x

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг ГХЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг сайжруулах, визийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Сайд Б.Батцэцэг өмнө нь БНСУ-ын талд удаа дараа тавьж ирсэн хэдий ч шийдвэрлэгдээгүй дараах асуудлуудыг дахин хөндөн тавив:

  • Хүчин төгөлдөр визтэй монгол иргэдийг БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх албаныхан шалтгаангүйгээр саатуулж, хувийн мэдээлэлд халдан, албадан буцааж байгааг зогсоох;

  • Визний татгалзсан хариу авсан иргэдийг 6 сарын хугацаанд дахин виз мэдүүлэх боломжгүй байдалд оруулдаг зохицуулалтыг цуцлах;

  • Виз мэдүүлэхэд шаардлагатай гадаад паспортыг заавал хураах бус, нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл E-Mongolia системийн лавлагаа ашиглах нөхцөл бүрдүүлэх;

  • Визний мэдүүлгийн үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд цахимаар виз олгох боломжийг судалж үзэх;

  • Харилцан адил байх зарчмаар БНСУ руу эмчилгээний зорилгоор зорчих иргэд, тэдний асран хамгаалагчийг 30 хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, олон удаагийн визийн тоог нэмэгдүүлэх.

Монгол Улс 2025 оныг дуустал БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулах шийдвэр гаргасан. Иймд энэхүү шийдвэртэй уялдуулан харилцан тэгш зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Монголын тал үзэж буйг сайд Б.Батцэцэг онцоллоо.

Түүнчлэн тэрбээр Монгол, БНСУ-ын стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэхэд иргэдийн солилцоо, чөлөөтэй зорчих нөхцөл чухал болохыг тодотгож, албан ёсны ноот бичгээр хүсэлт хүргүүлснээ дурдлаа.

Элчин сайд Чой Жин Вон монгол иргэдэд виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлүүдийг ойлгож байгаагаа илэрхийлээд, дээрх асуудлуудыг нарийвчлан судалж, Монголын талтай үргэлжлүүлэн зөвшилцөж, хамтран ажиллана гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Өчигдөр 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа
Top