x

Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн дэвшүүлсэн саналыг судлах боломжтой хэмээн мэдэгдэж, хоёр улсын хооронд шууд хэлэлцээ хийх боломжийг үгүйсгэсэнгүй. Зеленский Москвагийн иргэний дэд бүтцэд чиглэсэн цохилтуудыг 30 хоногийн хугацаанд зогсоох саналыг тавьсан юм.

Путин энэ тухайд “Саналыг сайтар судлах шаардлагатай. Магадгүй хоёр талын хүрээнд ярилцаж болох юм” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Гэсэн ч Оросын удирдагч Сумы мужид дөрөвдүгээр сарын 13-нд болсон пуужингийн цохилтыг зөвтгөж, Украины тал иргэний байгууламжийг цэргийн зориулалтаар ашигласан хэмээн мэдэгдэв. Тэрбээр "Сумы дахь конгрессын төв нь иргэний объект хэдий ч, тэнд Курск мужид гэмт хэрэг үйлдсэн хүмүүст шагнал гардуулж байсан учраас цохилт өгөхөөс өөр аргагүй байсан" гэж тайлбарлажээ. Энэ цохилтоор 35 хүн амиа алдсан бөгөөд Путин үүнийг "зүй ёсны шийтгэл" гэж нэрлэсэн байна.

Оросын цэргийн цохилтын дараа Сумы мужийн захирагч В.Артюх тус төвд цэргүүдийг шагнах ажиллагаа болох гэж байсан гэдгийг баталсан бөгөөд маргааш нь Ерөнхийлөгч Зеленский түүнийг албан тушаалаас чөлөөлсөн байна.

Оросын тал дөрөвдүгээр сарын 19-нд Улаан өндөгний баярын үеэр гал зогсоох 30 цагийн шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь дөрөвдүгээр сарын 19-ний 18:00 цагаас 21-ний 00:00 цаг хүртэл хүчин төгөлдөр байсан бөгөөд энэ хугацаанд бүх байлдааны ажиллагааг зогсоох тушаал цэргүүдэд өгөгдсөн гэж Кремль мэдээлжээ.

Харин Украины тал Оросын эвлэрлийг 2000 гаруй удаа зөрчсөн хэмээн мэдэгдэж, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч А.Сырскийн илтгэлийг иш татжээ. Гэсэн ч дөрөвдүгээр сарын 20-ны өдөр агаарын түгшүүр огт дуугараагүй гэдгийг мөн тэмдэглэсэн байна.

Орос ч Украины Зэвсэгт хүчнийг эвлэрлийг зөрчсөн гэж буруутгасан бөгөөд энэ нь хоёр талын хоорондын итгэлцэл дахин сул байгааг харуулж байна.

Эх сурвалж: DW, Интерфакс, Кремлийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.200)
    украйнтай хэлэлцээр хийх ямарч шаардлагагүй тэд хэлсэндээ хүрэх ч үгүй дайнаа үргэлжлүүлээд хаа хүрэхийг нь үзэх хэрэгтэй!
    2025 оны 04 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ саяхан Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 13 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 24 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 40 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 47 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 52 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 54 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 56 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 12 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 13 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 13 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 31 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 32 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 46 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 48 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 49 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 50 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 51 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top