x

МХБХ: Ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан тамирчин О.Даваадэлгэрийг 5 сая төгрөгөөр торголоо

Монголын Хөлбөмбөгийн холбооны “Mobi Premier League”-ийн гуравдугаар тойргийн “ФС Дэрэн” болон “СП Фалконс” багуудын тоглолтын 72 дахь минутад Дэрэн клубын хамгаалагч О.Даваадэлгэр улаан хуудасны зөрчил гаргаж, талбайгаас хөөгдөх үедээ эсрэг багийн бразил тамирчныг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан.

Үүнтэй холбогдуулан СП Фалконс клубийн туслах дасгалжуулагч Г.Дэлгэрдалай, СП Фалконс клубийн тоглогч, Бразил улсын иргэн Тиаго Томайс нар Монголын Хөлбөмбөгийн холбоонд гомдол гаргасан юм.

Уг гомдлыг Монголын Хөлбөмбөгийн холбооны Сахилгын хороо хянан хэлэлцэж О.Даваадэлгэрийг 5 сая, Дэрэн клубыг 10 сая төгрөгөөр торгохоор болжээ.

Тодруулбал, Дэрэн клубийн 4 дугаартай тоглогч О.Даваадэлгэр нь эсрэг багийн 13 дугаартай Тиаго Томайс руу сармагчингийн хөдөлгөөний үйлдэл гаргасан нь Сахилгын дүрмийн 36 дугаар зүйл “Ялгаварлан гадуурхах”, 42 дугаар зүйл “Тоглолтын нэр хүндийг гутаах”, 43 дугаар зүйл “Ноцтой зөрчлийн сэдэл үүсгэх”-д заасныг, мөн улаан хуудсаар торгуулсны дараа талбайгаас 3 минутын хугацаанд гараагүй үйлдэл нь Сахилгын дүрмийн 54 дүгээр зүйл “Шийдвэрийг үл зөвшөөрөх”-д заасныг тус тус зөрчсөн сахилгын зөрчил болох нь Сахилгын хорооноос тогтоогдсон байна.

Иймд МХБХ-ны Сахилгын хороо дараах шийдвэрийг гаргасан байна.

1. Дэрэн клубийн тамирчин О.Даваадэлгэрт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.1, 42.1.2, 43.1.1, 54.4 дэх хэсгийг тус тус үндэслэн МХБХ-ны хөлбөмбөгтэй хамааралтай үйл ажиллагаанд оролцох эрхийг шийдвэр гарсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хасах, мөн 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулах

2. Дэрэн клубт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгууль ногдуулах

3. Дэрэн клуб нь өөрийн багийн тоглогчдод болон албаны хүмүүст МХБХ-ны Сахилгын дүрмийн 36 дугаар зүйлийг болон сахилгын дүрмийг бүхэлд нь танилцуулж, сургалт, мэдээллийг зохион байгуулахыг үүрэг болгох.

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 1 цаг 32 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 1 цаг 33 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 1 цаг 34 мин ОХУ гал зогсоохоор 72 цагийн түр эвлэрэл зарлалаа 1 цаг 35 мин “Улаанбаатар марафон 2025” шинэ маршрутаар энэ сарын 24-нд болно 1 цаг 35 мин Баянчандмань суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууцны шав тавив 1 цаг 37 мин Баянхонгор аймагт ашигт малтмалын олборлолтын ил тод байдлыг хэлэлцэнэ 1 цаг 38 мин Шадивлан зуслангийн замыг шинэчилж, түр хугацаанд хаалаа 1 цаг 39 мин Завханд үүлэнд зориудаар нөлөөлж, 16 сумын хуурайшилт буурав 1 цаг 41 мин Дорноговьд 130 МВт-ын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний дөрвөн төсөл хэрэгжиж байна 1 цаг 42 мин Путин, Ши Жиньпин нар “Сибирийн хүч-2” хийн хоолойн хэлэлцээг дахин эхлүүлнэ 1 цаг 42 мин Монгол, Канад гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллана 1 цаг 43 мин Төрийн санхүүжилт авах эрх бүхий намуудын 2025 оны санхүүжилтийг эцэслэн тогтоолоо 1 цаг 44 мин Их Британийн эрүүл мэндийн салбарт олон жилийн авлигын хэрэг илэрч, дөрвөн албан тушаалтан буруутай нь тогтоогдов 1 цаг 45 мин Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна 1 цаг 46 мин Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оролцох орнуудын тоо хязгаарлагдав 4 цаг 44 мин Пулитцерийн 2024 оны утга зохиолын шагналтнууд тодорлоо 4 цаг 45 мин Криштиану Роналдугийн хүү Португалын өсвөрийн шигшээд анх удаа дуудагдлаа 4 цаг 45 мин Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэрэглэгчдэд үнийн өсөлт, хомсдол нүүрлэхэд хүргэж байна 4 цаг 48 мин Баруун бүсийн төрийн албан хаагчид Ховд аймагт чуулж байна 4 цаг 53 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ...
Top