найрамдах Колумб Улсаас — Алехандро Родригез

  • Ирланд Улсаас — Николас О`Брейн

  • Босни Херцеговин Улсаас — Синиша Бериан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарт баяр хүргэж, үүрэгт ажилд нь амжилт хүслээ. Тэрбээр Монгол Улс гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагаагаа олон улсын байгууллагууд, ялангуяа НҮБ-ын хүрээнд гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Мөн Элчин сайд нарын зүгээс хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө бүх хүчин чармайлтаа зориулна гэдэгт Ерөнхийлөгч итгэлтэй байгаагаа илэрхийлж, төр, засгийн зүгээс тэдний ажилд шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгийг мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газар

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Энержи Ресурс”, “Чайна Энержи” групп 2026 оны нүүрсний үнэ, худалдааны хэмжээг тохиролцлоо 2 мин Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойд зориулсан үндэсний чуулган зохион байгуулна 6 мин Асаалттай орхисон автомашинууд хулгайд өртөх тохиолдол олширчээ 7 мин Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэрээ, Оюутолгойн дэргэд “ялаа” шүү 1 цаг 2 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд нэмэлт ял тулгажээ 1 цаг 43 мин Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр 1 цаг 45 мин Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ 1 цаг 51 мин Угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд сэрэмжлүүлэг өглөө 2 цаг 5 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 6 мин Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шинэ арга зүйг төрийн албан хаагчид судалж эхэллээ 2 цаг 10 мин 2026 оны улсын төсвийн хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ 2 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 2 цаг 14 мин Хулгайлагдсан боломж 15 цаг 0 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 16 цаг 30 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 17 цаг 22 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 17 цаг 25 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 17 цаг 27 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 17 цаг 28 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 17 цаг 30 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 17 цаг 33 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Хулгайлагдсан боломж Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top