x

Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв

Сүүлийн жилүүдэд биеийн эерэг хандлагыг уриалсан бодипозитив хөдөлгөөн загварын ертөнцөд томоохон байр суурь эзэлж байсан бол 2024 оноос эхлэн энэ хандлага эрс өөрчлөгдөж байна. Плюс-сайз моделийн зах зээлд нэрээ дуурсгасан Скай Стендлигийн карьерын уналт үүний тод жишээ юм. Тэрээр “хоёрхон жилийн өмнө миний нэртэй холбогдсон рекламын ажлууд тасрахгүй байсан бол одоо жилийн турш цөөхөн зураг авалтад оролцсон” хэмээн ярьжээ. Үүнтэй зэрэгцэн олон загварын компаниуд Скайтэй хамтын ажиллагаагаа зогсоосон байна.

Энэ хандлагын эргэн өөрчлөлтөд нэгэн хүчтэй нөлөө үзүүлэгч зүйл бий болсон нь тураах тарилга Ozempic юм. Эмчийн жороор олгодог, анх чихрийн шижингийн эмчилгээний зориулалттай байсан энэ эм нь биеийн жинг хурдан бууруулах нөлөөгөөрөө олны анхаарлыг татаж, моодны салбарт шинэ эргэлт авчирчээ. Үүнийг хэрэглэсэн алдартнуудын тоонд Илон Маск, Ким Кардашьян, Опра Уинфри зэрэг нэрс багтсан бөгөөд олон нийтийн сүлжээнд “жин хассан туршлага”-аар хуваалцаж, тарган биеийг хүлээн зөвшөөрөх хандлагыг сүүдэрт үлдээв.

Загварын салбар дахь энэ өөрчлөлт нь зөвхөн ганц, хоёр моделийн карьер төдийгүй бүхэл бүтэн салбарыг хамарсан. 2023 онд Лондоны загварын долоо хоногт 80 орчим плюс-сайз модель оролцож байсан бол 2024 онд энэ тоо 26 болж буурсан бөгөөд тэдгээрийн 17 нь нэг л дизайнерын шоунд оролцжээ. Нью-Йорк, Миланы шоунууд дээр ч мөн ижил хандлага ажиглагдаж, бодит бие галбирыг төлөөлдөг моделуудын тоо огцом буурсан байна.

Олон нийтийн дарамт нэмэгдэж, “хэтэрхий бүдүүн” гэх гомдлууд өдөр бүр моделиуд руу чиглэж байгаа нь Snag зэрэг брэндүүдийн мэдээллээр нотлогдож байна. Тус брэндийн тэргүүн хэлэхдээ өдөрт дунджаар 100 гаруй гомдол хүлээн авдаг гэжээ.

Ozempic-ийн нөлөө зөвхөн гоо сайхны салбарт зогсохгүй, хүнсний салбарт ч мөн нөлөөлж байна. Хоолны дуршлыг бууруулдаг энэ эмийн тархалт нэмэгдэхийн хэрээр томоохон компаниуд шинэ хэрэглэгчиддээ тохируулсан бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн. Жишээлбэл, Nestle компани Ozempic хэрэглэгчдэд зориулсан бага порцтой, хөнгөн хөлдөөсөн хоолны 12 цувралыг танилцуулсан байна.

Эх сурвалж: The Guardian, Vogue Business, NYTimes, BBC, officelife.media, Nestle.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.188.16)
    Зөв зөв Биеэнд ямарч шаардлагагүй зөвхөн хоолны дуршлаасаа болж хэт их иддэг Америкчуудын 200 кг шахуу гахайнуудыг дэмжсэн бадраасан BODYPOSITIVE угаасаа аль эрт зогсох ёстой. Хүн амьд явахын тулд амьтны амь тасдахыг нүгэл гэхгүй Харин тансаглаж хэт их идэхийн тулд амьтны нялх үр нядлана гэдэг төлж барашгүй их нүгэл. Манай Монголчууд сүүлийн жилүүдэд таргалалт хэт идэлт гэдэг нь утгагүй ядуу юм үзээгүй өлөн сэтгэлгээ гэдгийг ойлгож оюуны хувьд нэг шат ахиж юуг ОРК ЗЭРЛЭГ БҮДҮҮЛЭГ гэдгээ их ойлгодог болсон нь илт харагдаж байгаа нь сайхан байна шүү
    2025 оны 04 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 6 цаг 52 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 6 цаг 58 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 7 цаг 37 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 7 цаг 46 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 9 цаг 57 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 9 цаг 58 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 10 цаг 0 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 10 цаг 1 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 10 цаг 2 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 10 цаг 4 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 10 цаг 5 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 10 цаг 7 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 10 цаг 8 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 10 цаг 9 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 10 цаг 10 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 10 цаг 12 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 10 цаг 14 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 10 цаг 15 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 10 цаг 16 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 10 цаг 17 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top