x

Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив

Японы “Nippon Telegraph and Telephone Corporation” буюу NTT компани аянга цахилгааныг удирдах зориулалттай дрон бүтээж, дэлхийд анх удаа амжилттай туршсан талаар “Tomshardware” мэдээллээ. Энэхүү дэвшилтэт систем нь жил бүр байгаль, дэд бүтцэд ихээхэн хохирол учруулдаг аянгын цохилтоос хамгаалах зорилготой бөгөөд цахилгаан орны хэлбэлзлийг өдөөн аянгыг зориуд үүсгэж, түүнийг аюулгүй чиглэлд залж удирдах боломжийг бүрдүүлж байна.

Туршилтыг Шиманэ мужийн Хамада хотод “Fujitsu” компанитай хамтран явуулсан бөгөөд 300 метрийн өндөрт хөөргөсөн дроныг аянга үүсгэх чадвартай болгожээ. Туршилтын явцад газраас удирдлагатай төхөөрөмжийн тусламжтайгаар цахилгаан орныг зохиомлоор хэлбэлзүүлж, аянгын цохилтыг дроныг чиглүүлэн татахад амжилттай болсон байна. Ингэснээр дрон аянга үүсгэсэн анхны тохиолдол болж, байгалийн аюулт үзэгдлийг зохион байгуулалттайгаар хянах боломж бодитой болж байгааг харууллаа.

Энэхүү дрон нь тусгай металл хийцтэй хамгаалалтын тороор тоноглогдсон бөгөөд:

  • 150 кА хүртэл хүчдэлийг тэсвэрлэх чадвартай

  • Аянгын гүйдлийг өөр чиглэлд урсгах бүтэцтэй

  • Цахилгаан цэнэгийг удирдан, цохилтын чиглэлийг өөрчлөх чадвартай

  • Аянгад өртсөн ч нислэгийн тогтвортой байдлаа хадгалдаг

  • 98 хувийн хамгаалалттай системээр тоноглогдсон

Туршилтын явцад уг дрон аянгын эрчим хүчийг хохирол учруулахгүйгээр удирдах боломжтойг нотолж, дэд бүтцийн аюулгүй байдалд хувь нэмэр оруулж болохыг харуулсан. Ялангуяа салхин сэнс, өндөр барилга зэрэг аянга зайлуулагч суурилуулахад хүндрэлтэй байгууламжуудад энэхүү дэвшил чухал ач холбогдолтой юм. Мөн цаашид NTT компани энэхүү системийг сайжруулж, аянгын цохилтыг урьдчилан таамаглах болон эрчим хүч болгон хуримтлуулах технологи руу шилжих боломжийг судалж буйгаа илэрхийлсэн байна.

Ирээдүйд ижил төрлийн дронуудаар бүрдсэн хамгаалалтын сүлжээ хот суурин, цэнгэлдэх хүрээлэн, холбооны стратегийн байгууламж зэрэгт байгаль цаг уурын аюулаас урьдчилан сэргийлэх гол механизм болж хөгжих төлөвтэй байна.

Эх сурвалж: Tomshardware

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 7 цаг 27 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 36 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 7 цаг 41 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 10 цаг 11 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 10 цаг 20 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 10 цаг 23 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 11 цаг 5 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top