x

Л.Гантөмөр: Ажил хийдэггүй Элчин сайд нарыг эргүүлэн татах хэрэгтэй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр 

Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, 

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл,

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн.

Гэвч, агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг байнгын хороо дэмжсэнгүй. Учир нь хэлэлцээрийн төсөлд тусгаснаар ОХУ нь ирэх 20 жилд манай улсад өгөөрын хөлгийн түлшийг өрсөлдөгчгүйгээр нийлүүлэх, үүний тулд хоёр улсын хамтарсан компани Чингис хаан онгоцны буудлын дэд бүтцийг удирдах болон ашиглах асуудлыг хариуцах, хамтарсан компанийн 40 хувийг Монголын тал, 60 хувийг Оросын тал эзэмшихээр заажээ. Монголын талаас "Эрчис Ойл" ХХК, Оросны талаас "Носнефть" компаниуд энэ хамтралд оролцох ёстой.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан шийдвэрийг танилцуулж, хэлэлцээрийн төслийг дэмжихгүй гэдэг үндэслэлээр санал хураалгаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж санал өгснөөр Засгийн газраас оруулж ирсэн төсөл унав. Дэгийн тухай хуулийн дагуу уг асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж шийдвэрлэхээр болсон байна.   

Мөн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг Байнгын хороо хэлэлцэв. Гурван жилийн хугацаатай байгуулах энэхүү түр хэлэлцээрт тусгаснаар Монгол Улс Орос, Армени, Беларусь, Казахстан, Киргизстан гэсэн таван улс руу 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортолно. Зөрөөд дээрх таван улс Монгол Улс руу 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлох юм. 

Түр хэлэлцээртэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

 УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Уул уурхайн бүс бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байж  зах зээлээ тэлнэ гээд яриад Японыг яриад байна. Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн нөхцлийг сайжруулах талаас ажилладаггүй юм уу? Худалдааны тэнцэл яаж сайжрах боломжтой вэ? Байгуулсан юмаа янзлах ёстой. Евразийн эдийн засгийн холбоотой хэлэлцээр байгуулсан жижиг улс орнууд байгаа. Тэдний туршлага дээр ямар анализ хийв? Евразийн өндөг 90 сая гээд яриад байна, дотоодын үйлдвэрүүд хүчин чадлаа нэмээд 30 сая ширхэгийн дутагдалтай гэсэн мэдээлэл авсан. Манайх мах нийлүүлнэ гэж яриад байгаа. Хорио цээрээс гадна тээвэр ложистикийн боломж нь хомс байна. 150 мянган тонн мах бол маш их хэмжээ. Ноолурын салбарынхан энэ зах зээлийг сонирхохгүй байна. Итали руу утас гаргаж байа, хивс гаргахад Турктэй өрсөлдөхөд хүнд гээд ярьж байна. Зах зээл болгон дээр гаргасан тодорхой судалгаанууд байна уу? Тэгж байж бодитой шийдвэр гарах гээд байна. ОХУ хүнсний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч орны нэг. Манай худалдаачдын барааны бүтцэд өөрчлөлт оруулж мэдэхээр байна. Судалгаа хийсэн үү. Төлбөр тооцоог яаж хийх вэ?

УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Гадаад харилцаагаа эдийн засагжуулмаар байна. Японы худалдааг идэвхжүүлж чадахгүй бол Япон улсад суугаа Монгол Улсын Элчин сайдыг жилд нь татдаг байх хэрэгтэй. Осакогийн консул гэдэг нөхөр юу хийж байдаг юм. Тоглоом биш шүү дээ. Японд байгаа Элчин сайд ажил хийдэггүй, Гадаад харилцааны яам ажил хийдэггүй учраас тэр зах зээл рүү бид нэвтэрч чаддаггүй. Нэг бол Монголын барааг зарах, эсвэл буцаан татах шаардлага тавина. Европын холбоон дээр ч адилхан.

Европын холбоотой дипломат харилцаа хийгээд байдаг. Хэдэн дарга очихоор үйлчлэхээс өөр ажил байдаггүй. Тэр нөхдүүдийг буцаах хэрэгтэй. Нэг бол Монголын барааг тэр зах зээл рүү оруулах ажлыг хий гэдэг үүрэг өгөх хэрэгтэй. Би бол ОХУ -д суугаа Элчин сайдад ийм үүрэг өгнө. Гэрээ хийсэн, ийм хэмжээний барааг энэ зах зээлд зарах ажлыг та хийнэ. Зарж чадахгүй бол ажлаа өг гэдэг асуудал ярина. Гадаад харилцаагаа эдийн засагжуулаад, эдийн засгийн өгөөжтэйд нь хүнээ суулгаад, эдийн засгийн өгөөжгүй,  харилцаанд орохгүй байгаа тэр хэсгийг татаж Монголд авч ирэх шаардлагатай. Ирэх оны төсөв ярих үед гадаад харилцааны зардлыг 20-30 хувиар бууруулах шаардлага байгаа. Энэ асуудал бүх түвшинд яригдах байх.

Манайхан судалж судалж бидний чадах бараа энэ юм гээд 350 барааны жаргсаалт гаргасан юм билээ. Бидний чадах бараан дээр нөгөө айл мөн чадах бараагаа эрэмбэлж байгаа. Жишээлбэл, Беларусь улс сүү зарах, Казахстан улс тамхи, ОХУ түлш, тослох материал, зарахыг хүсэж байгаа. Аль аль нь танай зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ нэвтрүүлье гэдэг хэлэлцээр.

Японы тухайд нэгдүгээрт, Монгол Улс дотроо Япон руу экспорт хийж байгаа компаниудыг тусад нь бойжуулах системийг угсрахгүйгээр Японы зах зээл дээр өрсөлдөх хэцүү. Хоёрдугаарт тэр гэрээ хэлэлцээр рүү дахиж нэвтрэх шаардлага байна. Гарал үүсэл гэдэг зүйл дээрээ тодорхой хөнгөлөлт авч байж гадны хөрөнгө оруулагчийн туслалцаатайгаар, гадны үйлдвэрийн оролцоотойгоор Японы зах зээл рүү гарна. Японы талд энэ асуудлыг ил цагаан хэлж байгаа. Гол нь гадна талдаа улсынхаа төлөө энэ нөхдүүд ажилламаар байна. Дипломат нэртэй зүгээр суугаад байна. Евразитай хийж байгаа хэлэлцээрийн ар дээр энэ таван улсад суугаа Элчин сайдын яамныхан Монголын барааг сурталчлах ажил руу шууд орох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Монголоос экспортлох бүтээгдэхүүн дээрх таван улсын стандарт шаардлагыг хангаж чадах уу. Япон улс руу манай тал бүтээгдэхүүнээ экспортлох гээд дээж явуулдаг ч стандартын шаардлага хангадаггүйгээс чаддаггүй?

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од

-Үндэсний танхим нь засгийг төлөөлөөд экспортын барааны бүх гарал үүслийн гэрчилгээ, экпертиз олгож байгаа.  Нийт 280 бараа таваар нь стандартын шаардлага бүрэн хангаж байгаа. Одоо экспортолж байгаа бараа нь 375 жагссаалтад багтаж орсон. Танхимаас Евразийн эдийн засгийн холбооны түр хэлэлцээрт бэлдэхэд Оросын гаальтай протокол байгуулсан, нэгдсэн системд нь орох, стандартыг хангана.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Мах экспортлох дээр ямар ажил хийж байна вэ?  ОХУ бол маш том мах экспортлогч. Манай талаас хэдэн жилийн өмнө Евразийн хэлэлцээртэй холбоотой судалгаа хийхэд ашиггүй гэдэг дүн гарч байсан. Одоо юу болж байна вэ, дахин судалсан зүйл бий юу? ОХУ руу хийх төлбөрийн асуудал хүндэрсээр байна. Төлбөрийг яаж шийдэх вэ?

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Болорчулуун:

-Евразийн чөлөөт худалдааны түр хэлэлцээртэй холбоотойгоор эдгээр орнууд руу түр хэлэлцээрийн хүрээнд хорио цээрийн протколд тохирох асуудлыг нээлттэй тавьж өгсөн. Урьдчилсан байдлаар таван улстай Монгол Улсаас мах экспортлох асуудлыг Мал эмнэлгийн газар болон бусад байгууллагатай тохирсон. ОХУ-тай Монгол малыг эрүүлжүүлэх зорилгоор  хоёр ч хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн гурав дахь  үе шатыг хэрэгжүүлье гээд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хурлаар протколд тусгаад бэлтгэл ажил хангаад явж байгаа. Малын гоц халдварт шүлхий өвчний вакциныг ОХУ-аас сүүлийн найман жилд тогтвортой худалдан авч, малыг эрүүлжүүлэхэд онцгой анхаарч байна. Вакцины худалдан авалтыг үргэлжлүүлэх, ОХУ-д боловсон хүчнийг сургах ажлыг хийгээд явж байна.

Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа эдийн засгийн газрын захирал н.Өлзийсайхан:

-Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг 2015 оноос хойш ярьсан. 2020 оны тавдугаар сарын 21-нд Гадаад харилцааны сайд, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалын дагуу айлынхаа талтай хамтраад судалгааг хийсэн. Дүгнэж амжаагүй байхад Орос, Украйны асуудал үүссэн.

2023 онд тухайн үеийн Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хамтарсан судалгаанаас Монголын тал гарч байна гэдгээ мэдэгдсэнээр энэ асуудал дууссан. Үүний араас Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөрийн хэлсэр түр хэлэлцээр байгуулах асуудал үүссэн.

Төлбөр тооцооны асуудал дээр нэг хэсэг хүндрэл учирсан. Сангийн сайд Б.Жавхлан АНУ-д болж байгаа Дэлхийн банк, ОУВС -гийн хаврын уулзалтад оролцох үеэрээ төлбөр тооцоог яаж цаашаа тогтвортой явуулах вэ гэдэг дээр АНУ- ын засаг захиргааны талтай ярьж байна.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Энэ хэлэлцээр байгуулагдахад мах асуудалгүй гарч болно гэж ойлгож болох уу? Түлштэй холбоотой асуудал дээр нөхцөл өгөөч гэж олон улсын банк санхүүгийн байгууллагатай ярьж байсан бол одоо бусад асуудал дээр мөн нээж өгөөч гэж ярьж байна гэж ойлгож болох уу?

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Болорчулуун:

-Одоо байгаа нөхцөл дээрдэнэ гэсэн үг. Хэлэлцээр байгуулснаар таван оронтой нөхцөл байдал дээрдэх боломж бүрдэж байгаа. Махны экспорт нэмэгдээд явах боломжтой.

Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа эдийн засгийн газрын захирал н.Өлзийсайхан:

-Төлбөр тооцооны асуудал дээр Европын холбоо болон АНУ болон бусад улс орны зүгээс тавьсан эдийн засгийн санкцын улмаас ОХУ руу хийх төлбөр тооцоо асуудалтай байсан. Айлын тал, бусад түншүүдтэйгээ ярьснаар шатахуун, эрчим хүч, хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн болох хоол хүнс, эм, эмийн хэрэгсэл дээр төлбөр тооцоог саадгүй явуулж байгаа. Цаашид энэ чиглэл дээр төлбөр тооцоог сунгах шаардлага байгаа, бид ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Irgen bi (66.181.160.74)
    Ajil hiiy ch chadahgui medleg bolovsrol arga turshlaga tuichgui ta nariin doloogch huhugch tsunh barigch nar l ochij baigaan chini yaj uudtei baihiin hamgiin tom jishee ereenii konsuli munherdene ofoo hurts gej neg hulgaich hadand garch bna surguuli soyliig ni tugssun huuhed zaluus yasiin tedniigee nam ul hargalzan taviachee zaluus ch gesen iim surguuli tugssun iim mergejiltei mergejliinhee daguu ajilay geed garaad ireechee...suuliin uyd hamtarsan nereer battulga munhbaysgalan 2-n huuhduudiin har tamhiig zuuh geed alaan bolj bnasht ...MAN haritsangui zaluu bovson huchintei na. Yagaad zaluusaa gargaj irehgui baigaan uneheer oyunerdene battulga hero baatar nairamdal-drujba boltsiimuu ene uyd hurelsuh uhahgui daraa ni battulga garch ireed hurelsuh oyuerdene 2oo uhahgui gej tohirood baigaamuu tom tusul uls eh oronii erh ashgiin tuluu negdej niiljee gej unemshij ehelj baital hero huchindeel niiluulsiin bishuu gej harhaar bolj ehelj bna shuu!!!!MAN-n enhbayr neeh hol zuruugui helsiin bishuu
    2025 оны 04 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ 2 мин Угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд сэрэмжлүүлэг өглөө 15 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 17 мин Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шинэ арга зүйг төрийн албан хаагчид судалж эхэллээ 20 мин 2026 оны улсын төсвийн хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ 22 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 24 мин Хулгайлагдсан боломж 13 цаг 11 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 14 цаг 41 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 15 цаг 33 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 15 цаг 36 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 15 цаг 37 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 15 цаг 39 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 15 цаг 41 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 15 цаг 44 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 15 цаг 46 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 15 цаг 48 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 17 цаг 37 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 18 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 18 цаг 9 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 18 цаг 13 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Хулгайлагдсан боломж Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top