x

ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана

Улаанбаатар хотын эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Баянгол дүүргийн ХХ хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барихаар болжээ. Энэхүү бүтээн байгуулалтад зориулан таван га талбайг чөлөөлж, нийт 15 га талбайд төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.

Хотын дарга Х.Нямбаатар энэ талаар тайлбарлахдаа, 1984 оноос хойш Улаанбаатар хотод нэг ч шинэ эрчим хүчний эх үүсвэр баригдаагүйг онцлоод, барилгын салбарын үйл ажиллагаа удааширсан гол шалтгааны нэг нь энэ хэмээн дурдав. Тэрбээр мөн “ТЭЦ-5”-ын төсөлд зориулсан техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) шинэчилж, байгаль орчны үнэлгээг хийж дууссан гэв.

Төслийн хүрээнд газар чөлөөлөлтөд өртөж буй 26 иргэн, хуулийн этгээдэд Газрын тухай хуулийн дагуу нөхөн олговор олгох, эсвэл дүйцэх газар олгох шийдлийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хотын удирдлагууд иргэдийг бүтээн байгуулалтад эх орончоор хандаж, зөвшилцөлд хүрэхийг уриалсан байна.

ТЭЦ-5 дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор дараах бүсүүд төвийн дулаан хангамжид холбогдох боломжтой болно. Үүнд:

  • Таван шар

  • 21 дүгээр хороолол

  • “Хилчин” хотхон

  • Толгойт

  • Баянголын ам

  • Баянхошуу

  • 3, 4 дүгээр хороолол

  • Нэгдүгээр хороолол

Тус станц ойролцоогоор 51 мянган айл өрхийг дулаан, цахилгаанаар хангах бөгөөд энэ нь иргэдийн амьдрах орчныг сайжруулж, хотын баруун бүсийн эрчим хүчний хангамжийг тогтворжуулах чухал алхам болж байна.

Мөн хотын инженерийн хангамжийн хүрээнд “Амгалан” дулааны станцыг өргөтгөж, хотын зүүн бүсийн дулаан хангамжийг нэмэгдүүлэх төлөвлөгөө хэрэгжиж буйг албаны хүмүүс онцолсон байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 2 цаг 5 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 2 цаг 12 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 2 цаг 22 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 2 цаг 45 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 2 цаг 51 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 3 цаг 18 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 4 цаг 17 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 4 цаг 41 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 4 цаг 47 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 4 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 20 цаг 42 мин ЭМГЭНЭЛ 20 цаг 51 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 20 цаг 51 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 20 цаг 52 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 20 цаг 53 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 20 цаг 54 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 20 цаг 55 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 20 цаг 56 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top