x

ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө

Өнөөдөр Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д Эрүүл мэндийн яамнаас томилогдсон ажлын хэсэг ажиллаж, тус төвийн ерөнхий захирлын үүргийг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Эрдэнэхүүг сайдын тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай албан мэдээллийг ирүүлжээ. Үүнийг дагалдуулан хэвлэлийн бага хурал хийж, Эрдэнэхүү өөрийн байр сууриа олон нийтэд илэрхийллээ.

Н.Эрдэнэхүү:

-"Чөлөөлөх тушаалд ямар нэгэн сахилгын шийтгэл, алдаа зөрчил, хуулийн тодорхой үндэслэл дурдагдаагүй, зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн ерөнхий заалтыг барьж, гэнэтийн байдлаар ажлаас чөлөөлж буйг онцолсон юм. Хуулиар бол нэг сарын өмнө мэдэгдэж, тодорхой үндэслэл бүхий тайлбар өгөх ёстой ч энэ шаардлагыг зөрчиж байна гэж үзэж байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ажилд томилогдсоноос хойш дарамт шахалт нэмэгдсэн. Ялангуяа шинэ эм нэвтрүүлэхтэй холбоотой 500 сая төгрөгийн татвар төлөх шаардлага тавигдсан ч уг гэрээнд гарын үсэг зураагүй, төсөвт тусгагдаагүй, хуулийн үндэслэлгүй тул төлбөрийн шилжүүлгийг хийх боломжгүй хэмээн татгалзсан нь дарамтлах шалтгаан болсон байж болзошгүй.

Манай төв зөвхөн хэрэгцээт тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж өгсөн, худалдан авалт нь Төрийн худалдан авах ажиллагааны газар болон ЭМЯ-ны хариуцлагын хүрээнд явагддаг. Гэтэл энэ бүхэн миний ажлаас чөлөөлөгдөх шалтгаан болж буй мэт харагдаж байна. Ажил хийдэг хүмүүсийг дэмжих ёстой, цүнх барьсан хүмүүсийг дэвшүүлдэг тогтолцооны үр дүн ийнхүү гарч байна" гэв. 

Эцэст нь ХСҮТ-ийн хамт олон болон орон нутагт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлж, хамтран ажилласан бүх хүмүүстээ баяр хүргэн, ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдэв.

Эх сурвалж: ХСҮТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 2 цаг 49 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 4 цаг 19 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 5 цаг 11 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 5 цаг 14 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 5 цаг 16 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 5 цаг 17 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 5 цаг 19 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 5 цаг 22 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 5 цаг 24 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 5 цаг 27 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 7 цаг 15 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 7 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 7 цаг 47 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 7 цаг 51 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 8 цаг 1 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 8 цаг 3 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 8 цаг 7 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 9 цаг 32 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 9 цаг 48 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 9 цаг 49 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top