x

“Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна

Өнөөдөр дэлхий даяар “Олон улсын эх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэж байна. Энэ жилийн уриа нь “Бидний хүч, бидний гараг” бөгөөд хүн төрөлхтөн байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд өдөр тутамдаа оролцохын чухлыг онцолж буй юм.

Эх дэлхийн өдөр нь байгаль орчин, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, зэрлэг амьтдын мөхөл зэрэг оршин тогтнолын тулгамдсан асуудалд хүн бүрийн анхаарлыг хандуулах зорилготой. Энэ өдөр 1970 онд АНУ-ын сенатор Гэйлорд Нелсоны санаачилгаар анх тэмдэглэгдсэн бөгөөд тухайн үед 20 сая хүн нэгдэн оролцсон бол өнөөдөр дэлхийн 192 орон, нэг тэрбум гаруй хүн байгаль дэлхийдээ анхаарал хандуулж, хамгаалах үүргээ ухамсарлан тэмдэглэж байна.

Энэ жил тус өдөр тэмдэглэгдэж эхэлсний 55 жилийн ой тохиож буй бөгөөд дэлхий дахинд дараах үйлдлүүдийг дэмжихийг уриалж байна:

  • Мод тарих, ногоон байгууламж нэмэгдүүлэх

  • Хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах

  • Байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгох

  • Эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих

Монгол Улсад ч байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон санаачилга өрнөж байна. Жишээлбэл, Их Британийн Элчин сайдын яам цоохор ирвэсийг хамгаалах ажилд дэмжлэг үзүүлж, сэргээгдэх эрчим хүч болон байгаль хамгааллын талаар олон нийтэд уриалга гаргасан байна. Тэд X платформоор дамжуулан иргэдийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалжээ.

Эх дэлхийг хамгаалах хүч, өөрчлөлт хийх эхлэл хүн бүрийн ухамсар, үйлдлээс эхэлдэг гэдгийг энэ өдөр дахин сануулж байна.

Эх сурвалж: EarthDay.org, Их Британийн ЭСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 30 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 38 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 39 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 42 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 44 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 48 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 50 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 51 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 53 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 2 цаг 51 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 2 цаг 52 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 2 цаг 53 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 2 цаг 55 мин Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл “маш их” байна 2 цаг 59 мин Энэ онд төрсөн хүүхдүүдэд Тэнүүн, Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ 3 цаг 1 мин Малайз улс нийгмийн сүлжээний платформуудыг заавал бүртгүүлэх шаардлага тавина 3 цаг 3 мин Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг хиймэл оюун, технологид суурилан шинэчилнэ 3 цаг 9 мин Саудын хунтайж “Барселона”-г 10 тэрбум еврогоор авч магадгүй 3 цаг 11 мин The Game Awards 2025 наадмын оны шилдэг тоглоомоор “Clair Obscur: Expedition 33” шалгарлаа 4 цаг 31 мин Беларусийн теннисчин А.Соболенко оны шилдгээр хоёр дахь удаагаа шалгарав 4 цаг 39 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top