x

Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна

Ватиканы хэвлэлийн албанаас мэдээлснээр, Пап лам Францис тархинд цус харвасны улмаас комд орж, улмаар зүрхний дутагдлын улмаас 88 насандаа таалал төгссөн байна. Тэрбээр даваа гаргийн өглөө 07:35 цагт Ватиканд комд орсон бөгөөд эмнэлэгт уушгины хатгааны улмаас хэвтэн эмчлүүлж байжээ. Эмнэлгээс гарснаас хойш сар орчмын дараа нас барсан тухай албан ёсоор баталжээ.

Францис гэрээслэлдээ өөрийг нь Гэгээн Мариагийн сүмд оршуулахыг хүссэн бөгөөд Аргентин, Бразил улсууд долоо хоногийн гашуудал зарлаад байна. Оршуулгын тов албан ёсоор зарлагдаагүй ч энэ долоо хоногийн сүүлээр болох төлөвтэй байгаа аж. Өмнөх Папуудыг нас барах үед дөрөв буюу зургаа дахь өдөр оршуулах уламжлалын дагуу энэ нь дөрөвдүгээр сарын 25-наас 27-ны хооронд явагдаж болзошгүй.

Түүний оршуулгын ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оролцоно гэдгээ илэрхийлсэн нь түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд анх удаа гадаад айлчлал хийх тохиолдол болж байна.

Пап Францисын дараа хэн түүний залгамжлагч болох вэ гэдэг олон улсын анхаарлын төвд байна. Латин Америк гаралтай анхны Пап байсан тэрбээр дэлхийн Католик шашинд шинэ хуудас нээсэн билээ. Түүнийг залгамжлах магадлалтай хүмүүсийн тоонд:

  • Кардинал Луис Антонио Тагле (Филиппин) – “Азийн Францис” гэж нэрлэгддэг

  • Кардинал Пьетро Паролин (Итали) – сүмийн фракцуудын хооронд “гүүр” болох чадвартай

  • Кардинал Питер Турксон (Гана) – Африкийн Сахарын урд бүсээс анхны Пап болох боломжтой

Түүнчлэн Франц, Испани, Унгар, Мальта, АНУ зэрэг орноос нэр дэвшигчид мөн яригдаж байна. Пап лам нарыг сонгох үйл явц болох “конклав”-т зөвхөн 80-аас доош насны, нийт 120 орчим кардинал оролцох эрхтэй бөгөөд энэхүү нууц санал хураалтаар шинэ Папыг тодруулдаг уламжлалтай.

Эх сурвалж: DW, Vatican Press

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 28 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 36 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 37 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 40 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 42 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 46 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 47 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 48 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 50 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 2 цаг 49 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 2 цаг 50 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 2 цаг 51 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 2 цаг 53 мин Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл “маш их” байна 2 цаг 56 мин Энэ онд төрсөн хүүхдүүдэд Тэнүүн, Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ 2 цаг 58 мин Малайз улс нийгмийн сүлжээний платформуудыг заавал бүртгүүлэх шаардлага тавина 3 цаг 0 мин Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг хиймэл оюун, технологид суурилан шинэчилнэ 3 цаг 7 мин Саудын хунтайж “Барселона”-г 10 тэрбум еврогоор авч магадгүй 3 цаг 8 мин The Game Awards 2025 наадмын оны шилдэг тоглоомоор “Clair Obscur: Expedition 33” шалгарлаа 4 цаг 29 мин Беларусийн теннисчин А.Соболенко оны шилдгээр хоёр дахь удаагаа шалгарав 4 цаг 36 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top