Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шадивлан зуслангаас Дамбадаржаа чиглэлийн авто замыг шинэчлэх ажил эхэлжээ. Энэ ажлын хүрээнд Шадивлангийн авто замаас Петровис шатахуун түгээх станц хүртэлх 2.7 км урттай замыг энэ сарын 7-ны өдрийн 01:00 цагаас хааж, асфальт бетон хучилт хийж байгаа юм.
Шинэчлэлийн ажил дуусмагц авто замыг тавдугаар сарын 15-нд нээхээр төлөвлөсөн байна. Иймд энэ хугацаанд тус чиглэлийн замыг түр хугацаагаар хаах тул иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас анхаарууллаа.
Эх сурвалж: Нийслэлийн Замын хөгжлийн газар